Ромео Бекхэм ах дүүсээсээ хамгийн баян нь болжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Ромео Бекхэм ах дүүсээсээ хамгийн баян нь болжээ

Ромео Бекхэм ах дүүсээсээ хамгийн баян нь болжээ

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм болон алдарт “Spice girls” хамтлагийн дуучин, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нар гурван хүү, нэг охинтой. Тэдний хоёр дахь хүү Ромео Бекхэм спорт хувцасны “Puma” брэндтэй урт хугацааны гэрээ байгуулснаар ах Брүүклинийг эс тооцвол, ах дүүсээсээ хамгийн баян нь болжээ.

Хөлбөмбөгийн ертөнцөд ороод удаагүй байгаа 19 настай Ромео “Puma”-тай 1.2 сая фунт стерлингийн гэрээ байгуулжээ. Аав нь "Adidas" брэндтэй урт хугацааны гэрээ байгуулж байсны нэгэн адил Ромео Бекхэм амжилтын шатаар асар хурдтай өгсөж эхлэв.

“Puma”-тай гэрээлэхээс өмнө Ромеогийн нийт хөрөнгийг 3.7 сая фунт стерлинг гэж “All famous birthday” цахим хуудас мэдээлж байсан. Түүний дүү Круз болон Харпер нар тус тус 1.1 сая фунт стерлингийн цэвэр хөрөнгөтэй. Харин ах Брүүклин нь 7.4 саяын хөрөнгөтэй гэсэн мэдээлэл байдаг.

"Yves Saint Laurent" брэнд өнгөрсөн зун Ромеотой хамтарч ажилласан бөгөөд дахиад ч хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

АНУ-ын “Fort Lauderdale CF” клубт тоглодог Ромео “хөлбөмбөг-гэр” гэсэн маршрутаар хоёр улсын хооронд ниссээр байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж