“Grammy awards 2022” цар тахлын улмаас хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

“Grammy awards 2022” цар тахлын улмаас хойшиллоо

“Grammy awards 2022” цар тахлын улмаас хойшиллоо

Хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 64 дэх удаагийн “Grammy awards” наадам энэ сард зохион байгуулагдах байв. Тодруулбал, Лос Анжелест нэгдүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдах байсан ч Covid-19 цар тахлын улмаас хойшилжээ. Наадмыг зохион байгуулагчид ойрын хугацаанд товлолт хугацааг шинэчлэн зарлана гэв. Түүнчлэн олон зуун үзэгч, зохион байгуулах багийн ажилчэдын эрүүл мэндийг бид нэн тэргүүнд тавина гэж мэдэгджээ.

“Grammy awards 2021” наадам цахим болон амьд хэлбэрийг хослуулж зохион байгуулагдсан. Тухайн үед Лос Анжелес болон Калифорнид халдварын тоо ид ихэсч байсан тул гуравдугаар сарыг хүртэл хойшлуулсны эцэст хосолсон хэлбэрээр зохион байгуулжээ.

Хөгжмийн шагнал гардуулах ёслолоос гадна Юта мужид болох байсан “Sundance” кино наадам ч хойшилсон байна. Уг кино наадам нь бүх арга хэмжээгээ цахимаар зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж