АНУ-ын Нью-Йорк хотын ахлах сургуулийн багш хууль бусаар 17 настай сурагчдаа Covid-19-ийн вакцин тарьсан хэрэг гарчээ. Тус багшийг шинэ жилийн орой цагдаа нар баривчилсан байна.
Биологийн багш мэргэжилтэй Лаура гэртээ вакцин тарьж байгаа бичлэг ил болсноор сурагчийн эцэг, эх цагдаад ханджээ. Шүүхийн дүгнэлтээр Лаура нийт дөрвөн жилийн ял сонсох аж. Вакцин тариулсан сурагч өөрийн хүсэлтээр дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн гэж багш мөрдөн байцаалтын явцад хэлсэн байна.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зориулалтын нөхцөлд вакцин хийгээгүй, мөн зөв аргаар вакцин хийгээгүй тохиолдолд хүний амь насанд аюул заналхийлж болох юм. Тухайн багш хэрхэн, ямар замаар вакцин хадгалж байсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC News
Холбоотой мэдээ