"Covid-19 болон томуу зэрэгцэн дэгдэх эрсдэл үүсээд байна"

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

"Covid-19 болон томуу зэрэгцэн дэгдэх эрсдэл үүсээд байна"

"Covid-19 болон томуу зэрэгцэн дэгдэх эрсдэл үүсээд байна"

ХӨСҮТ-өөс Covid-19 болон томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр /2021.01.06/ мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан:

-Дубай, Тайланд, Туркээс ирж буй групп аяллаас маш олон зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдаж байна. Тиймээс иргэд аяллаа төлөвлөхдөө эрсдэлээ анхаарах шаардлагатай байна. Нийтдээ 106 нислэгийн 59-өөс нь буюу хоёр нислэгийн нэгээс нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байна. Үүн дээр манайхаас тандалтын судалгаа хийж, хариу арга хэмжээ авч байна. ЗӨСҮТ болон НЭМҮТ-тэй хамтран ажиллаж байна. Мөн цагдаа, тагнуул, УОК хамтарч байна. Тусгаарлалтын гурав хоногт байх хугацаанд иргэдээс шинжилгээ авч байна. 48 дахь цагаас нь шинжилгээ авч, 72 цагаас өмнө хариуг гаргаж байна. Бид арванхоёрдугаар сарын 25-наас гурван хоногийн тусгаарлалтыг эхлүүлсэн. Энэ хугацаанд 98 тохиолдол илэрсэн. Ойрын хавьтлын судалгаа хийж, өрх рүү мэдээлэл нь явж байна. Мөн хилийн боомтууд дээр эрсдэлд суурилсан боомтын тандалтын хариу арга хэмжээнүүд хэрэгжиж байна.

Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн тохиолдлын тоо өсч байна. Оноос өмнө өдөрт 200 хүртэл тохиолдол илэрч байсан бол сүүлийн 2-3 өдрүүдэд 400-500 тохиолдол буюу өмнөхөөсөө хоёр дахин их тохиолдол бүртгэгдэж байна. Үүнийгээ дагаад орны ачаалал нэмэгдэж байна. Гурав дахь давлагааны үеэр манай улс 23 мянган ор дэлгэж, тусламж үзүүлж байсан. Энэ үед ХӨСҮТ 400 гаруй ор дэлгэн тусламж үзүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 350 ор дэлгэжээ. Ачаалал маш их нэмэгдэж байна. Өдөрт 40-50 өвчтөн ирж, хэвтэж байна. Эрчимт эмчилгээний заалттай зургаан хүн байна. Манайд 12 эрчимт эмчилгээний ор бий. Өмнөх дельта давлагааны үед эрчимт эмчилгээний ор үргэлж дүүрэн байсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19-ийн 2843 ор дэлгэгджээ.

Бид наймдугаар сарын 26-наас хойш бүүстер тун хийгээд дөрвөн сар гаруй хугацаа өнгөрчээ. Бүрэн тунтай, бүүстер тунгийн дараах хамгаалах эффектийг судалж байна. Сүүлийн судалгааг харахад, бүрэн тун нь халдвараас хамгаалах хувь нь 72. Бүүстер тун хийвэл 85 хувь хүртэл хамгаалж байна гэж Английн судалгаа гаргажээ. Ер нь 50-70 хувийн хамгаалах үр дүнтэй байна гэсэн судалгаанууд байна. Өчигдөр Америкийн хүнс, эмийн агентлагаас мэдээлэл хийн, Файзер вакциныг 12-15 насны өсвөр үеийн хүүхдүүдэд бүүстер тунгаар хийж болно гэжээ. Манай улсын хувьд бүүстер тундаа идэвхитэй хамрагдаж байна.

ХӨСҮТ-ийн Томуугийн тасгийн их эмч Ч.Уртнасан:

-Сүүлийн хоёр жил Covid-19-ийн улмаас томуугийн өвчлөл улирал хооронд, үүсгэгчийн илрэл харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас эхлэн дэлхий нийтээрээ томуу, томуу төст өвчний үүсгэгчүүд орчилд орж, өвчлөл нэмэгджээ. Манай улсын тухайд 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн өвчлөл аажмаар нэмэгдэж эхэлсэн. 2-3 төрлийн вирус орчилд орж ирсэн.

Мөн арванхоёрдугаар сард томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж ирсэн. Ер нь Монголд аравдугаар сараас томуугийн өвчлөл эхэлж, арваннэгдүгээр сарын дундаас эхэлж, арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард оргилдоо хүрдэг. 52 дахь долоо хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлсэн 10 мянган хүн тутамд 16 тохиолдол бүртгэгджээ. Амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүмүүс эмнэлэгт хэвтэгсдийн 15 хувийг бүрдүүлж байна.

Орон нутаг болон нийслэлийг харьцуулахад орон нутагт дэгдэлт, өвчлөл их байна. Хэнтий болон Говь-Алтай аймгуудад алаг цоо өвчлөлийн түвшинд хүрчихсэн байна. Орон нутагт хүүхдийн томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж, дэгдэлт үүсэхэд эрсдэлтэй байна. Хүүхдийн тасагт хэвтэж буй эмчлүүлэгчдийн 47 орчим хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 58 хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Орны ачааллыг авч үзвэл, Улаанбаатарын нийт хүүхдийн тасгийн 53 хувийг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 73 хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Орон нутагт, хүүхдийн тасгийн 42 хувийг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 48 хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Нийслэлд өвчлөл бага байгаа ч хүндрэл өндөр байна.

Энэ жил томуу, томуу төст өвчний 4-5 вирус, томуугийн "N3H2" вирус зэрэгцэн ороод ирж байгаатай холбогдуулан өвчлөл нэмэгдэж, дэгдэлт үүсэх эрсдэлтэй байна. Мөн Covid-19-тэй зэрэгцэн, томуугийн дэгдэлт үүсэх эрсдэл байна. Насны хувьд, 15 хүртэлх насны хүүхдүүд нийт өвчлөлийн 78 хувийг эзэлж байна. Үүний дотор дөрөв хүртэл насныхан 61 хувийг эзэлж байна. Covid-19-ийн халдвараар идэр насныхан буюу 19-өөс дээш насныхан, томуугаар тав хүртэлх насныхан илүү өвчилж байна. Томуу, Covid-19 хоёр зэрэг дэгдвэл энэ хоёр насныхан зэрэг өвчилж, эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс бид бага насныхан, жирэмсэн эхчүүд, настай хүмүүсээ анхаарах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн байгууллага маань ор бэлэн байлгах, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.

Албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Томуу болон Covid-19-ийн ялгаа юу вэ?

-Шинж тэмдэг нь нэг. Учир нь, хоёулаа амьсгалын замын вирус. Томуугийн үед огцом өндөр халуурах, бие арзайх, үе мөч өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Амьсгалын замын сенстант вирусээр хоёр хүртэлх насны хүүхдүүд их өвчилж байна. Хоолой өвдөх, халуурах, ханиалгах, бачуурах зэрэг шинж тэмдгээр ялгардаг. Парагрип нь төвөнх гэмтээдэг, хоолой улайлгадаг, хатгаа болдог. Рино вирус буюу хамрын шуухинаагийн хувьд хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожихоос гадна ханиаж найтаадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж