Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт цагдаагийн хэлтсүүдэд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 602 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж. Өнгөрсөн хоногт нийслэлд 189, орон нутагт 28 хүн эрүүлжүүлэгдэж, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр хамгийн ачаалалтай хоножээ.
Н.Түвшин