"Тайван жагсаалыг улс төрийн зорилгоор үймүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

"Тайван жагсаалыг улс төрийн зорилгоор үймүүлсэн"

"Тайван жагсаалыг улс төрийн зорилгоор үймүүлсэн"

Казахстаны иргэн Сания Мэлдрэ Алматагийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.


Тэрбээр "Болж буй үйл явдлын тухайд миний бие багахан мэдээлэл хүргэе. Энх тайван байдлаар эхэлсэн цуглаан ширүүн үймээн болоод байна. Гэхдээ босогчид аймшигт мөргөлдөөн өдүүлсэн гэж ойлгох хэрэггүй.

Үнэндээ эхний өдөр цугларч, жагссан иргэдийн дийлэнх нь баривчлагдсан. Дараа өдрөөс нь цугларсан иргэд тайван жагсагчид бус, харин ч аймшигтай, ширүүн, хүчирхийлэгчдээр солигдсон. Тэдгээр "улангассан" хүмүүс цагдаа болон засгийн газар руу дайрахаас гадна жижиг дэлгүүрүүд, хувийн байгууллагуудыг сүйтгэж байна. Ойр орчимд буй дэлгүүрийн цонхыг хагалж, хулгай хийн, бизнес эрхлэгчдийн эрхэд халдаад буй.

Тиймээс одоо болж буй аймшигтай мөргөлдөөнийг эхлүүлсэн хүмүүс өөрсдийн эрх ашгийн төлөө тайван жагсаал хийсэн иргэд биш юм. Тэдгээр хүмүүс нөхцөл байдлыг хүндрүүлж, хүчээр цэрэг цагдаагийн хүчирхийллийг нэмэгдүүлэх гэсэн засгийн газрын хөлсний өдөөн хатгагчид, дээрэмчид байх боломжтой. Өөр хотуудад иймэрхүү мөргөлдөөн үүсээгүй. Учир нь жинхэнэ дээрэмчид нь Алмата хотод байна. Энэ бүх мөргөлдөөн ямар нэгэн өөр шалтгаантай.

Би гэр бүлийн гишүүдтэйгээ 12.30-19.30 цаг хүртэл холбоо тогтоож чадаагүй. Казахстаны цагаар 17.30-00.00 цаг хүртэл гэсэн үг. Учир нь улс даяар интернэт сүлжээг тасалчихсан байсан. Тусдаа “VPN” ашиглах гэж үзээд ч холбогдож чадаагүй. Хэдэн цагийн дараа интернэт сүлжээ сэргэж эхэлснээр гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсан ч дахин холбогдож чадсангүй.

Ерөнхийлөгч Токаев үнэхээр тэнэг шийдвэр гаргасан. Путин тэргүүтэй Зөвлөлтийн цэргээс туслалцаа хүсч байгаа нь Токаев өөрийгөө хамгаалуулах гэсэн шалтаг байх. Цуу яриа сонсоход, Токаев аль эртнээс энэ бослогыг урьдаас төлөвлөж байсан гэнэ. Тиймээс энэ асуудал сайн зүйл дагуулахгүй нь тодорхой боллоо. ОХУ-аас туслалцаа хүссэнээр манай улсын бие даасан, тогтвортой байдалд аюул учруулж байна. Энэ бүх өрнөж буй зүйлс Токаевын өөрийгөө хамгаалах гэсэн арчаагүй үйлдлийг харуулж байна. Ерөнхийлөгч ард иргэдээ болон улс эх орноо бодохгүй байна шүү дээ. Тэр зөвхөн өөрийн эрх ашгаа, мөн улс төрийн хэдэн элит хүмүүсийн ашгийг л бодож байгаа нь гутамшигтай.

Энэ асуудлын цаад шалтгаан нь нууцлагдмал байсан хэвээр. Ямар нэгэн нууц мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө байгаа биз. Би өмнө нь хэзээ ч Казахстанд болж буй асуудлуудаас болж ингэж их санаа зовниж байсангүй. Энэ бослого миний амьдралдаа харж байсан хамгийн аймшигтай зүйл боллоо. Энэ их аймшигтай сөргөлдөөн, бослого ард иргэдийн ялалтаар дуусаасай гэж хүсч байна. Хэн нэгэн элит, улс төрийн хүн ялах биш.

Тиймээс надад улс эх орныхоо төлөө, ард иргэд, гэр бүлийнхээ төлөө залбирч хоцрохоос өөр сонголт алга. Хорон атгаг санаа, чөтгөрийн бодлого энэ бүх зүйлсийн дараа нуран унаасай гэж залбирах болно. Би улс эх орныхоо бүх энгийн иргэний аюулгүй байдлыг бурхдад даатган залбирах болно. Казахстан улсын сэнтийд зөв хүмүүс залрахын төлөө залбирах болно. Мөн хамгийн чухал нь шинээр сонгогдох засгийн газар ухаалаг, улс эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсээс бүрдээсэй гэж залбирах болно!" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж