Банкууд 1.9 их наяд төгрөгийн 3 хувийн зээл өөрийн эх үүсвэрээс олгожээ | News.MN

Банкууд 1.9 их наяд төгрөгийн 3 хувийн зээл өөрийн эх үүсвэрээс олгожээ

Банкууд 1.9 их наяд төгрөгийн 3 хувийн зээл өөрийн эх үүсвэрээс олгожээ

Банкууд 1.9 их наяд төгрөгийн 3 хувийн зээл өөрийн эх үүсвэрээс олгожээ

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд "Ажлын байрыг дэмжих зээл" олгож эхэлсэн. Зээлийн хүү маш бага буюу жилийн 3 хувь тул олон аж ахуйн нэгж тус зээлд хамрагдах хүсэлт ирүүлжээ.

Төв банкны Хяналт шалгалтын хэлтэс, Сангийн яам, хуулийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлийг журмын дагуу олгосон эсэхийг шалгаж, 20 орчим зөрчил илрүүлсэн байна. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжиийн хувьд төсвөөс өгдөг дэмжлэг зогсох нь.

Бизнес эрхлэгч иргэнд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай олгосон. Энэ зээлд нийт хоёр их наяд төгрөг олгохоор төлөвлөсөн. Төрийн аль нэг сангаас олговол ийм их хэмжээний зээл шуурхай олгох боломжгүй тул 12 банкийг татан оролцуулсан билээ.

Улсын төсвөөс 67 тэрбум төгрөг зарцуулсны үр дүнд банкууд 1.9 их наяд төгрөгийн зээлийг өөрийн эх үүсвэрээс олгосон байна. Үүний 1.6 их наяд нь шинээр олгосон зээл. 4000 орчим зээлдэгчид энэ зээлийг олгож, Зээлийн батлан даалтын сангаас 208 орчим зээлд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Хэнд зээл олгохоо банкууд өөрсдөө шийдэн, зээлийн эрсдэлийг банкууд хариуцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-05 197.211.58.125

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

judit 2022-01-05 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

tsegi 2022-01-05 43.228.129.45

баримт материалаа өгөөд шаардлага хангахгүй нэрээр авч чадаагүй ковидтой байгаад ажиллаж чадаагүй болохоор ковид буруутай эсвэл арын хаалгагүй бидний буруу болоод хоцорсоон

Avatar

Зочин 2022-01-05 213.87.129.193

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-05 103.229.122.48

Bairnii yne osgoson. Bas hadgalamjiin hemjee nemegdsen gseen. Ter luu ene zeel yavsoon

Avatar

иргэн 2022-01-05 64.119.23.173

Тэр их мөнгө нь хаана ч явдын бол. Тодорхой зорилгод чиглэх бус буруу замаар будаа тээж яваа байх даа. Нийлүүлэлт хомсдолтой байхад буруу зорилгод ашиглагдвал харин ч эдийн засагт маш хортой үр дагавар үүсгэнэ.

Avatar

Зочин 2022-01-05 66.181.184.129

HEGCH AJIIN BAIR BI BOLOGUI BAIR MASHIN BOLY YMNI UNE USSUN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж