Тавантолгой түлш: Үйлдвэрийн нэг шугам ажиллагаагүй болсон

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Тавантолгой түлш: Үйлдвэрийн нэг шугам ажиллагаагүй болсон

Тавантолгой түлш: Үйлдвэрийн нэг шугам ажиллагаагүй болсон

НЭМЭЛТ: 11.00 ЦАГТ

News.mn сайт “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шатсан нөхцөл байдлын тухай мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байна. Галыг бүрэн унтраасан бөгөөд үйлдвэрийн мэргэжилтэн дараах мэдээллийг өглөө.

Өглөөний 04:00 цагт үйлдвэрийн хатаах хэсэгт гал эхэлж гарчээ. Гал гарсантай холбоотойгоор “Тавантолгой түлш” ХХК-ийн өөрийн гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн ажилласан ч галыг унтрааж чадаагүй учир нэмэлт хүч дууджээ. Баруун бүсийн энэ үйлдвэрт хатаах хэсэгт нийт 10 шугам ажилладаг байна. Одоогийн байдлаар нэг шугам нь бүрэн ажиллагаагүй болжээ. Хатаах хэсгээс гадна цахилгааны утсаар дамжиж хоёр шугам руу гал тархсан байна. Гэвч тус гэмтлийг засварлаж, ашиглалтад оруулах боломжтой гэх анхан шатны дүгнэлт гарчээ. Хүн бэртэж, гэмтсэн асуудал үүсээгүй байна. Галын тархалтыг 06:00 цагт зогсоож, 08:30 цагт бүрэн унтраажээ.

Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж сайжруулсан түлшний үйлдвэрлэл хойшлохгүйг албан ёсоор мэдэгдэв.

Хатаах шугам нь 180 градус бүхий түлшний чийгийг 18-20 хувиас 4-5 хувьд хүргэж хатаах зориулалттай аж. Ингэснээр агаарт тархах нүүрсний утаа, тоосонцорыг дөрөв дахин бууруулдаг байна. Тус хатаалгыг галлагааны аргаар хийдэг бөгөөд тодорхой хэмжээний бага градус дээр уугилт үүсдэг байна. Цаашид эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцгой байдлын ангийн хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэсэн мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-иас өглөө. Гэмтсэн шугамыг 20 хоногт багтаан сэргээн засварлах юм байна.

2022 оны 01 дүгээр сарын 06-ны 05 цаг 04 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ны баруун бүсийн үйдвэрт гал гарсан дуудлагааар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги дуудлагын дагуу очиход гал түймэр тархан дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч ажилласан. Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртсөн. Гал түймрээс залгаа байрлах үйлдвэрийн 2 дугаар цех, бутлуурын цех зэргийг авран хамгаалсан. Гал түймрийг унтраахад 5 ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажиллаж гал түймрийг унтраасан. Гал түймэрт сендвич нь обьектууд өртсөн ба үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжид шатлага бага нөлөөлсөн. Үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал тйүмэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна, Зүүн бүсийн нэмэлтээр нөөц 2 шугам ажилуулж нийт 17 шугам ажиллаж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй хүчин чадлаар хэвийн явагдаж байна. Тус гал түймэрт үйлдвэрийн ажилтан П 31 настай эрэгтэй нурууны хэсэг, 2 гарын алганы хэсэг түлэгдсэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн биеийн байдал хэвийн байна.Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээч ийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсан байх магдлалтай байна.

НЭМЭЛТ: 08:40 ЦАГ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Одоогоор галын шалтгаан нөхцлийг тодорхойлоогүй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар түлш гаргадаг хэсгээс гал эхэлж тархсан байж болзошгүй байна аж.

Үйлдвэр шатаж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадал доголдох эрсдэлтэй юм. Албаныхан түлш үйлдвэрлэх боломжтой эсэхийг үнэлж байгаа аж. Ямартай ч албаны хүмүүс баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотойгоор мэдээлэл өгөх юм байна.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ ГАЛ ГАРАВ

"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрт өнөөдөр үүрээр гал гарч, зарим хэсэг нь шатжээ. Тус компани Улаанбаатар хотын 171 мянган айл өрхийн түлшийг өвлийн цагт хангадаг томоохон үйлдвэрийн нэг билээ.

Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа болон онцгой байдлын албаныхан галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж