ГХЯ: Иргэддээ жагсаалд оролцохгүй байхыг зөвлөж байна | News.MN

ГХЯ: Иргэддээ жагсаалд оролцохгүй байхыг зөвлөж байна

ГХЯ: Иргэддээ жагсаалд оролцохгүй байхыг зөвлөж байна

ГХЯ: Иргэддээ жагсаалд оролцохгүй байхыг зөвлөж байна

Бүгд Найрамдах Казахстан улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд иргэдийг олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотнын хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөсөн байна.

Казахстан улсад хийн үнийг нэмэгдүүлснээс болж бослого гарснаар Ерөнхийлөгч Касым Токаев хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал тогтоогоод байгаа билээ.

Казахстаны хамгийн том Алматы хот болон баруун хэсгийн Мангистау мужид өчигдөр өглөө эсэргүүцлийн жагсаал гарч, богино хугацаанд өргөн хүрээг хамарч, үймээн дэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар тус улсын ерөнхийлөгчийн цахим хуудаст Казахстаны засгийн газар огцорсон тухай бичсэн байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг парламентын гишүүд ямар ч эсэргүүцэлгүй дэмжсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Онц байдал тогтоосноор шөнийн цагаар /23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл/ хөл хорьж, Алматы хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, жагсаал цуглааныг хоригложээ. Иймд Гадаад харилцааны яамнаас тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийг жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс засал хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байвал

Avatar

Зочин 2022-01-06 64.119.24.88

Дайснаасаа зугтвал дайсан. Нүүр тулвал дайсан биш

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-01-06 202.126.88.223

Өөө манай Казакууд бушуухан очиж санаачлагийг гартаа аваад шинэ төрийнх нь толгойлогч болцгоогоочээ !!!
За байз манайд чинь сэрэглэн овсгоотой Казак хэн байдаг билээ ?? ..

Avatar

Zichin 2022-01-06 202.126.89.186

Гадаад яам хил боомт нээх асуудлаар идэвхтэй ажилмаар байна казакстаны бослого яах вэ

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.34

Нэг хүний засаглал (диктатор) эрт орой алин боловч унах тавилантай юм. Казахстанд өөр юу ч дутаагүй. Эдийн засагийн хувьд монголоос 10 дахин илүү. Амьжиргааны төвшин манайхаас гурав дахин илүү. Цалин цуух нь 1, 5 дахин илүү улс шүү дээ. Манайх муу ч гэсэн парламент гээд нэг олноороо зөвлөлддөг(76) ухаантай юм болохоор салганаад юманд өртчихөлгүй шиг (олон улсын анхааралд) яваад бас ч үгүй тусламж дэмжлэгээр аргацагаад байна. Харин гадаад өрөндөө нэг л өдөр далаараа тавиулах вий дээ..

Avatar

Зочин 2022-01-06 103.26.194.168

Дэндүү нэг хүний дарангуйлалд наргиж байсанг ард түмэн нь удаан хүлээсэн аргагүй шүү дээ босох нь нэлээн өөрчлөлт өрнөх байх тэгэж байж жааран өөрчлөгдөнө шинэ парламент засгийн газар ерөнхийлөгч гарсан цагт өөрчлөлт гарна

Avatar

Зочин 2022-01-06 202.55.188.94

манайд бол байдаг л үнийн эсрэг казакууд босж байгаа нь цаанаа учиртай.тэд назарбаев хөгшин луйварчин тонил гэж хашгирч байна лээ.

Avatar

Зочин 2022-01-06 192.82.75.4

Өнгөт хувьсгал

Avatar

Зочин 2022-01-06 124.158.69.29

Казахстанд амьдрал манайхаас хамаагүй илүү ш дээ. Нефьт, шатдаг хий, ……. байгалын баялаг ихтэй улс. Тийн атал хувьсгал гарч байна. Дарангуйллыг л эсэргүүцсэн хувьсгал. Манай дарангуйлалт дртай дарга нар сургамж авах ёстой. Дарангуйлагчид хэзээ нэгэн цагт хөөрхийс нэгэн болдог жамтай.

Avatar

Зочин 2022-01-06 192.82.69.231

Дарангуйлал гэчихэж. Америкийн турхиралт 7/1 гэсэн үг Террористуудыг нутагтаа бэлтгээл гүйцээ үлгэр ярих хэрэггүй

Avatar

Зочин 2022-01-06 202.131.238.114

busad ailiin huuhduud iim mundag. negdej chadaj bn. ard tumen zasagladag shuu gedgiig bas haruulj chadaj bn. bravo l gey daa. manaihan uu ? kkkk ami amia bodson hudlaa social-iin tsaanaas neg l ih tom tom yarisan humuus kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж