Казахстаны тэмцэл АНУ-д ашигтай

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Казахстаны тэмцэл АНУ-д ашигтай

Казахстаны тэмцэл АНУ-д ашигтай

Михаил Погребинский "Казахстаны эсэргүүцэл аяндаа гарсан гэдэгт итгэхийн аргагүй" гэж онцлон тэмдэглэв.

Орос, барууны хурцадмал байдлын үеэр Казахстанд олон нийтийн жагсаал гарсан нь санамсаргүй хэрэг биш гэж Киевийн улс төр судлаач, шинжээч Михаил Погребинский үзэж байна.

"Орос болон барууны хурцадмал байдлын үед мөргөлдөөн дэгдсэнд итгэхийн аргагүй, бас хэн ч маргахгүй" гэж Украины мэргэжилтэн өөрийн Facebook хуудастаа бичжээ.

Казахстанд болж буй тэмцэл АНУ-д гурван талаараа ашигтай гэж Погребинский онцлов. Эхний давуу тал нь ОХУ-ын анхаарлыг Донбассаас холдуулж, “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” руу  чиглүүлэх боломж олгоно. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) нь 2002 онд байгуулагдсан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд харъяалагддаг, Орос тэргүүтэй долоон орны цэргийн эвсэл юм. ХАБГБ-ын зорилго нь гаднын түрэмгийлэлд өртсөн аливаа гишүүн орны аюулгүй байдлыг хангах явдал юм.

Хоёрт, Казахстаны нөхцөл байдал Орос болон Бээжингийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь Орос, Хятад хоёр Казахстанд чиглэсэн харилцан адилгүй ашиг сонирхол баримталдаг. Мөн Погребинскийн үзэж байгаагаар Казахстаны тэмцэл Оросыг өдөөн хатгах зорилготой байж магадгүй юм.

Гуравт, хэрэв Москваг эсэргүүцлийн жагсаалыг дарах зорилгоор өдөөн хатгаж чадвал ирэх жилүүдэд Орос улсад таамаглаж болохуйц үр дагавар авчирна гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр Казахстанд гэнэтийн тэмцэл, жагсаал гарахгүй байсан ба ямар нэгэн байдлаар гаднын орнуудын төлөвлөгөө явагдаж байж болзошгүй юм. Учир нь Казахстаны засгийн газар эсэргүүцлийн жагсаал дэгдээсэн бол төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажиллахгүй байсан гэлээ.

Казахстанд зарлаад буй онц байдлын хүрээнд хэд хэдэн хотуудын гарах, орох хөдөлгөөнийг хаасан боловч онц ноцтой үймээн зөвхөн Алматы хотод өрнөж байгаа нь сонин.

Эх сурвалж: TASS AGENCY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж