Казахстан: 8 цагдаа, 1 энгийн иргэн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Казахстан: 8 цагдаа, 1 энгийн иргэн нас баржээ

Казахстан: 8 цагдаа, 1 энгийн иргэн нас баржээ

НЭМЭЛТ: 11:20 ЦАГ

Алматы хотын цагдаагийн газраас мэдэгдсэнээр, жагсагчид 120 машин шатааснаас 33 нь цагдаагийн албаны машин байсан гэв. Түүнчлэн 400 орчим аж ахуйн нэгж рүү дайрч орон, эвдэж сүйтгэсэн байна. Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, үймээний үеэр хууль сахиулах байгууллагын найман ажилтан нас баржээ. Мөн цагдаа нар жагсагчид руу гал нээсний улмаас нэг хүн нас барсан тухай мэдээлэл Казахстаны мэдээллийн хэрэгслээр гарав. Хэвлэлд мэдээлснээр, хууль сахиулах байгууллагын 8 ажилтан болон 1 энгийн иргэн нас баржээ.

НЭМЭЛТ: 10:45 ЦАГ

Казахстанд өчигдөр дэгдсэн бослого үймээний үеэр ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллах эрхийг нь хассан. Оронд нь одоогийн ерөнхийлөгч Касым Токаев уг зөвлөлийг удирдаж ажиллахаа мэдэгдсэн билээ. Гэвч шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй үймээний үеэр жагсагчид “Хөгшин бурхи байраа тавьж өг!” гэсэн лоозон барьсан байснаас харахад казакстанчуудын уур уцаарын гол эзэн хэн гэдэг нь тодорхой. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш экс ерөнхийлөгч олны нүдэнд огт харагдсангүй, Токаев ч түүний талаар ам нээсэнгүй.

Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буусан ч түүний гарт эрх мэдэл байсаар байсан. Токаев бол ердөө бэлгэ тэмдэг төдий ерөнхийлөгч. Түүнд ямар ч улс төрийн эрх мэдэл, нөлөөлөл байхгүй гэдгийг ард иргэд мэдэж байсан. Назарбаевын гэр бүл бүхэлдээ казакстанчуудын эгдүүцлийг төрүүлээд буй нь нууц биш. Тэр дундаа түүний хүргэн Тимур Кулибаев нь газрын тос, газ гэх мэт улс орны эдийн засгийн нэн чухал салбаруудыг монопольчилдог. Тийм ч учраас шатахууны үнийн өсөлтийн ард Тимур Кулибаев байгаа нь ойлгомжтой.

Тимур Кулибаев 1966 онд төрсөн бөгөөд 1997 оноос эхлэн газрын тосны салбартай холбогдсон. Одоогийн байдлаар “Kazenergy” буюу Казахстаны Газрын тос, хий, эрчим хүчний салбарын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, "Газпром"-ын захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Түүний цэвэр хөрөнгийн хэмжээ 3 тэрбум ам.доллар гэж 2020 оны зургадугаар сарын байдлаар тодорхойлсон байдаг.

Казахстаны Дотоод хэргийн яамнаас жагсаалын хор хохирлыг дараах байдлаар тоймлоод байна. Лхагва гаригийн байдлаар 190 гаруй энгийн иргэн, 100 орчим цагдаа шархдаж, 200 гаруй иргэнийг саатуулжээ.

Казахстаны нийслэл Алматы хотод болон бусад хотуудын аюулгүй байдлыг хангах үүднээс Хамтын аюулгүй байдлын гэрээт орнуудаас нийт 3600 цэрэг бэлэн байдалд байна. Тус цэргүүд бэлтгэл байдлаа хангаж байгаа ба одоогоор тус орнуудаас хэдэн анги цэргүүд ирэх нь бүрэн тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: CBSNEWS, ALJAZEERA, REUTERS, GAZPROM


ОРОС ТЭРГҮҮТЭЙ ЭВСЭЛ КАЗАХСТАНД ЭНХИЙГ САХИУЛНА

Казахстанд гарсан бослого үймээнийг намжаахаар тус улсад энхийг сахиулах хүчнийг тодорхой хугацаагаар байршуулахаар боллоо. Энэ талаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дарга Никол Пашиньян мэдэгдэв.

Уг бослого нь үндэстний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев үзэж байгаа аж. Түүний хүсэлтийн дагуу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас ийн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний дөрөвдүгээр зүйлд заасны дагуу уг шийдвэрийг гаргасан гэж Никол Пашиньян хэлжээ.

Энхийг сахиулах хүчнийг ямар хугацаагаар байрлуулах, хэр өргөн цар хүрээг хамрах зэрэг нарийн мэдээллүүд хараахан тодорхой болоогүй байна.

Казахстаны ерөнхийлөгч улс орныг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр холбоотнуудаасаа тусламж хүссэнээс хэдхэн цагийн дараа ийм шийдвэр гарчээ.

Террористууд улс даяар стратегийн чухал объектуудыг эзлэн аваад байна.

Тус улсын Засгийн газар үнийн хяналтыг зогсоосны улмаас шингэрүүлсэн хийн үнэ их хэмжээгээр нэмэгдсэний дараа буюу энэ сарын эхээр эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Тиймээс Ерөнхийлөгч Токаев үнийн хяналтын бодлогоо буцааж сэргээхийг зөвшөөрсөн боловч жагсаал улам гаарсаар, улс орон даяар хүчирхийлэл, үймээн самуун дэгдээд байна. Зарим үймээн дэгдээгчид цэрэг хүчний байгууллагуудыг дээрэмдэж, хүчнийхэн рүү дайрсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж