ЗГ: Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар шинэ яамдын ТНБД-ын үүрэг гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

ЗГ: Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар шинэ яамдын ТНБД-ын үүрэг гүйцэтгэнэ

ЗГ: Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар шинэ яамдын ТНБД-ын үүрэг гүйцэтгэнэ

НЭМЭЛТ:

Засгийн газрын хуралдаанаар шинэ яамдын бүтцийг баталсан бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр сайд чиг үүргийн хувьд түр хариуцан ажиллааар болжээ.

Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болжээ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр одоогийн Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарыг тус тус томилж, ажиллуулахаар болжээ.

Засгийн газрын хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталжээ. Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна.
Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгасан байна.


ЗГ: ШИНЭ ЯАМДЫН БҮТЭЦ БАТАЛНА

Засгийн газар өнөөдөр /2021.01.06/ ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар Казахстан улсад болж буй үйл явдалтай холбоотойгоор тэнд байгаа Монгол Улсын иргэдийн аюулгүй байдлын талаар мэдээлэ сонсохоос гадна шинээр байгуулагдах хоёр яамны бүтцийг батлах юм.

Засгийн газар Эдийн засгийн хөгжил, Цахим хөгжил, харилцаа холбоо гэсэн хоёр яамтай болж байгаа бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхлэх байсан юм. Гэвч яамны бүтэц, орон тоог нь батлаагүй өнөөдрийг хүрсэн учраас ийн Засгийн газраас бүтцийг нь батлах юм байна. Яамдын бүтэц шинээр баталчихвал сайд нарыг нь болон бусад томилгоог хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж