Тянь Ань Миний талбайд жагсахыг завдсан эмэгтэйд хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Тянь Ань Миний талбайд жагсахыг завдсан эмэгтэйд хорих ял оноов

Тянь Ань Миний талбайд жагсахыг завдсан эмэгтэйд хорих ял оноов

Хонгконгийн ардчиллын төлөө тэмцэгч Чоу Хан Тун нэртэй эмэгтэй 1989 онд болсон Тянь Ань Миний талбайн бослогыг дурсч, хүндэтгэлийн жагсаал зохион байгуулахыг завджээ. Энэ бол түүний хориг зөрчиж буй хоёр дахь тохиолдол бөгөөд анхных нь 2020 онд байсан.

Сүүлийн удаагийнх дээрээ тэрбээр хүмүүсийг талбай дээр лаа асааж хүндэтгэлээ илэрхийлэхийг уриалсан байна. Тянь Ань Миний талбайн бослого бол Хятад улсын хувьд хамгийн эмзэг сэдэв нь гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Чоу Хан Тун 2020 онд зохион байгуулсан арга хэмжээнийхээ төлөө аль хэдийнэ 12 сарын ял авсан билээ. Тэгвэл дахин жагсаал зохион байгуулахыг завдсаныхаа төлөө нэмээд 15 сарын ял авлаа.

Ардчиллын төлөө тэмцэгч Чоу нь одоо татан буугдсан Хонгконгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хонгконгийн холбоо нь 1989 онд болсон харгис хэлмэгдүүлэлтийн төлөө жил бүр жагсаал зохион байгуулдаг. Чоу өнгөрсөн жил уг хэлмэгдүүлэлтийн өдрийг дурсч, иргэдийг лаа асаахыг уриалсан хоёр ч нийтлэлээ хэвлүүлсэн бөгөөд үүнийхээ дараа баривчлагджээ. Уг нийтлэлүүд нь хориг арга хэмжээг үл тоомсорлож, иргэдийг турхирсан гэж цагдаагийн газар үзжээ.

Хонгконгод Тянь Ань Миний талбайн бослогыг дурсах хүндэтгэлийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг байсан боловч 2020 оноос эхлэн үүнийг хориглох болсон.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж