Тавантолгой түлш: Үйлдвэрийн нэг шугам ажиллагаагүй болсон | News.MN

Тавантолгой түлш: Үйлдвэрийн нэг шугам ажиллагаагүй болсон

Тавантолгой түлш: Үйлдвэрийн нэг шугам ажиллагаагүй болсон

Тавантолгой түлш: Үйлдвэрийн нэг шугам ажиллагаагүй болсон

НЭМЭЛТ: 11.00 ЦАГТ

News.mn сайт “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шатсан нөхцөл байдлын тухай мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байна. Галыг бүрэн унтраасан бөгөөд үйлдвэрийн мэргэжилтэн дараах мэдээллийг өглөө.

Өглөөний 04:00 цагт үйлдвэрийн хатаах хэсэгт гал эхэлж гарчээ. Гал гарсантай холбоотойгоор “Тавантолгой түлш” ХХК-ийн өөрийн гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн ажилласан ч галыг унтрааж чадаагүй учир нэмэлт хүч дууджээ. Баруун бүсийн энэ үйлдвэрт хатаах хэсэгт нийт 10 шугам ажилладаг байна. Одоогийн байдлаар нэг шугам нь бүрэн ажиллагаагүй болжээ. Хатаах хэсгээс гадна цахилгааны утсаар дамжиж хоёр шугам руу гал тархсан байна. Гэвч тус гэмтлийг засварлаж, ашиглалтад оруулах боломжтой гэх анхан шатны дүгнэлт гарчээ. Хүн бэртэж, гэмтсэн асуудал үүсээгүй байна. Галын тархалтыг 06:00 цагт зогсоож, 08:30 цагт бүрэн унтраажээ.

Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж сайжруулсан түлшний үйлдвэрлэл хойшлохгүйг албан ёсоор мэдэгдэв.

Хатаах шугам нь 180 градус бүхий түлшний чийгийг 18-20 хувиас 4-5 хувьд хүргэж хатаах зориулалттай аж. Ингэснээр агаарт тархах нүүрсний утаа, тоосонцорыг дөрөв дахин бууруулдаг байна. Тус хатаалгыг галлагааны аргаар хийдэг бөгөөд тодорхой хэмжээний бага градус дээр уугилт үүсдэг байна. Цаашид эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцгой байдлын ангийн хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэсэн мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-иас өглөө. Гэмтсэн шугамыг 20 хоногт багтаан сэргээн засварлах юм байна.

2022 оны 01 дүгээр сарын 06-ны 05 цаг 04 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ны баруун бүсийн үйдвэрт гал гарсан дуудлагааар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги дуудлагын дагуу очиход гал түймэр тархан дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч ажилласан. Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртсөн. Гал түймрээс залгаа байрлах үйлдвэрийн 2 дугаар цех, бутлуурын цех зэргийг авран хамгаалсан. Гал түймрийг унтраахад 5 ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажиллаж гал түймрийг унтраасан. Гал түймэрт сендвич нь обьектууд өртсөн ба үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжид шатлага бага нөлөөлсөн. Үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал тйүмэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна, Зүүн бүсийн нэмэлтээр нөөц 2 шугам ажилуулж нийт 17 шугам ажиллаж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй хүчин чадлаар хэвийн явагдаж байна. Тус гал түймэрт үйлдвэрийн ажилтан П 31 настай эрэгтэй нурууны хэсэг, 2 гарын алганы хэсэг түлэгдсэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн биеийн байдал хэвийн байна.Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээч ийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсан байх магдлалтай байна.

НЭМЭЛТ: 08:40 ЦАГ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Одоогоор галын шалтгаан нөхцлийг тодорхойлоогүй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар түлш гаргадаг хэсгээс гал эхэлж тархсан байж болзошгүй байна аж.

Үйлдвэр шатаж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадал доголдох эрсдэлтэй юм. Албаныхан түлш үйлдвэрлэх боломжтой эсэхийг үнэлж байгаа аж. Ямартай ч албаны хүмүүс баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотойгоор мэдээлэл өгөх юм байна.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ ГАЛ ГАРАВ

"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрт өнөөдөр үүрээр гал гарч, зарим хэсэг нь шатжээ. Тус компани Улаанбаатар хотын 171 мянган айл өрхийн түлшийг өвлийн цагт хангадаг томоохон үйлдвэрийн нэг билээ.

Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа болон онцгой байдлын албаныхан галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс засал хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байвал

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-06 202.126.89.223

Цаашид ТҮР БИШ ҮНДСЭН АРГА ХЭМЖЭЭ Болох ДЭД БҮТЭЦ Барьж Зөв Төлөвлөлттэй Хот байгуулаасай ‼️
Нэмж Шинэ Дагуулт Хот байгууллаатч Амар сайхандаа жаргахгүй, учир нь Тэр Хотод Яг Юу хийж Юугаар Хөдөлмөрлөж Юу Бүтээж Амь Зуух юм ⁉️ Шинэ дагуул хот байгууллаа ч Дараачийн Налайх, Багахангай, Багануур шиг Ажилгүйдлийн дүүрэг л болно. Хот Гэдэг бол Бүх Иргэн бүр нь Хөдөлмөрлөөд Татвараа төлдөг, Нэг нь Нийтийн Төлөө, Эвсэг Найрсаг, Хариуцлагатай, Зөв Хандлагатай Ард Иргэдтэй байхыг хэлнэ ‼️

Avatar

Ккк 2022-01-06 66.181.161.5

Ухаалаг утсыг ухаан муутай хүмүүст зориулж бүтээсэн гэлтэй хүмүүс их байна. Нэг л их юм юм шүүмжилсэн малнууд. Тийм мундаг улс төр, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн мэдлэг чадвартай юм бол өөрсдөө хийгээч.

Avatar

ХУУЛЬЧ 2022-01-06 192.82.64.190

ХЭНЭГҮЙ МОНГОЛЧУУД ЭЦСИЙН ЭЦЭСТ ЙИМ БАЙДАЛД ХҮРГЭЭ БИЗ ,,,,,,ДАРГА БОЛБОЛ БИЕЭ ТООНО,,,,,АЖИЛ ХИЙВЭЛ БИ ӨӨРӨӨ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ГЭЖ ХӨӨРӨӨД ХЭН НАМАЙГ ЯАДАГ ЮМ ГЭЭД ААШ АРАНШИН ГАРГАНА ,,,ТИЙМ БОЛОХООР ХЭНЭГҮЙ ДЭЭР ЭХ ОРОН ЯРЬЖ ТЭНЭГТЭЭД УЛСАА НУРААЖ ИРСЭНЭЭ ДАВТАХ ГЭЖ ТЭР ,,,,,,

Avatar

зочин 2022-01-06 66.181.177.30

Түлшний хомсдол үүсэх нь дээ, өлсгөлөн дээрээ даарахаар юу болох бол

Avatar

Зочин 2022-01-06 64.119.26.141

Казакахр далимдуулаад монголыг самрах санаатай юмнуудын ажил байж мэднэ шүү.муу муу эр дайнд хөөрнө гэдэг мөнхэрдэнэ шиг юмнуудыг албаар хөөргөж хөдөлгөх санаатай гадны тагнуулууд шатааж байгаа ч юм билүү мэдэхгүй.нилээн цаагуур бодолтой л байгаарай монголчууд минь

Avatar

Түлшний хомсдол үүсэх нь дээ 2022-01-06 64.119.25.232

Идэр есийн хүйтэнд иргэд яана даа. Өлсөж бас хөлдөж үхэх нь дутаж дээ Монголчуудад

Avatar

Зочин 2022-01-06 66.181.189.254

Аллах акбар болжээ

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.74

Үйлдвэр нь ойр орчимоо түлш нь ачдаг машин очсон газраа хөө тортогт умбуулсан урагшгүй түлш юм байнаа.Одоо энэ хоцрогдсон аргаас салах аргаа бодохоос өөр арагагүй ээ.Хөөрүү хүмүүсийн хөгтэй амлалианд хууртаж утаагүй Улаанбаатар гэж баясахаа больцогоое.Арга байнаа.Түүнийг МАН огт дэмжихгүй байгааг иргэд ойлгомоор байнаа.

Avatar

Иргэн 2022-01-06 66.181.191.240

Монголд болж бутэж бгаа юм нэг ч а**а даа. н**ш гэж

Avatar

иргэн 2022-01-06 202.21.117.26

эдний төсөв мөнгө юу болж байдаг юм болдоо

Avatar

Зочин 2022-01-06 192.82.64.153

Хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй цагдаа тагнуул ажилла

Avatar

Mongol khun 2022-01-06 64.119.16.225

Albaar gal gargaj ed muriin barimtaa ustgajde, daatgal bas avah sanaatai ih olon zavaan ymaa ustgahiin tuld albaar shataasan bna ternees 3iin 3 barilga shataad ain

Avatar

Зочин 2022-01-06 202.55.188.94

шахмал түлшний үйлдвэр ажиллуулж чадахгүй хариуцлаггүй улс чинь атомын станцыг бол дор нь дэлбэлэх юм байна.арчаагүй амьтад.

Avatar

Зочин 2022-01-06 192.82.73.230

Байгаа обьектоо харриуцлагатай хандахгуй , бас дахиад барина зардал гарна . Ажилчид нь хариуцлагатай бай ! Бутээсэн зуйлээ дандаа устгана. Уйлдвэрлэлийн бутээх боловсруулах уйлдвэрлэх орон болмоор байна !

Avatar

Зочин 2022-01-06 66.181.182.236

ГАЛЫН ДӨЛ ӨӨДӨӨ. Энэ үйлдвэрийн технологийг шалгах цаг болсоон.

Avatar

Ард 2022-01-06 202.126.88.210

Түлшний доголдол үүсэхгүй, Зүүн бүсийн нөөц 2 шугамыг залгасанаар түлшний доголдол үүсэхгүй юм бна шүү. Хотынхоон.

Avatar

Зочин 2022-01-06 202.131.230.182

Хуурамч түлш үйлдвэрлэсэн булхайгаа нууж байгаа нь

Avatar

Зочин 2022-01-06 202.126.88.166

Төр хариуцлага үүрэх бх аа
Бүгдийг төрд төвлөрүүлсэн дарга нар

Avatar

Зочин 2022-01-06 103.57.95.45

Галын дөл өөдөө

Avatar

Зочин 2022-01-06 150.129.141.162

Ид өвлийн хүйтэнд зориуд галдан шатааж ард олныг турхирах гэсэн гадна дотны дайснуудын явуулга байх вий.сэрэмжтэй байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-06 192.82.91.158

Мэдрэл чинь зүгээр үү? Эмчид үзүүлбэл яасийн дээ.

Avatar

Зочин 2022-01-06 72.196.192.250

Do yamnii svns bna, chi medvv !

Avatar

Зочин 2022-01-06 139.5.219.26

Энэ компаны захиралын солихгүй бол өөдлөхгүй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж