“Бээжин-2022” өвлийн олимпийн наадам Бээжин хотноо ирэх хоёрдугаар сарын 4-нөөс 20-нд, Өвлийн паралимпийн наадам нь гуравдугаар сарын 4-нөөс 13-нд тус тус болох билээ. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд дэлхийн 2892 тамирчин биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Мягмар гаригт Бээжингийн өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ Дэлхий дахинд гайхамшигтай олимпийн наадам үзүүлэхийн төлөө Хятад улс чадах бүхнээ хийх болно. Дэлхий дахин тэр чигтээ Хятад руу харж байна, Хятад улс бэлэн" хэмээн хэлжээ.
Тэрбээр “Спорт нь хүн ардын эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй өөр өөр улс орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлдэг. Эв нэгдэл, найрамдал, энх тайван гэх мэт олимпизмийн үзэл санаа Хятадын ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий оршдог.
Хятад улс өвлийн олимпийн наадам зохион байгуулснаар Хятадын 300 сая иргэн өвлийн спортоор сонирхон хичээллэх үндэс суурь тавигдаж, олон улсын олимпизмийн үйл хэргийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах болно.
Хятад улс дэлхий нийтэд ногоон, хүртээмжтэй, нээлттэй бөгөөд авлигаас ангид Өвлийн олимпийн наадам үзүүлэхийн төлөө уйгагүй зүтгэнэ.
Өвлийн олимп болон паралимпийн наадам зохион байгуулах нь Хятадын Коммунист нам болон Хятад улсын хувьд чухал ажил бөгөөд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт өгсөн амлалтаа биелүүлж буй хэрэг юм.
Бүх тал энэ өвлийн олимпийн наадамд идэвхтэй оролцож, цар тахлын нөлөөг даван туулж, олимпийн наадам аюулгүй бөгөөд амжилттай болно гэдэгт бид бүхэн итгэлтэй байна" гэжээ.
Эх сурвалж: XINHUA, CGTN
Холбоотой мэдээ