Монголын Хөрөнгийн Бирж, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж болон Монголын анхдагч виртуал хөрөнгийн арилжааны платформууд хамтран Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо (МБНХ)-г үүсгэн байгууллаа | News.MN

Монголын Хөрөнгийн Бирж, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж болон Монголын анхдагч виртуал хөрөнгийн арилжааны платформууд хамтран Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо (МБНХ)-г үүсгэн байгууллаа

Монголын Хөрөнгийн Бирж, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж болон Монголын анхдагч виртуал хөрөнгийн арилжааны платформууд хамтран Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо (МБНХ)-г үүсгэн байгууллаа

Зүүн талаас: А.Баттамир (Trade.mn), T.Хаш-Эрдэнэ (МХБ), О.Баттулга (Coinhub), Ч.Ганзориг (DAX)

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) ТӨХК, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (УБҮЦБ) ХК (хуучнаар Монголын Үнэт Цаасны Бирж) болон Монголын анхдагч виртуал хөрөнгийн арилжааны платформууд болох Digital Assets Exchange (DAX), Coinhub, Trade.mn нар хамтран Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо (МБНХ)-г үүсгэн байгууллаа.

МХБ, УБҮЦБ зэрэг Санхүүгийн Зохицуулах Хорооноос албан ёсоор биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд уг холбоог үүсгэн байгуулж, гишүүнээр элссэн нь энэхүү холбооны онцлох зүйл болж байна.

Цаашлаад МБНХ үүсгэн байгуулагдсанаар хөрөнгийн зах зээлийн шинэ хуудсыг нээж, уламжлалт хөрөнгийн зах зээл болон технологид суурилсан криптовалютын зах зээлд чухал нөлөө үзүүлж, хөгжил дэвшилд нь түлхэц болж явах юм.

Түүнчлэн уг холбоо нь төрийн эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж