"Япон руу явуулсан 100 сорьцын 16 нь омикроны сэжигтэй тохиолдол" | News.MN

"Япон руу явуулсан 100 сорьцын 16 нь омикроны сэжигтэй тохиолдол"

COVID-19

"Япон руу явуулсан 100 сорьцын 16 нь омикроны сэжигтэй тохиолдол"

"Япон руу явуулсан 100 сорьцын 16 нь омикроны сэжигтэй тохиолдол"

НЭМЭЛТ: 13.30 ЦАГ

-Япон руу явуулсан 100 сорьцоос омикроны сэжигтэй 16 тохиолдол илэрсэн. Үүнээс урьдчилсан байдлаар 10 нь батлагдсан. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй. Энэ аппарат нь 14-21 хоног буюу цаг хугацаа их шаарддаг. Омикрон хувилбарын нэг сорьцыг тандалтын зорилгоор баталгаажуулахад 1-2 сая төгрөг зарцуулдаг.  Бид өмнө нь цар тахлын омикрон хувилбар гарахад PCR шинжилгээгээр оношилж болно гэсэн. Тусгай PCR оношлуураар үзээд, дельта, альфа дараагийн хувилбар байх магадлалтай эсэхийг урьдчилж тогтооно. Дараа нь геномын дараалал тодорхойлох аппаратаар шинжилдэг. Энэ долоо хоногт багтаж эцсийн хариу гарна.

Монгол Улсад омикрон хувилбар орж ирлээ гэж ард иргэд айж, сандрах хэрэггүй. Энэ бол цаг хугацааны асуудал байсан. Дэлхийн 138 улсад шинэ хувилбарын халдвар тархсан байна. Олон улсын эрдэмтдийн шинжилгээгээр харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй нь батлагдсан. Цар тахлын дельта хувилбар хүний уушгинд орж, хатгалгаагаар хүндэрдэг байсан бол омикрон хувилбар амьсгалын дээд замыг үрэвсүүлж, томуу шиг л өвчилж байна. Өнөөдрөөс эхлээд дөрөв дэх тунг хийж эхэллээ.

Лондон хотод арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр очсон иргэнээс омикрон хувилбар илэрсэн. Гэхдээ тухайн хүн Монголоос очсон гэдэг эргэлзээтэй. Учир нь омикрон хувилбарын нууц үе 2.5 хоног байдаг. Гэтэл энэ хүн замдаа халдвар авсан эсэхийг тогтооход эргэлзээтэй. БНСУ-д очсон гэх мэдээллийг тодруулахад тухайн улсад амьдардаг монгол хүн юм билээ. Тэнд тусгаарлалтад байхдаа шинжилгээний хариу нь батлагдсан гэсэн. Тэр хүн онгоцны буудлаас халдвар авч, гэртээ тусгаарлагдсан ч байж болзошгүй шүү дээ. Омикроны сэжигтэй тохиолдлууд дунд энхийг сахиулагч, гадаадаас ирсэн иргэд багтаж буй. Бид бүх сорьц дундаас түүвэрлэж шинжилдэг. Энэ хооронд холбогдох албаныхан хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

"МОНГОЛООС ГАДААД РУУ ЗОРЧСОН ИРГЭДЭЭС ОМИКРОН ИЛРЭЭГҮЙ"

Гадаадад зорчсон Монгол Улсын хоёр иргэнээс цар тахлын омикрон хувилбар илэрсэн гэсэн мэдээллийг холбогдох албаныхан үгүйсгэж байна. Энэ талаар ДЭМБ ын ажилтан О.Ариунтуяагаас тодруулахад "Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдээс омикрон хувилбар илрээгүй" гэв.

Монгол Улс дахь ДЭМБ-ын төлөөлөгчийн газраас мэдээлэхдээ "ДЭМБ-ын бүс нутгийн байгууллагууд өдөр, цаг тутам цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл солилцдог. Энэ тандалтын хүрээнд цар тахлын эерэг тохиолдол улс хооронд зөөвөрлөгдвөл олон улсын эрүүл мэндийн дүрмээр анализ хийдэг. Бид дөнгөж сая энэ мэдээллийг бүсийн байгууллагаас тодруулахад Монголоос гадаад руу зорчсон иргэдээс омикрон хувилбар илэрсэн тохиолдол байхгүй гэсэн. Цар тахлын хувилбар илрүүлэх шинжилгээ нь 14 хоногоос нэг сарын хугацаа шаарддаг. Шууд хариуг нь батлах боломжгүй" гэв.

Монгол Улсад омикрон хувилбарын халдвар өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Салбарын сайд өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "Омикрон хувилбар байж болзошгүй 100 сорьцыг шинжлүүлж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Иргэн 2022-01-06 66.181.176.129

Мэдээжийн юмыг яах гэж нууж худлаа ярьдаг юм бэ. Эртхэн зарлаад иргэдээ сэргийлэх нь чухал баймаар пм.

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс засал хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байвал

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-06 202.21.107.95

Илрүүлж ядаж байтал эдгэчих юм байна даа.

Avatar

Zochin 2022-01-06 109.143.101.134

Japan luu genee? Yaana da gants virus ilruulchih laboratoria, emch emneleg gej baihaa bolio yu mongold? Gadaadaas hurdan test hudaldaj awsan ni deergui yu

Avatar

Зочин 2022-01-06 202.179.25.167

Hotsrogdson sul doroi burai uls yumchin medeej baahgui

Avatar

Зочин 2022-01-06 58.64.47.11

Омикроныг дотооддоо аль хэдийн тавиад туучихсан байж шүү дээ!!! Одоо гаднаас ирсэн иргэдээ 3 хоног тусгаарлаж сүржигнэх хэрэг байна уу?? Манайхаас бусад улс оронд гадаадаас ирсэн хүмүүсийг нэг хоног зочид буудалд тусгаарлаад шинжилгээний хариу нь сөрөг гарвал шууд явуулж байна!!!

Avatar

Зочин 2022-01-06 66.181.191.172

.sinovak вакцин Омикроны өмнө шууд гараа өргөөд бууж өгч байна гэсэн шүү.

Avatar

Зочин 2022-01-06 202.179.25.76

цаг хугацааны асуудал гээд байх юм . Заавал орж ирүүлэх гээд хүлээгээд байгаа юм уу ? Оруулахгүй байх арга хэмжээгээ өмнөөс авах хэрэгтэй биз дээ !

Avatar

Иргэн 2022-01-06 202.126.89.36

Харин тийм. Орж ирнэ гээд л байх.

Avatar

зочин 2022-01-06 202.9.46.17

Гаднаас орж ирж байгааг сайн хянаж дотооддоо алдахгүй байх нь чухал Амжилт хүсье

Avatar

Зочин 2022-01-06 59.153.114.93

Омикрон сүртэй хүндрэхгүй байна гэсэн. Гэхдээ олон хүн зэрэг өвдөж эмнэлэг ачааллаа дийлэхгүй болно. 3 тун хийлгэсэн. Одоо нүүр тулахаас өөр яахав. Зугтах газар үгүй.

Avatar

Зочин 2022-01-06 64.119.16.28

Гадаадын 130 гаруй орон тэр дор нь илрүүлчихээд байхад манайхан маш удаан ажиллаж бна, чадахгүй байна, илрүүлж ядсаар байтал нийтийн дунд тархчихаад байгаа юм бишүү, яг л дельта вирус тархсан шиг!!!

Avatar

Зочин 2022-01-06 59.153.114.93

Илрүүллээ гээд яахав дээ. Ороод ирчихсэн гэж бодоод хянамгай л бай.

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.17

Гаднаас ирж бгаа ацнуудыг ил болго зда юмаа Ганхүү банди бас оми л**** юма

Avatar

set 2022-01-06 64.119.17.68

ataarhuu n****

Avatar

Зочин 2022-01-06 202.55.188.109

Udahgui ilreed Mongol har jagsaaltand ornoo tsag hugatsaanii asuudal

Avatar

зочин 2022-01-06 202.21.105.186

Шинжилсээр байтал нөгөөх нь тараад талын нэг болох юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж