Францын ерөнхийлөгч вакцингүй иргэдийг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгч вакцингүй иргэдийг сүрдүүлэв

Францын ерөнхийлөгч вакцингүй иргэдийг сүрдүүлэв

Ерөнхийлөгч Эммануаль Макрон Сovid-19-ийн вакцинд хамрагдаагүй иргэдийг сүрдүүлж, амьдрах нөхцөл байдлыг нь хүндрүүлнэ гэлээ. Тэрбээр “Вакцинд хамрагдаагүй иргэдийг  өдөж, уурыг нь хүргэмээр байна. Тиймээс хүчээр уурлуулах зүйлсийг хийх болно” гэж нэлээн ширүүхэн дуугарсан байна. Эммануалийн хэлснээр уурлуулах үйл явц нь стратеги бөгөөд хүмүүс дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй болно гэжээ.

Түүний хэлсэн үгийг улс төрийн өрсөлдөгчид нь буруушааж, ерөнхийлөгчийн албан тушаалд “зохисгүй” байна гэж үзжээ. Өнгөрсөн жил Франц улс PCR-ын шинжилгээ нь сөрөг гарсан эсвэл вакцин хийлгэсэн нь нотлогдоогүй хүмүүсийг ресторан, кафе болон бусад газарт нэвтрэхээс сэргийлсэн эрүүл мэндийн үнэмлэх гаргасан. Тэгвэл энэ жил тус эрүүл мэндийн үнэмлэхийг зөвхөн бүрэн тунд хамрагдсан хүмүүст ашиглуулахаар зорьж байна.

Ерөнхийлөгч Эммануаль хэлэхдээ “Би вакцинд хамрагдаагүй хүмүүсийг шоронд хийхгүй. Бас хүчээр вакцинд хамруулахгүй. Гэхдээ нэг зүйл хэлмээр байна. Вакцинд хамрагдаагүй иргэд нэгдүгээр сарын 15-наас эхэлж зоогийн газар орохгүй, кино ч үзэж чадахгүй гэж мэд” гэв.

Эммануаль Макрон өмнө нь ихэмсэг, жигшүүрт мэт үг хэлсний  төлөө шүүмжлэлд өртөж байсан удаатай.

                                                                            Эх сурвалж: SkyNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж