"Казахстан дахь иргэд шуурхай утсанд хандах хэрэгтэй" | News.MN

"Казахстан дахь иргэд шуурхай утсанд хандах хэрэгтэй"

"Казахстан дахь иргэд шуурхай утсанд хандах хэрэгтэй"

"Казахстан дахь иргэд шуурхай утсанд хандах хэрэгтэй"

Казахстан улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

Сүүлийн 24 цагийн байдлаар Казахстаны Нур-Султан, Алматы Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон бусад хотуудад томоохон жагсаал гарсан. Жагсагчид Алматы хотын захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзэлжээ. Харин орон нутгийн хэвлэлээр цагдаагийн албан хаагчид жагсагчдын үйлдлийг таслан зогсоож, тус байрыг чөлөөлсөн гэх мэдээлэл гарч байна. Мөн Казахстанд интернэт сүлжээг хязгаарлаж, Facebook, Viber, WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Гэхдээ өнөөдрөөс цахим сүлжээг эргүүлэн нээж байна.

Монгол Улсын нийт 4028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байгаа аж. Үүнээс 1383 нь хууль ёсны дагуу, 1600 нь хууль бусаар оршин суудаг бөгөөд нийт 1045 оюутан сурч байна. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байгаа гэсэн юм.

Эдгээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд эх оронд нь эргүүлэн авч ирэх талаар бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа вэ гэдгийг тодруулахад “Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон монгол иргэн одоогоор байхгүй байна. Тус улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй ч яам болоод консулын газраас онцгой анхаарч байгаа. Тухайлбал, ГХЯ-наас үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нурсултан дахь ЭСЯ-ны болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Олон улсын хэвлэлээр нийт 10 гаруй хүн амиа алдаж, зарим газар цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээлэл ч гарч байна. "Японы Никкэй" сонинд мэдээлснээр, 100 гаруй цагдаагийн ажилтан бэртэж, 200 гаруй иргэнийг хорьж саатуулаад байна.

Мөн 190 иргэн эмнэлгийн тусламж авснаас 137 нь цагдаагийн албан хаагчид байсан гэх мэдээлэл байна. Мөн "Аэрофлот" зэрэг гадаадын компаниудын нислэгүүд зогссон, иргэд банкнаас их хэмжээгээр мөнгөө татан авч байна, ихэнх телевизийн сувгууд нэвтрүүлгээ зогсоожээ. Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев нэгдүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-ны өдрийн 16:00 цагт Нурсултан хотод онц байдал зарлаж, дараах арга хэмжээг авч эхлээд байгаа аж. Тодруулбал, 

  1. Нийтийн хэв журам сахих, онцгой чухал объект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх;
  2. Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах;
  3. Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах;
  4. Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах;
  5. Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;
  6. Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох;
  7. Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох;
  8. Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах, зэрэг болно.

Ерөнхийлөгч К.Токаев 20:00 цагт /орон нутгийн цагаар/ ард түмэндээ хандаж “Төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ард иргэдийн энх амгалан, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг 5-ны өдрийн 16:00 цагт тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаеваас аваад байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч К.Токаев 20:00 цагт нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн тухай мэдээлж байна.

Хэрэв Казахстан дахь Монгол Улсын иргэд шуурхай утсанд хандвал яаралтай зохицуулалтыг хийж ажиллана гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-06 202.9.40.5

Казахстанчууд Чингис хааныг казах хүн байсан гэж хэмжээлшгүй хаан байсан Назарбаеваас эхлээд эрдэмтэд нь хүртэл ярьж түүнийгээ баталдаг гэсэн. Би нэг юмыг гайхдаг. Тэд Чингис хааны аав ээжийг нь хэн гэдэг нэртэй казах хүн байсан гэж ярьдаг юм болоо. Чингис хааны аавыг Нурсултан Назарбаев гэдэг байсан юм болов уу. Казахууд л хэлэх байхдаа. Казахстаныг 2-3 хэсэг хувааж задлах хэрэгтэй. тэгвэл тэд Чингисийн үр сад бидэнтэй мөчөөрхөөд байхгүй болноо.

Avatar

Зочин 2022-01-06 202.9.40.5

Казахстаны зүүн талд байрладаг Талдыкурган, Зүүн казахстан, Семиплатенск мужуудад амьдардаг уугуул монгол үндэстэн ойрад түмнийг/торгууд, хошууд, дөрвөд, хойд, өөлд/ хүчээр уусгаж казах хэлээр яриулдаг болгосон. Казахууд явж явж монголчуудад их гай болох үндэстэн байгаа юм. Зүүн хэсгийн нутаг нь уул нь Хятадын нутаг байсан. Гэтэл ЗХУ тасдаж аваад Казахстанд аль 1930 оны үед нэгтгэсэн. Хэрвээ хятадын харьяалалд байсан бол бүгд ойрад хэлээрээ яриад байж байх байсан.

Avatar

Зочин 2022-01-06 103.212.119.52

ЭХ НУТАГТАА ОЧСОН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ МЭДЭЖ БАЙГАА БИЗ.

Avatar

Зочин 2022-01-06 202.179.27.63

Угаасаа Казахстаны хойд хэсэгт ОХУ санаархдаг. Тэнд хамгийн олон оросууд амьдардаг. Удахгүй оросуудынхаа эрхийг хамгаална гээд ОХУ цэргээ оруулж мэдэх юм. Дараа нь газрыг нь булааж авна. Назарбаев нийслэлээ зүгээр ч нэг хойд зүгт байгуулаагүй юм.

Avatar

Зочин 2022-01-06 192.82.92.249

Монголыг голоод орхиж явсан Өлгийгийн хэдэн казахууд нь сүүлаа хавчаад буцаж ирэх нь дээ. Муусайн малын хулгайчийн үр удамд Монгол үндэстэн хэдэн удаа тус болж орогнуулах юм бол доо.

Avatar

Зочин 2022-01-06 202.9.46.81

Anhaaraltai ajiglah tsag bish baimaar, shuurhai ajillaj butsahiig husej bui humuusiig tatah arga hemjee bodson ni deer baimaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж