Банкууд 1.9 их наяд төгрөгийн 3 хувийн зээл өөрийн эх үүсвэрээс олгожээ

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Банкууд 1.9 их наяд төгрөгийн 3 хувийн зээл өөрийн эх үүсвэрээс олгожээ

Банкууд 1.9 их наяд төгрөгийн 3 хувийн зээл өөрийн эх үүсвэрээс олгожээ

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд "Ажлын байрыг дэмжих зээл" олгож эхэлсэн. Зээлийн хүү маш бага буюу жилийн 3 хувь тул олон аж ахуйн нэгж тус зээлд хамрагдах хүсэлт ирүүлжээ.

Төв банкны Хяналт шалгалтын хэлтэс, Сангийн яам, хуулийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлийг журмын дагуу олгосон эсэхийг шалгаж, 20 орчим зөрчил илрүүлсэн байна. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжиийн хувьд төсвөөс өгдөг дэмжлэг зогсох нь.

Бизнес эрхлэгч иргэнд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай олгосон. Энэ зээлд нийт хоёр их наяд төгрөг олгохоор төлөвлөсөн. Төрийн аль нэг сангаас олговол ийм их хэмжээний зээл шуурхай олгох боломжгүй тул 12 банкийг татан оролцуулсан билээ.

Улсын төсвөөс 67 тэрбум төгрөг зарцуулсны үр дүнд банкууд 1.9 их наяд төгрөгийн зээлийг өөрийн эх үүсвэрээс олгосон байна. Үүний 1.6 их наяд нь шинээр олгосон зээл. 4000 орчим зээлдэгчид энэ зээлийг олгож, Зээлийн батлан даалтын сангаас 208 орчим зээлд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Хэнд зээл олгохоо банкууд өөрсдөө шийдэн, зээлийн эрсдэлийг банкууд хариуцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж