"Япон руу явуулсан 100 сорьцын 16 нь омикроны сэжигтэй тохиолдол"

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

COVID-19

"Япон руу явуулсан 100 сорьцын 16 нь омикроны сэжигтэй тохиолдол"

"Япон руу явуулсан 100 сорьцын 16 нь омикроны сэжигтэй тохиолдол"

НЭМЭЛТ: 13.30 ЦАГ

-Япон руу явуулсан 100 сорьцоос омикроны сэжигтэй 16 тохиолдол илэрсэн. Үүнээс урьдчилсан байдлаар 10 нь батлагдсан. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй. Энэ аппарат нь 14-21 хоног буюу цаг хугацаа их шаарддаг. Омикрон хувилбарын нэг сорьцыг тандалтын зорилгоор баталгаажуулахад 1-2 сая төгрөг зарцуулдаг.  Бид өмнө нь цар тахлын омикрон хувилбар гарахад PCR шинжилгээгээр оношилж болно гэсэн. Тусгай PCR оношлуураар үзээд, дельта, альфа дараагийн хувилбар байх магадлалтай эсэхийг урьдчилж тогтооно. Дараа нь геномын дараалал тодорхойлох аппаратаар шинжилдэг. Энэ долоо хоногт багтаж эцсийн хариу гарна.

Монгол Улсад омикрон хувилбар орж ирлээ гэж ард иргэд айж, сандрах хэрэггүй. Энэ бол цаг хугацааны асуудал байсан. Дэлхийн 138 улсад шинэ хувилбарын халдвар тархсан байна. Олон улсын эрдэмтдийн шинжилгээгээр харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй нь батлагдсан. Цар тахлын дельта хувилбар хүний уушгинд орж, хатгалгаагаар хүндэрдэг байсан бол омикрон хувилбар амьсгалын дээд замыг үрэвсүүлж, томуу шиг л өвчилж байна. Өнөөдрөөс эхлээд дөрөв дэх тунг хийж эхэллээ.

Лондон хотод арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр очсон иргэнээс омикрон хувилбар илэрсэн. Гэхдээ тухайн хүн Монголоос очсон гэдэг эргэлзээтэй. Учир нь омикрон хувилбарын нууц үе 2.5 хоног байдаг. Гэтэл энэ хүн замдаа халдвар авсан эсэхийг тогтооход эргэлзээтэй. БНСУ-д очсон гэх мэдээллийг тодруулахад тухайн улсад амьдардаг монгол хүн юм билээ. Тэнд тусгаарлалтад байхдаа шинжилгээний хариу нь батлагдсан гэсэн. Тэр хүн онгоцны буудлаас халдвар авч, гэртээ тусгаарлагдсан ч байж болзошгүй шүү дээ. Омикроны сэжигтэй тохиолдлууд дунд энхийг сахиулагч, гадаадаас ирсэн иргэд багтаж буй. Бид бүх сорьц дундаас түүвэрлэж шинжилдэг. Энэ хооронд холбогдох албаныхан хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

"МОНГОЛООС ГАДААД РУУ ЗОРЧСОН ИРГЭДЭЭС ОМИКРОН ИЛРЭЭГҮЙ"

Гадаадад зорчсон Монгол Улсын хоёр иргэнээс цар тахлын омикрон хувилбар илэрсэн гэсэн мэдээллийг холбогдох албаныхан үгүйсгэж байна. Энэ талаар ДЭМБ ын ажилтан О.Ариунтуяагаас тодруулахад "Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдээс омикрон хувилбар илрээгүй" гэв.

Монгол Улс дахь ДЭМБ-ын төлөөлөгчийн газраас мэдээлэхдээ "ДЭМБ-ын бүс нутгийн байгууллагууд өдөр, цаг тутам цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл солилцдог. Энэ тандалтын хүрээнд цар тахлын эерэг тохиолдол улс хооронд зөөвөрлөгдвөл олон улсын эрүүл мэндийн дүрмээр анализ хийдэг. Бид дөнгөж сая энэ мэдээллийг бүсийн байгууллагаас тодруулахад Монголоос гадаад руу зорчсон иргэдээс омикрон хувилбар илэрсэн тохиолдол байхгүй гэсэн. Цар тахлын хувилбар илрүүлэх шинжилгээ нь 14 хоногоос нэг сарын хугацаа шаарддаг. Шууд хариуг нь батлах боломжгүй" гэв.

Монгол Улсад омикрон хувилбарын халдвар өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Салбарын сайд өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "Омикрон хувилбар байж болзошгүй 100 сорьцыг шинжлүүлж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж