Казахстан: 8 цагдаа, 1 энгийн иргэн нас баржээ | News.MN

Казахстан: 8 цагдаа, 1 энгийн иргэн нас баржээ

Казахстан: 8 цагдаа, 1 энгийн иргэн нас баржээ

Казахстан: 8 цагдаа, 1 энгийн иргэн нас баржээ

НЭМЭЛТ: 11:20 ЦАГ

Алматы хотын цагдаагийн газраас мэдэгдсэнээр, жагсагчид 120 машин шатааснаас 33 нь цагдаагийн албаны машин байсан гэв. Түүнчлэн 400 орчим аж ахуйн нэгж рүү дайрч орон, эвдэж сүйтгэсэн байна. Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, үймээний үеэр хууль сахиулах байгууллагын найман ажилтан нас баржээ. Мөн цагдаа нар жагсагчид руу гал нээсний улмаас нэг хүн нас барсан тухай мэдээлэл Казахстаны мэдээллийн хэрэгслээр гарав. Хэвлэлд мэдээлснээр, хууль сахиулах байгууллагын 8 ажилтан болон 1 энгийн иргэн нас баржээ.

НЭМЭЛТ: 10:45 ЦАГ

Казахстанд өчигдөр дэгдсэн бослого үймээний үеэр ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллах эрхийг нь хассан. Оронд нь одоогийн ерөнхийлөгч Касым Токаев уг зөвлөлийг удирдаж ажиллахаа мэдэгдсэн билээ. Гэвч шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй үймээний үеэр жагсагчид “Хөгшин бурхи байраа тавьж өг!” гэсэн лоозон барьсан байснаас харахад казакстанчуудын уур уцаарын гол эзэн хэн гэдэг нь тодорхой. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш экс ерөнхийлөгч олны нүдэнд огт харагдсангүй, Токаев ч түүний талаар ам нээсэнгүй.

Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буусан ч түүний гарт эрх мэдэл байсаар байсан. Токаев бол ердөө бэлгэ тэмдэг төдий ерөнхийлөгч. Түүнд ямар ч улс төрийн эрх мэдэл, нөлөөлөл байхгүй гэдгийг ард иргэд мэдэж байсан. Назарбаевын гэр бүл бүхэлдээ казакстанчуудын эгдүүцлийг төрүүлээд буй нь нууц биш. Тэр дундаа түүний хүргэн Тимур Кулибаев нь газрын тос, газ гэх мэт улс орны эдийн засгийн нэн чухал салбаруудыг монопольчилдог. Тийм ч учраас шатахууны үнийн өсөлтийн ард Тимур Кулибаев байгаа нь ойлгомжтой.

Тимур Кулибаев 1966 онд төрсөн бөгөөд 1997 оноос эхлэн газрын тосны салбартай холбогдсон. Одоогийн байдлаар “Kazenergy” буюу Казахстаны Газрын тос, хий, эрчим хүчний салбарын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, "Газпром"-ын захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Түүний цэвэр хөрөнгийн хэмжээ 3 тэрбум ам.доллар гэж 2020 оны зургадугаар сарын байдлаар тодорхойлсон байдаг.

Казахстаны Дотоод хэргийн яамнаас жагсаалын хор хохирлыг дараах байдлаар тоймлоод байна. Лхагва гаригийн байдлаар 190 гаруй энгийн иргэн, 100 орчим цагдаа шархдаж, 200 гаруй иргэнийг саатуулжээ.

Казахстаны нийслэл Алматы хотод болон бусад хотуудын аюулгүй байдлыг хангах үүднээс Хамтын аюулгүй байдлын гэрээт орнуудаас нийт 3600 цэрэг бэлэн байдалд байна. Тус цэргүүд бэлтгэл байдлаа хангаж байгаа ба одоогоор тус орнуудаас хэдэн анги цэргүүд ирэх нь бүрэн тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: CBSNEWS, ALJAZEERA, REUTERS, GAZPROM


ОРОС ТЭРГҮҮТЭЙ ЭВСЭЛ КАЗАХСТАНД ЭНХИЙГ САХИУЛНА

Казахстанд гарсан бослого үймээнийг намжаахаар тус улсад энхийг сахиулах хүчнийг тодорхой хугацаагаар байршуулахаар боллоо. Энэ талаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дарга Никол Пашиньян мэдэгдэв.

Уг бослого нь үндэстний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев үзэж байгаа аж. Түүний хүсэлтийн дагуу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас ийн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний дөрөвдүгээр зүйлд заасны дагуу уг шийдвэрийг гаргасан гэж Никол Пашиньян хэлжээ.

Энхийг сахиулах хүчнийг ямар хугацаагаар байрлуулах, хэр өргөн цар хүрээг хамрах зэрэг нарийн мэдээллүүд хараахан тодорхой болоогүй байна.

Казахстаны ерөнхийлөгч улс орныг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр холбоотнуудаасаа тусламж хүссэнээс хэдхэн цагийн дараа ийм шийдвэр гарчээ.

Террористууд улс даяар стратегийн чухал объектуудыг эзлэн аваад байна.

Тус улсын Засгийн газар үнийн хяналтыг зогсоосны улмаас шингэрүүлсэн хийн үнэ их хэмжээгээр нэмэгдсэний дараа буюу энэ сарын эхээр эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Тиймээс Ерөнхийлөгч Токаев үнийн хяналтын бодлогоо буцааж сэргээхийг зөвшөөрсөн боловч жагсаал улам гаарсаар, улс орон даяар хүчирхийлэл, үймээн самуун дэгдээд байна. Зарим үймээн дэгдээгчид цэрэг хүчний байгууллагуудыг дээрэмдэж, хүчнийхэн рүү дайрсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-06 111.220.50.43

Гоё!! Хасагууд сүүлийн үед Хөгжиж дэвшээд хэн байснаа мэдэхгүй бүүр тэнгэрийн амьтад шиг болчоод байсан юм!! Одоо хөгжих хэрэггүй Харин ардчилсан улс болж манайх шиг болох хэрэгтэй ! Ккк. Одоо хувьчлалыг л хурдан явуулах хэрэгтэй ! Тэгвэл ч гоё юм болно доо!!

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-06 90.166.52.52

Orosuud tsergee oruullaa. Jagsaal tsuglaanyg nuhchin darah aar. Kazahyn ard tvmnii tuluu zalbirtsgaaya.Oros ah gej nyaltsganadag hvmvvs ene allsgyg sain haraarai

Avatar

Зочин 2022-01-06 202.179.26.91

Яаж бодоод зэвсэгтэй цагдаа зэвсэггүй энгийн иргэн мөргөлдөхөд ганцхан иргэн амь үрэгдээд 8 цагдаа үхдэг байна аа тархи угаасан эрх баригчдын үлгэр. Ерөөсөө энэ Токаев энгийн хувцастай зэвсэгтэй хүмүүсийг оруулж үймээн дэгдээлгэж цэрэг оруулах арга хэрэглэсэн гэж яригдаж байгаа нь ортой байх. Бичлэг дээр шууд АК барьсан амаа алчуураар битүүлсэн энгийн хувцастай хүмүүс шууд дэлгүүр хоршооны цонх хагалсан буудаж сүйтгэж байгаа нь яавч энгийн иргэд биш нь ойлгомжтой.

Avatar

teneg mal bna chi.. 2022-01-06 64.119.26.71

chi bitgii tenegteed bai l daa. odoo 21 zuund medeeleliin erin ved olon ingiin hvn vhsen bol zurag horogiig ni taviad delhii niited boon yum boldog bgaa yum bizdee malaa. harin tsagdaa nar boroohoigoos oor yuch bhgui ch daa garaa. jagsadchid mod chuluu tomor armaturaar zevseglej gants neg tsagdaa nariig vhtel zodoj bgaa bichleg zondoo bnaa.

Avatar

Гинжэ 2022-01-06 37.150.211.8

худлаа…энгийн иргэдээс их хүн нас барсан…2010 онд бас л Жанаөзен хотод энгийн иргэдрүү гал нээсэн байдаг!

Avatar

Зочин 2022-01-06 202.21.107.66

АНУ ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧОО ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙМЭЭН…МАНАЙ НӨГӨӨ МАГНАЙ БӨӨСИЙН ХАМТ ТЭНД БЭЛТГЭГДСЭН ГӨЛӨГНҮҮД АМЖИЛТАНД ХҮРЭХГҮЙ …ЗАЛУУЧУУД ХОХИРООД ӨНГӨРНӨ..

Avatar

Дорж 2022-01-06 202.21.109.91

Мулгуу амьтан. Энд Америк биш оросуудын тавьсан түймэр асч байна. Энд америк ирэх ямар ч боломжгүй. Харин оросууд яг хажууд нь байгааг мэддэггүй мулгуу юу?

Avatar

dorj -geh mald 2022-01-06 64.119.26.71

erguu gard amerikd yagaad hubisgal boldoguig medeh uu, tend amerikiin elchin saidiin yam bhgui tul gesen onigoog medeh uu garaa. haan bosolgo hodolgoon hubisgal bnaa tend l amerikiin elchingiiinhen zohoin bguulij baidag yumaa..ene chin delhiid batalagdsan zvils. iimees sarnai hubisgal gej nerlej bdag da. jagchidiin tabij bui shaardalagiig haraad vzeerei bvgd orosiin esereg bnlee dee.

Avatar

Зараа 2022-01-06 124.158.67.223

назарбаев нь одооноос 2жилийн өмнө чад болчихсон гээд л бсан даа

Avatar

Гинжэ 2022-01-06 37.150.211.8

амьд шүү тэр өвгөн.

Avatar

zochin 2022-01-06 202.179.26.245

garii garii

Avatar

Малчинхүү 2022-01-06 66.181.160.17

Назарбай, Путин, Шижинпин, Хүрэлсүх нар шиг шуналын тулам, эрх мэдлийн г********н, жүжигчин худлаа гаруудад ийм хувь тавьлан байх нь жам юмаа. Сайн ч муу ч сонгуулиа хийгээд алагчлал ялгаварлалгүй явж байхад аз жаргал шүү дээ.

Avatar

Erka 2022-01-06 202.9.46.104

Оросууд лав биш шүү Путины хийж байгаа ажилгаа тэсээд гарах хэрэгтэй байна хасагуудаа no Russia

Avatar

Ядарсан Ард түмэн босож тэмцдэгийг Дэлхийн түүх гэрчилнэ. 2022-01-06 64.119.25.232

Ард түмэн нам дагасан авлиагчид зусардыг тэвчихээ больж босдог л байхгүй юу ???

Avatar

зочин 2022-01-06 202.126.88.223

уг нь Назарбаев Сингапур шиг улс байгуулж , Ли Куан шиг түүхэнд мөнхрий гэж л бодож байсан Даан ч мөнгний өмнө сөхөрж, хүүхдүүдийнхээ шунлыг дийлсэнгүй дээ….
Гэтэл Ли Куан Юу үр ач нартайгаа гудамжиндаа мөхөөлдөс идсэн шээг зугаалж яваад л насан өөд болсон доо

Avatar

иргэн 2022-01-06 43.242.243.229

сайн байна Удахгүй Путины дэглэм нуран унана Лукашенког Путин аварсан Мэдээж одоо путины гар Казакстан луу орно Гэхдээ л дарангуйлагч нар унанаХарин бид яах вэ зориггүй хувиа хичээсэн аймхай Монголчууд арай ганцаараа МАН хэмэээх мафийн арячаагүй хулгай чнартай үлдэх юм биш биз

Avatar

Зочин 2022-01-06 66.181.183.81

ШХАБ гэж нөхөр ямар үүрэгтэй байх бол? Казакстан ШХАБ гишүүн байх шүү.

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2022-01-06 64.119.21.183

ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛ, ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ УУ…!!!
ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ УЛСЫГ БИЙ БОЛГОСОН, ОДОО ӨӨРИЙНХӨӨ 2 ЦИЙМГЭРЭЭР СҮЙРХИЙГ НЬ ХАРААД СУУЖ БАЙГАА БАЙХДАА ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2022-01-06 66.181.186.127

Манай эрх баригчид бензиний үнэ нэмэх гэж байсан санаагаа түр хойшлууллаа

Avatar

Зочин 2022-01-06 64.119.22.65

Бузар оросын гар хөл хүрсэн л бол энэ улс эгнэгт цус нулимсандаа живэх болноо

Avatar

Зочин 2022-01-06 202.21.100.210

Н.А НАЗАРБАЕВ ард түмнийхээ эсрэг б** шагайж Иракын С.Хусейн эсвэл бүр Ливийн М.Каддафигийн эмгнэнэлтэй хувь зохиол хамгийн багадаа Украйны ерөнхийлөгч агсан В.Янукович ОХУ улсын нутагт эх нутгаа санаж крым Донбассыг алдсан эмгэнэлтэй хувь зохиолдоо сэтгэлээр унаж хорвоог орхисон түүхийг эрх биш ойлгох л ахмад буурал шүү дээ

Avatar

Зочин 2022-01-06 103.212.118.37

Дарангуйлагч,улс орныг цөлмөж ард иргэдийг ядууралд оруулсан хүмүүст төгсгөл ирдэг.

Avatar

ЗОЧИН 2022-01-06 202.9.40.12

миеэ энхболдыг унагаагүй байсан бол монголд ийм явдал болох байсан байж магадгүй азаар цэвэрхэн өөрчилсөн шүү монголын заяа өөр юмаа энэ бослого зөвхөн шатахуун биш шалтаг

Avatar

Зочин 2022-01-06 103.229.122.100

ЧИ ХЭН БЭ ШУДАРДАГ ТАВЫН НЭГ ҮҮ ККК

Avatar

Зочин 2022-01-06 202.179.26.164

ЯГ ҮНЭН. МИЕЭГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД ЯМАР САЙНДАА БАТТУЛГЫГ ГАРГАЖ НҮҮРСНЭЭС ХЭДЭН 10 ТЭРБУМ ДОЛЛАР АЛДЛАА ГЭЭД ГАСЛААД СУУЖ БАЙХАВ ДЭЭ. ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ТҮГЖРЭЛ БОЛ МИНИЙ ХИЙСЭН УРАН БҮТЭЭЛ ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЫН ҮЕЭР МИЕЭ ЭНХБОЛД ӨӨРӨӨ АЙЛДСАН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Баги 2022-01-06 122.201.23.44

Касагууд сайн бн. Эрх баригчдыг түймэрдэж бх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-01-06 66.181.189.254

Пүтин СССР-ийг дахин сэргээнэ гэсэндээ хүрэх нь дээ

Avatar

Зочин 2022-01-06 66.181.177.30

Ямар юмных нь террор байх вэ дээ, цэрэг оруулах л шалтаг ш дээ, одоо орос цэргээ оруулна, алсдаа оросууд олноор амьдардаг мужуудыг нь тасдаж авна, казакстан ингээд украйны замаар замнав аа гэж

Avatar

ardchilsan jagsaal tegeed iim baih uu daa.. 2022-01-06 64.119.26.71

tenegteed bai l daa. tend jiriin jagsaal temtsel algaa zvgeer l deerem tonuul vimeen samuun dalimduulij bgaa garuuud l bna. chi zvgeer 60-70 uulaa ochij niseh buudal deeremdehiig ardchilal geh uu dee. bvh delgvvriig tonoj deeremdej mashind abaad ybjee. bvh ATM-iig mongiig ni abchee. gadaa bsan bvh vnetei mashinuudiig shataaj hayjee. ene tegeed aguu ardchilsan jagsaal uu daa..

Avatar

Zochin 2022-01-06 150.129.142.90

Baruuni noloo ih baga tsever dotoodin zorchildoon gej bichij bna daa,ter n ch ortoi bh,Nazarbaevt durguitssen ard tumen bosoj bgaa n unen bolov u

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.34

Оёо нар энийг л хүлээж дотроос нь хатгаж байж санасандаа хүрлээ дээ..

Avatar

зочин 2022-01-06 64.119.23.174

Дээрэмчин Оросууд Казакстаны нефтийг авах гэж байна

Avatar

Зочин 2022-01-06 103.212.117.46

бинзен үнэ

Avatar

Зочин 2022-01-06 72.196.192.250

Zaa ingeed ertnii kipchagiin ih tal nutagt irgenii dain degdej, Orosiin Putin haanii tsereg tend intervens hiih boljee !!! Socializmdaa uh horogodood baival manaih ch iim bolnodoo !!!

Avatar

avilgal deed tsegtee hursen 2022-01-06 202.21.124.66

mongoluls ter chigeeree avilgaliin suljeend idegdsen , oligaruud udirdaj bna, yaduural yalgavaral heterseen

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.33

За ,, Орос залуучууд Казак залуучуудыг бууднааа ,, гэсэн үгүү !! …Хэдэн зөнөг дарангуйлагчдаас болж залуусын цусс урсах болж байна шдээ..
Үндэстэн хоорондын мөргөлдөөн болж хувьрахнээ…

Avatar

Зочин 2022-01-06 202.131.251.137

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элссэний гай энэ байнадаа. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг БНХАУ, ОХУ, Казакстан, Узбекстан, Киргизстан, Азарбажэн, гэх мэт улсууд байдаг. ШХАБ ийн гэрээний гол заалт нь аливаа гуравдагч улс довтлох эсхүл дотоод үймээн самуун болсон тохиолдолд цэргийн эвсэл орж ирэх бүрэн боломжтой болно. Энэ нь яг тусгаар улс гэхэд хэцүү заалт.

Avatar

Зочин 2022-01-06 66.181.186.127

Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл

Avatar

Е.Тэмүүжин 2022-01-06 64.119.21.183

Путин энэ насныхаа мөрөөдөл зорилгодоо хүрэхээр айсуй!!!

Avatar

зочин 2022-01-06 103.212.118.133

орос украйнаас цэргээ татах уу

Avatar

N 2022-01-06 49.0.156.18

Орос 4 зүгтээ байлдах чадалтайгаа байгаа ш дээ.

Avatar

Зочин 2022-01-06 103.229.122.133

ШХАБ-д элсэхийн аюул нь энэ л бгаамдаа, дарангуйлагчаа хамгаалахын тулд эвсэл цэрэг оруулна

Avatar

Зочин 2022-01-06 124.158.69.29

Миний Монгол парламентын ардчилалаа улам төгөлдөржүүлэн бэхжүүлэх шаардлагатай шүү. Одоо МАН -ын 65 -т алтан боломж байна даа. Хэрэв МАН , Оюук Хүүк, Зандаак үүнийг хийчихвэл ард түмэн Та нарт алтаар хөшөө босгох болно.

Avatar

Зочин 2022-01-06 202.21.100.210

Олгой хагаравч тогоондоо ард түмнийхээ эсрэг 1956 1962 оны Унгар Чехословакын үйл явдлыг соёлтой хэлбэрээр давтаж байгаа юм болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж