Өвлийн цагт нийтийн бие тамирыг хөгжүүлэх хоккей, мөсөн гулгуурын талбай, цанын бааз Монгол бараг алга. Хуучин нийгмийн үед бараг хороолол бүхний дунд катоктой, цанын бааз ганц нэгээр тогтдоггүй байв. Гэтэл өдгөө мөсөн дээр гулгах орчин хомс, хүртээмж муутай байна. Ямар сайндаа л Туулын мөсөн дээр амралтын өдөр нийслэлчүүд овоорч, гэмтэж, бэртэхэд хүрч байх вэ. Учир нь, стандартад нийцсэн, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан цанын гэх тодотголтой бааз Монгол байдаггүй.
2021 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд 1578 хүн цана, чарганаас унаж бэртсэн талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Эдгээрээс 1011 нь хүүхэд, 567 нь том хүн байжээ. Хувьчлагдсан гэх Хандгайтын цанын бааз дээр зохион байгуулалт, аюулгүй байдал гэх ойлголт мартагдаад удсан. Хүй долоон худагт байрлах “UB resort” хаагдсан. Ганц гайгүй нь Скай ресорт.
Угтаа Монгол шиг өвөл хэт хүйтэрдэг, цас их ордог олон улсын шаардлагад нийцсэн цанын бааз, Москва хотын ВДНХ паркад байрлах мөсөн гулгуурын талбай нээгдвэл бүс нутгийн аялал жуулчлал хөгжих боломжтой мэт. Өдгөө улсын хэмжээнд бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг 19 мөсөн гулгуурын талбай, олон улсын шаардлагад нийцсэн ганц л цанын бааз бий. Гэтэл Франц улсад л гэхэд 250 гаруй цанын бааз байх бөгөөд нийт Европын цанын салбарт нийт 34 тэрбум евро эргэлддэг аж. Ердөө цанын гурван сард ийм их хэмжээний мөнгө Альпийн нурууг түшиглэсэн Франц, Итали, Швейцарь, Герман, Австри, Словенийн цанын баазуудад эргэлдэж байна.
Колорадо мужид байрладаг Үндэсний цанын бүсийн холбооны мэдээлснээр 2020-2021 оны өвлийн улирал нийт 59 сая жуулчин АНУ-д цанаар гулгах зорилготой аялжээ.
Саяхан Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын “Шарын ам” хэмээх газарт 156.295 га талбайд цанын бааз барих нөхцөл бүрдсэн. Түүнээс биш манайд одоогоор гүйлтийн цанын олон улсын зэрэглэлийн бааз байхгүй бөгөөд энэхүү байгууламж баригдсанаар олимпод бэлтгэх, үндэсний болон олон улсын тэмцээн, наадам хүлээн авч явуулах, өндөр уулын бүсэд бэлтгэл хийх бололцоо бүрдэх аж.
Монголчууд өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр тогтмол эрх аван оролцож буй. Гэтэл энэ төрлийн тамирчдаа бэлтгэх орчин нэг ч байгаагүй гэхээр харамсмаар. Манай өвлийн спортын шигшээ багийн тамирчид ч бэлтгэл сургуулилалтаа Швейцарь, Америк тэргүүтэй улсуудад хийдэг нь нууц биш.
"Скай ресорт", "Мөсөн өргөө" бол бүхэлдээ хувийн хэвшлийн өмч. Харин улсын гэх шаардлагад нийцсэн, аюулгүй байдал хангасан цанын бааз, мөсөн гулгуурын талбай хараахан алга. Одоогоор Чингэлтэй дүүрэгт мянган хүний суудалтай мөсөн талбай бүхий спорт цогцолбор баригдаж байна. Төрийн зүгээс хувийн хэвшлийн гар харахаасаа илүүтэйгээр өвлийн цагт иргэдийнхээ эрүүл мэнд, санхүүд анхаарсан, өвлийн спортын барилга байгууламжуудыг олноор барих цаг нь болжээ. Өвлийн улирал нь урт үргэлжилдэг хэдий ч манайд цас, мөсний спортоор хичээллэгсэд цөөн, орчин нөхцөл тун тааруу байгаа нь харамсалтай.
Зочин 2022-01-06 151.34.131.243
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
judit 2022-01-06 197.211.58.125
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс засал хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байвал
Зочин 2022-01-06 213.87.156.31
== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
эх оронч 2022-01-06 202.9.46.63
Угаасаа цас ус бол мөнгө ш дээ. Цэвэр цас ус цэвэр мөнгө.
Зочин 2022-01-06 202.55.188.40
Нүүрсээ ядаж олигтой үнээр зарчих дараа нь цасаа зарнуу яануу
Төмөр-Үзэг 2022-01-06 43.228.131.118
Олимп гэдэг зүйлийг зөвхөн зуны төрлөөр ТОР гэж тодотгоод байдаг. Гэтэл Монгол Улс Азийн 45 орон дотороо өвөл болдог цөөхөн улсын 1, нөгөөтэйгүүр төрд гарсан үе үеийн томчуул нь хирээ мэдэхгүй байж зуны олимпын наадам хийх дэврүүн мөрөөдөлтэй, Спортын төрийн байгууллага, Олимпын хороо 2 нь бодлогоо тодорхойлж чадахгүй байна! нийтлэлийн санаа өвлийн улиралаа ашиглаад мөнгө босгох тэгвэл Монголд Азийн өвлийн наадам, Өвлийн Олимпын наадам хийх зорилт тавиад төр, хувь бүгд нийлээд хөдлөх боломж б/а.
Зочин 2022-01-06 66.181.189.254
Бидний урд талд Хятад, Зүүн Өмнөд Ази, Энэтхэг гээд халуун улсын иргэд цас үзэж гулгахыг хүссэн 2 тэрбум хүн байна
зочин 2022-01-06 202.21.108.22
ийм ажлыг заавал төрөөс нэхэх албагүй ш дээ. Дээхэн үед бол гадаах талбайд бага зэргийн хашлага хийгээд усаар каток хийчихдэг байсан. Одоо байрны гадаа хүүхэд тоглох нь битгий хэл каток байгуулчих газар алга байна шүү дээ. Уул нь байрны дунд ийм каток байвал зүгээр ш дээ. хүүхдүүд гулгаж сурах нь хэрэгтэй юм даа.
Зочин 2022-01-06 103.80.210.183
манай зам чинь коток шүү дээ.
Зочин 2022-01-06 192.82.69.44
Сайхан бичжээ. Энэ нийслэлийн спортын хорооны дарга, мануухай Ж.Ганболдын оронд өөр хүн тавиад энэ ажлыг хөөцөлдүүлж хийлгүүлж болдоггүй юм байхдаа. Тамирчин Засаг даргатай УБ хот арай ондоо байх хэрэгтэй.