Казахстанд 30 жилд болоогүй том бослого гарав | News.MN

Казахстанд 30 жилд болоогүй том бослого гарав

Казахстанд 30 жилд болоогүй том бослого гарав

Казахстанд 30 жилд болоогүй том бослого гарав

Казахстан улсад хийн үнийг нэмэгдүүлснээс болж бослого гарснаар Ерөнхийлөгч Касым Токаев хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал тогтоолоо. Казахстаны хамгийн том Алматы хот болон баруун хэсгийн Мангистау мужид өчигдөр өглөө эсэргүүцлийн жагсаал гарч, богино хугацаанд өргөн хүрээг хамарч, үймээн дэгдсэн  юм. Улмаар тус улсын ерөнхийлөгчийн цахим хуудаст Казахстаны засгийн газар огцорсон тухай бичсэн байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг парламентын гишүүд ямар ч эсэргүүцэлгүй дэмжсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Онц байдал тогтоосноор шөнийн цагаар /23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл/ хөл хорьж, Алматы хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, жагсаал цуглааныг хориглосон талаар Казахстаны ерөнхийлөгчийн вебсайтад бичсэн байна.

Касым Токаев хэлэхдээ, “Засгийн газар, цэргийн албан газрууд руу дайрахыг уриалах зэрэг нь хууль бус. Засгийн газар зөрчлийг биш хэлэлцээ, харилцан итгэлцлийг хүсч байна” гэж мэдэгджээ. 19 сая хүн амтай Казахстан улсад иргэд жагсаал, цуглаан хийхийн тулд урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Онц байдал тогтоосны дараа Казахстанд олон нийтийн сүлжээ буюу “WhatsApp”, “Facebook”, “Telegram” зэрэг сайтуудыг хаасан байна.

Газрын тосны арвин нөөцтэй Казахстан улсын засгийн газраас өмнөх өдөр нь шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа зарласнаар ийнхүү ард түмний эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь Казахстаны ард иргэдийн олонх үнэ хямдыг нь бодож газан хөдөлгүүртэй автомашин унадаг аж. Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд газ нь бусад шатахуунаас хамаагүй хямд байдаг байна. Гэтэл Касым Токаев мужийн захирагч нарт хандан газ, дизель түлш зэрэг бусад хэрэглээний чухал барааны үнэд нөлөөлдөг шингэрүүлсэн хийн үнийг дорвитой нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ.

Засгийн газраас Магнистау мужид шингэрүүлсэн хийн үнийг литр нь 50 тенге буюу ойролцоогоор 11 центэд хүргэж нэмэгдүүлэхээ зарласан байна. Энэ нь зах зээлийн ханшийн 50 хувиас бага үнэ гэдгийг Касым Токаев мэдэгдсэн аж. Мөн Хувийн дампуурлын тухай хуулийг боловсруулж, ядуусын түрээсийн төлбөрт дэмжлэг үзүүлэх зэрэг засгийн газарт үүрэг болгосон байв.

Эсэргүүцлийн жагсаал нэгдүгээр сарын 2-нд газрын тосны үйлдвэрлэлтийн төв Жанаозен хотноо анх гарсан байна. Уг хотод 10 жилийн өмнө эсэргүүцлийн жагсаал гарч, цагдаа нар жагсагчидтай мөргөлдсөнөөс олон хүн амь үрэгдсэн түүхтэй. Өмнө нь 2011 онд цалингаа нэмэгдүүлж, ажиллах нөхцлөө сайжруулахыг шаардан, ажил хаясан газрын тосны 16 ажилтныг цагдаа нар хөнөөснөөс үүдэн нийтийг хамарсан жагсаал болж байв.

Жанаозен хотод эхэлсэн эсэргүүцлийн жагсаал богино хугацаанд Мангистау мужийн бусад хэсгүүд, баруун хэсгийн хотуудад тархсанаар нийтийг хамарсан бослого болон хувирсан байна. Эсэргүүцлийн жагсаал Казахстаны газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч монополь “Тенгизшевройл” компанийн салбарууд байрладаг хотуудад ч гарчээ. Харин компанийн зүгээс үйлдвэр, олборлолтын талбайнууд жагсаалд өртөөгүй гэсэн байна.

Алматы хотын төв талбайд жагсаал эхэлмэгц цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажиллаж, хэдхэн цагийн дараа зэргэлдээ гудамжуудад тэсрэх бөмбөг дэлбэрэх чимээ гарсныг хэвлэлүүд мэдээлжээ. Интернэтэд нийтлэгдсэн видео бичлэгт цагдаагийн машинууд шатаж, жагсагчдын эсрэг хуягт техникүүд ашиглаж байгаа нь гарсан байна. Үймээний үеэр Алматы хотын даргын албан газар руу нэвтрэхийг завдсан олон зуун жагсагчийг хориглохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, чанга дуутай тэсрэгч зэргийг ашигласан байна.

Касым Токаев бол ЗХУ-ын үеийн Казахстаны удирдагч Нурсултан Назарбаевын баруун гар юм. Тэрбээр Назарбаевыг 2019 онд суудлаасаа буусны дараа парламентын 100 хувийн дэмжлэгээр Казахстаны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Өдгөө 80 гарсан Назарбаев нь баруун гараа Казахстаны ерөнхийлөгчөөр тавьж, удирдан чиглүүлдэг. Тэрбээр өдгөө тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийг даргалж байна.

Баруун Европын орнуудыг нийлүүлснээс ч том газар нутагтай Казахстан нь газрын тосны арвин нөөцтэй бөгөөд 2020 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ нь 9000 ам.доллар болж өсчээ. Казахстаны хувьд өнгөрсөн 2021 он бол улс төр, нийгмийн шинэчлэлтүүдийг хийж, цар тахлаас эдийн засгаа сэргээсэн амжилттай жил байсныг тус улсын засгийн газраас мэдээлэв.

Тусгаар тогтнолоо зарлаад дөнгөж 30 жил болж буй тус улс нь богино хугацаанд хөгжиж буйгаараа олон улсын анхаарлыг татдаг. Тодруулбал, Казахстаны ДНБ нь өнгөрсөн хугацаанд 17 дахин нэмэгдсэн ба иргэдийн орлого 10 дахин нэмэгдсэн байна. Үүний ачаар иргэдийн дундаж наслалт 71 болж нэмэгдсэн байдаг.

Казахстан улс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх амбицтай. Тухайлбал, өнгөрсөн 2021 оны эхний есөн сард холбооны орнуудтай хийсэн худалдаа 32.5 хувиар нэмэгдэж, 52 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-06 202.9.40.5

Казахстан улсыг 2-3 хувааж жижиглэх хэрэгтэй. Тэд Монголчуудыг өөрсдийн дайсан гэж хардаг. Зүүнгарын хаант улсад дандаа эзлэгдэж байсан мөртлөө одоо бол дандаа ялж байсан мэтээр кино хийдэг. Түүхийн хичээл дээр Алтан одын хаант улсынн түүхийг казахын түүх гэж ярьдаг. Чингис хааны казах хүн байсан гэж Ерөнхийлөгчөөсөө эхлээд ярьдаг. Монголын түүхийг өөрийн түүшх богохын төлөө явж байгаа улс. хэтдээ Баян-Өлгийг өөрийн болгож авахаар ажиллаж байгаа новшнуу

Avatar

Зочин 2022-01-06 202.126.89.158

Kazah duu nartaa helehed bid bas tsagtaa ingej zagatnaj bgaad 40 jild bosgoson eh ornoo 10 jiliin dotor nuraaj avsan. Uldsen 20 jil maani haranhui tunel dotor laagui temtchij baigaad arai gej hongiliin uzuurt gerel harlaa gesen chini baylagiin maani ihenh deer gadniihan ezen suuchihsan bsan shuuuuu!!! Aldaag maani l bitgii davtaarai, oorsdoo nefti exportlodog ulsad neftnii une osolt gedeg ulgert itgev ee. Tsaanaa tom zahialgatai ajil yavj bgaa shuu!! Ee dee bolgoomjtoi baigaarai!

Avatar

зочин 2022-01-06 66.181.177.30

Оросууд уухайн тас цэргээ оруулна ш дээ, тэгээд нөлөөгөө нэмэгдүүлж, алсдаа орос хүн ам ихтэй хойд мужуудыг салгаж авах сайхан шаанс гарч байхад Путлер алдана гэж байхгүй ээ

Avatar

Зочин 2022-01-06 111.220.50.43

Урьд өмнө манай гариг дээр огт байгаагүй Казахстан гээч улс 30 -хан жил оршин тогтсон болоод оргүй хоосонруугаа талийдаг байжээ! Бид их сонин цаг үед амьдарч байгаа гэдэг яалтчгүй үнэн юмаа!!

Avatar

Зочин 2022-01-06 111.220.50.43

Бас нэгэн зүйл! Улс ороныг нь ийм амьдын там болгосон гэж Назар өвгөныг Америкын заавраар барьж шүүж дүүжлэх гэж үзнэ. Арай чадахгүй! Пүтин байгаа учраас! Ингээд л манайд болсон шиг 30 жилийн их найр наадам с***р самуун ужид цэнгэл эхлэнэ дээ. Талибууд, Халифууд Исламын улсын дайчид бүхнийг шийддэг нэг том орон бий болно.

Avatar

Зочин 2022-01-06 111.220.50.43

Одоо Оросын эсрэг баахан солиорно! Ингээд хойт мужуудаа Орост алдана. Хитадын эсрэг баахан гуцалдана. Ингээд Балхаш нуур хүртэл нутагаа Хитад эргүүлж авах шалтаг болно!! Үлдсэнийг нь хүний эрх ярьсан баахан ардчилсан хулгайч луйварчид хувааж аваад дуусна даа! Эцэст нь Үнэгүй юм хүндгүй гэгч болж нэг нартай сайхан өглөө гэнэт Оросоос бэлгэнд авсан тусгаар тогтнол гээч юм тэмбэр жүржиг болно.

Avatar

Зочин 2022-01-06 111.220.50.43

30 жилийн өмнө манайд болсон Ардчилсан Хувьсгал гээч юмыг Хасагууд одоо л хийх гэж байгаа болтой!! Ингээд хөөрхий хасагууд манай замаар орж бидний араас ордог байжээ!! Улсаараа дампуураад хувьчилж идээд гудраад Үг хэлэх эрх чөлөө гээч юмтай л үлдэх болжээ!! Ккк. Манайх ханьтай боллоо!! Өнөөдөр бидний баярын өдөр өө!!!??

Avatar

Зочин 2022-01-06 202.9.46.248

Тэр кастын системасаа ангижрах хэрэгтэй, ард тумнээ 3 хувааж ядуучуудын омог нь босож амьдрал нь хэцуу бгаа .

Avatar

Туркүүдээс болгоомжил 2022-01-06 202.21.108.56

Монголд шатахууны ченжүүд эрх баригчидтай хамсан хэмжээгүй эрхт Хаант засаг бий болгон Төр барьж байна шд. Казахстанд ч мөн энэ авлигын бүлгийн ноёрхолыг эсэргүүцсэн ард иргэдийнх нь жагсаалыг Түрк, Америкаас санхүүждэг Исламын хэт даврагч үзэлтэй тодорхой давхрага, хэт барууны үзэлтэй хэсгүүд ашиглаж улс орны удирдлагыг гартаа авах гж бна. Хасагуудыг Туркүүд өнгөрсөн жилүүдэд хангалттай сумласан. Шинэ фашист үндэсэрхэг ПанТуркизм Төв Азид ноёрхохоор заналхийлж бна.

Avatar

Вold o 2022-01-06 223.62.188.48

Казахстанаас баячууд нь хувийн онгоцоороо Киргиз руу зугтааж бна гэнээ..манайд хэрэвээ ард түмэн босвол манай олигархи болон томчууд аль улс руу дүрвэж зугтаах болоо???манай томчуудыг хүлээж авах орон олдохгүй байхаа бодоод олддоггүй ээ..

Avatar

ik 2022-01-06 66.181.185.62

battai eh survaljaas sonsoj bsn zarim mongoliin baychuud kyrgyz-s gazar hudaldaad avsan gd

Avatar

Зочин 2022-01-06 202.179.27.60

манайхан гандан л явах байхдаа

Avatar

Зочин 2022-01-06 103.57.93.90

Kkk. Gas 700 garuihan tugrug bolsnii tuluu ulsaa suitgej baidag. Getel manaid hed baigaa bilee.

Avatar

Зочин 2022-01-06 202.126.90.74

ҮНЭГҮЙ БАЙНА ГЭДЭГ ӨӨРСДИЙГӨӨ Л ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ХЭРЭГ

Avatar

Зочин 2022-01-06 202.126.89.223

Зөв. МАН-ыг бас ингээд үүрд хөөгөөд явуулчих юмсан 👌👌👌

Avatar

Зочин 2022-01-06 103.212.119.135

ИНГЭЖ БАЙЖ УКРАЙН ШИҮ ОРОСТ НУТГААСАА АЛДАВ ДАА. ОРОСУУДАА ХАМГААЛНА ГЭЭД ЦЭРГЭЭ ОРУУЛЧААВ ГАРАХГҮЙ ШҮҮ.

Avatar

Цэцэг 2022-01-06 202.9.40.39

Жирийн иргэд ядуурсан назаобаев болон тэдний гэр бүл хамаатан садан эхнэр хүүхэд бэр хүргэд тэдний найз бялангачууд нууц амрагууд тэдний овгийнхон. л баяжиж бүх эохийг хөрөнгө мөнгө бизнес санхүүг атгаж эдлэж шимж сорж байгаа

Avatar

Зочин 2022-01-06 202.126.89.158

Manaihan bas chiham ingej heleed l ulsaan nhraagaatahsan chini dataa ni ted yadag bilee? Iluu ih idsen birduud bolson

Avatar

УЛААНГОМ 2022-01-06 192.82.84.153

ХАСГУУД ЦӨСТЭЙ АРД ТҮМЭН ЮМ.1986 ОНД ЗХУ-Д АНХАНЫ БОСЛОГО ГАРГАЖ БАЙСАН ЮМ. БИД ТЭГЭХЭД ХЭДЭН ХУЛГАЙЧ НАРАА ДЭЭРЭЭ ТАХЬЧИХСАН ТЭДНИЙ ФБ-ИЙН ТРОЛЛУУДАД ТАРХИА УГААЛГААД АМЬТАН БОЛСОН БАЙНА. ЭРТЭНИЙ МОНГОЛЧУУДЫН ЦӨС, ГЕН ХАСГУУДАД Л ДАМЖСАН ЮМ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2022-01-06 192.82.84.153

СҮҮЛИЙН ҮЕД АРД ТҮМНИЙ ТАРХИ ТОЛГОЙ УГААЖ ХУЛГАЙЧ НАРЫН ХҮССЭН ЗҮГТ НЬ ЗАЛЖ ДОРОМЖИЛЖ БАЙДАГ ХУЛГАЙЧ НАРЫН ЭР ЭМ ХӨЛСӨНИЙ ТРОЛЛУУДАД ХУЛГАЙЧ НАРААС ДУТУУГҮЙ ДУРГҮЙ ЗЭВҮҮ БОЛЛОО.

Avatar

Зочин 2022-01-06 202.126.90.74

БИЕЭЭ БАРИА ХӨӨ ХАСГУУДЫН ЦӨС МӨС Ч ЯАМАЙ БИТГИЙ ӨӨРСДИЙГӨӨ ДООШ ХИЙ ТЭГЖ ЯРИХ ЮМ БОЛ 30 ЖИЛИЙН ӨМНӨ ХИЙСЭН ТЭМЦЛИЙГ Л ОДОО ХИЙЖ БАЙНА ХЭДЭН Ч ЗАСАГ СОЛИВ ХЭДЭН Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭДЭН Ч НАМ СОЛИВ ХАРИН БИД ЮУ ХОЖИСОН АЛДСАН БЭЭ ГЭДГЭЭ Л БОДООД ҮЗ

Avatar

za muu dorvod gar bitgii soliorood bai za. 2022-01-06 64.119.26.71

za muu dorvod gar bitgii soliorood bai za. oorsdoo manjd urvaj oirad mongolchuud boloh oold naraa hyaduulsan urvagch nar baij odoo nutagaa hasaguudad nair tavij ogj baij bas kipchaki booluudiig chinges haanii udam shig mal chin. naad balai bodoloo oortoo shingeej yb malaa…

Avatar

Зочин 2022-01-06 202.126.89.158

Chinii ovgod shig l ah duu naraa alj cuihniih ni toogoor hujaagaas zoos avch bgaagui, za!
Oirad ah duu nariinhaa suuliin 50 jild bosgoson ulsiig cham shig bugdiig ni hulgailj nuraaj idej hulhidaj, gadniihand hulhiduulj hulhiduulj duusgaagui!

Avatar

Зочин 2022-01-06 202.55.191.130

ingej temtsdeg yum temtsdeggui ard tumen gulug bolood yavna

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.80

хуцна биз

Avatar

Зочин 2022-01-06 202.126.90.74

КАЗАХУУД ХӨДӨЛМӨРЧ ХҮМҮҮС ХӨЛС ХҮЧЭЭ ХАРАМЛАЛГҮЙ ЯАХ ВЭ БИД НАР ШИГ ХАЛАМЖ НЭХЭЭД УЛС ОРНОО ДАМПУУРУУЛЧИХААД АРХИДАЖ СУУЖ БАЙГАА БИШ ЯЛГАА ИХ БАЙНАА ХӨӨ

Avatar

Зочин 2022-01-06 107.127.39.17

БӨ-ийн ХАСАГУУД УУ?

Avatar

Зочин 2022-01-06 122.201.21.95

manaihan ch saihan humuus yumaa. evlereed l yavj bga da

Avatar

Зочин 2022-01-06 202.126.88.166

Бослогыг дэмжиж бнх
Маш зөв алхам

Avatar

Зочин 2022-01-06 64.119.20.50

ОДКБ ийн цэрэг оруулж өгөөч гэж токаев гуйх.Пашинян тэгье гэж байх.Путин л шийдэж бий.Манайхыг элдэв юманд орохыг шахаад л байдаг биздээ.Орсон бол женко ч юмуу Хүүк нь ч юмуу хуулиа өөрчилнө өөр засагтай болно гэвэл эсэргүүцэж болохгүй нь Гадны цэрэг орж ирж нухах нь.Нухдаг байж гарах болох уу?

Avatar

Монгол 2022-01-06 202.179.15.114

Мэргэжлийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг яаралтай соль. Барилга гэх мэт.

Avatar

Зочин 2022-01-06 202.131.238.114

Barilgiin Magnaisuren bol ooroo l bayajsan barilgiin salbar barilgiin kompaniud bol harin dampuuraad duusaj bn. Ene bol bodit baidal. uter turgen hooj yavuulah heregtei Magnaisuren, Munkhbaatar hoyoriig

Avatar

Зочин 2022-01-06 103.57.92.179

СНГ цэрэг бас орлоо мøн удаан сайт юм

Avatar

казахстан долой 2022-01-06 64.119.27.247

Назарбаев Аюулгүй байдлын зөвлөлийг даргалахаа болиод 48 цаш болэ бна мөн ч удаан сайт юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж