Ши Жиньпин: Хятад улс бэлэн | News.MN

Ши Жиньпин: Хятад улс бэлэн

Ши Жиньпин: Хятад улс бэлэн

Ши Жиньпин: Хятад улс бэлэн

“Бээжин-2022” өвлийн олимпийн наадам Бээжин хотноо ирэх хоёрдугаар сарын 4-нөөс 20-нд, Өвлийн паралимпийн наадам нь гуравдугаар сарын 4-нөөс 13-нд тус тус болох билээ. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд дэлхийн 2892 тамирчин биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Мягмар гаригт Бээжингийн өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ Дэлхий дахинд гайхамшигтай олимпийн наадам үзүүлэхийн төлөө Хятад улс чадах бүхнээ хийх болно. Дэлхий дахин тэр чигтээ Хятад руу харж байна, Хятад улс бэлэн" хэмээн хэлжээ.

Тэрбээр “Спорт нь хүн ардын эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй өөр өөр улс орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлдэг. Эв нэгдэл, найрамдал, энх тайван гэх мэт олимпизмийн үзэл санаа Хятадын ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий оршдог.

Хятад улс өвлийн олимпийн наадам зохион байгуулснаар Хятадын 300 сая иргэн өвлийн спортоор сонирхон хичээллэх үндэс суурь тавигдаж, олон улсын олимпизмийн үйл хэргийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах болно.

Хятад улс дэлхий нийтэд ногоон, хүртээмжтэй, нээлттэй бөгөөд авлигаас ангид Өвлийн олимпийн наадам үзүүлэхийн төлөө уйгагүй зүтгэнэ.

Өвлийн олимп болон паралимпийн наадам зохион байгуулах нь Хятадын Коммунист нам болон Хятад улсын хувьд чухал ажил бөгөөд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт өгсөн амлалтаа биелүүлж буй хэрэг юм.

Бүх тал энэ өвлийн олимпийн наадамд идэвхтэй оролцож, цар тахлын нөлөөг даван туулж, олимпийн наадам аюулгүй бөгөөд амжилттай болно гэдэгт бид бүхэн итгэлтэй байна" гэжээ.

Эх сурвалж: XINHUA, CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс засал хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байвал

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Батбагана 2022-01-06 202.9.40.5

Манай улс боломжтой бүх төрлөөр оролцох хэрэгтэй. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүх БНХАУ-ын ерөнхийлөгчид олимпын наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд амжилт хүссэн цахилгааныг явуулах хэрэгтэй. үүгээр далимдуулж оноо авч хилийг нь нээлгэж чингэлэгүүдийг хурдан авах тал дээр хамтарч ажиллах нь зөв. Монголын төр цаг үеийг мэдэрч овжин ухаалаг ажиллах нь зөв. Боломжийг алдаж болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж