"Д.Монголхүүг хорих ангиас авч гарсан бичлэг алга болсон" | News.MN

"Д.Монголхүүг хорих ангиас авч гарсан бичлэг алга болсон"

"Д.Монголхүүг хорих ангиас авч гарсан бичлэг алга болсон"

"Д.Монголхүүг хорих ангиас авч гарсан бичлэг алга болсон"
"NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний төлөөлөл Э.Одбаяр нарын зургаан хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2022.01.05/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болсон. Тэднийг гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгаад байгаа юм. Яллагдагч талын өмгөөлөгч хэргийн нотлох баримт алга болсон гэж хүсэлт гаргасны дагуу шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хийжээ. Энэ талаар иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын байр суурийг хүргэж байна. 

"АЛГА БОЛСОН CD ДОТОР Д.МОНГОЛХҮҮГ ХЭН ХОРИХ АНГИАС АВЧ ЯВСНЫГ ХАРУУЛСАН"

Иргэн Э.Одбаяр:

-ЦЕГ-ын дарга Ж.Болд "Э.Одбаяр нарын хүмүүс иргэн Д.Монголхүүг 461 дүгээр ангиас "өргөж" авч явсан" гэж хэлсэн. Тэрийг нь гэрчлэх хорих ангийн үүдний хүлээн авах заалны хяналтын камерын нийт есөн бичлэг байсан. Гэтэл хэргийн нотлох баримтаас нэг ширхэг CD алга болчихлоо. Үлдсэн CD-ний бичлэгүүдэд дутуу хагас бараг хоосон шахуу, ач холбогдолгүй бичлэг байна. Бид хэдий хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа ч өөрсдийнхөө гэм буруугүйг нотлох баримтыг тэгш эрхтэйгээр хангуулах хуулийн заалттай. Гэтэл хуулийн байгууллагаас зөвхөн нэг талыг баримталж, биднийг буруутай гэж харуулсан хэсгийг нотлох баримтаар оруулж байна. Бичлэгийн зарим хэсгийг цаасан дээр хэвлээд гаргасан байна лээ. Алга болсон CD дотор Д.Монголхүүг хэн хорих ангиас авч явсан юм бэ, түүнийг өргөж авч гарсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой харуулсан юм.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, шүүх хурлын нотлох баримт бүрэн байна уу, шүүх хуралд ороход бэлэн үү гэдгийг хэлэлцсэн. Бидний зүгээс энэ асуудлыг судалж, алга болсон хавсралтуудыг мөрдөн байцаах ажлын хэсгээс гаргуулах санал тавьсан. Мөн 461 дүгээр хорих ангийн үүдэнд ажиллаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан албан хаагчдын ажлын тэмдэглэлээ дарга нартаа юу гэж танилцуулсан гэх мэт асуудлуудаа тодорхой болгож, шаардлагатай бол гэрчээр оролцох хүмүүсээ нэмж, хоёр талын байр суурийг тэнцвэртэй болгох санал тавьсан. Гэтэл шүүхийн байгууллагаас 2022 оны нэгдүгээр 20-ны өдөр 08.30 цагт шууд гэм буруутай эсэх шүүх хурлаараа энэ асуудлыг хэлэлцэхээр шүүх хурлын товыг зарлачихлаа.

"НОТЛОХ БАРИМТУУД НЬ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХГҮЙ БОЛ БИД ХУВИЙН БИЧЛЭГЭЭ ГАРГАЖ ЦАЦНА"

Иргэн Д.Монголхүү:

-Хэргийн нотлох баримт дотроос нэг CD алга болж, ач холбогдолгүй, яллах талдаа илүү итгэл үнэмшил төрүүлэхүйц бичлэгүүд үлдсэн байна. Яг 461 дүгээр хорих анги доторх хяналтын камерын бичлэг алга болсон. Анх нотлох баримтад есөн CD байсан. Мөрдөгч болон прокуроруудын бүрдүүлсэн яллах талын хэргийн нотлох баримтууд нь тэгш байдлыг хангахгүй бол бид хувийн бичлэгээ гаргаж цацна гэдэг байр суурьтай байна. Бидэнд тэр бичлэг нь бий. Олон улсын шүүхийн тогтолцоонд ийм алдаа гарсан л бол тухайн хэргийг шууд хэрэгсэхгүй болгодог. Шүүхэд яллагдагч талын өмгөөлөгч хэргийн нотлох баримт дундаасаа алга болсон тухай хүсэлт гаргаж, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Munkhjargal Baljinnyam 2022-01-06 95.91.241.1

Odoo haa saigyi Global Ardchilsan Uurchlult Hychtei Heniig ch Haraanaasaa gargahgyi. Ynen Bodit Olonhi bolj bgaa Europin Hych Delhiin Uls Oronyydig bygdiig Undur Torgyyli Hariyzlaga hyleeh Hemjeend. Toozon Zamdaa Aisyi!!!!! Mongolchyyd bid Ynen Munuuruu Aldaagaa Zasch ywj chadahgyi bol Bidnii Amidral yu ch bgaad Nemergyi!!!!!!!

Avatar

ИРГЭН 2022-01-06 103.57.95.236

CD өөрсдөө хулгайлчихаад эргэж хашгирч байгаа даа

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-06 139.5.216.28

Нотолж чадахгүй бол, нотолгоог нь алга болгосон бол шууд цагаатгах хэрэгтэй,

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ЗОЧИН 2022-01-06 66.181.176.104

ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУД УЛСТӨРЖИХӨӨР БИЕ БҮРЭЛДЭХҮҮН НЬ ИЙМ НОВШИЙН БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ .

Avatar

Зочин 2022-01-06 202.9.46.81

heniig ch toirohgui dairch medeh zuil shvv, amaa medej buraarai, nohod min. ene humuus NODOUBLESTANDARD buyu ta nariin ug heleh erh chuluunii tuluu, tegsh erhiin tuluu duugaraad bgaa shvv

Avatar

Кк 2022-01-06 66.181.161.5

Хэзээ ч ард түмний төлөө энэ 2 шиг далдага тэмцэхгүй. Албан тушаалын төлөө шантаажилж байгаад тунгаа хэтрүүллээ дээ. Харахад хоёулаа адилхан далдага царайлсан ацнууд.

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.43

арай ч дээ хорих ангийн бичлэгалгө болдог дарга нартай холбоотой манай тагнуулийн албаны ажил шүү дээ

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.46

Za ta 2 iig hen ard tumnii telee duugarj bn gehiin eersdiigee dewiilgeed ene surwaljilagj nar ednees yria bitgii awaa naaduuljin hutgan uimlegj yun jagsaal tcuglasn hiideg ed eersdee yu yrij baigaagaa medehgui jurnuud shuu dee

Avatar

Зочин 2022-01-06 66.181.180.233

Танхайчууд улстөрийн зорилгоор үймээн дэгдээх зорилготой ажилладагийг баталсаар байна. Тэгээд хүний эрх гэж хязгааргүй унгас алдах нь өмнөө барьдаг мод, моод нь болжээ. Жишээ нь дуучин Жавхлан гэж улстөрчдийн уяаны нохой, нэг том тэмцэгчийн дүр эсгэж жүжиглэдэг нүдний булай байна

Avatar

Зочтн 2022-01-06 202.21.108.196

Тийм л хэрэгтэй байсан юм бол хувилж л байхгүй яасан юм!!ха ха

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.80

энэ хогын лалрууд хэнд хэрэгтэй гэж хуцаад байгаан бэ

Avatar

Зочин 2022-01-06 66.181.184.126

BUDACH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж