“KFC” цагаан хоолтнуудад зориулсан мах орлуулагчтай шарсан тахиагаа нэгдүгээр сарын 10-наас эхлэн АНУ даяар худалдаанд гаргах боллоо. Мах орлуулагч бүтээгдэхүүнийг “Beyond meat” компаниас нийлүүлэх бөгөөд энэ үйл ажиллагаа нь тодорхой хугацаанд л үргэлжлэх юм.
“Beyond meat” нь мах орлуулагчийн зах зээлийн долоон хувийг эзэлдэг. “KFC” нь АНУ-ын хэмжээнд 4000 гаруй ресторантай.
“KFC” бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ мах орлуулагч бүтээгдэхүүн ашиглаж буй нь анхны тохиолдол биш юм. Тэд анх 2019 оны наймдугаар сард Атланта мужид мах орлуулагчтай бүтээгдэхүүнээ туршилтын журмаар борлуулж байсан. Энэ үйл ажиллагаа нь өргөжсөөр 2021 оны хоёрдугаар сард “Beyond meat”-тэй хамтран ургамлын гаралтай цоо шинэ цэс бүтээх ажилдаа орох болсноо зарлаж байв. Уг цэсээ ирэх хэдэн жилийн хугацаанд “KFC”, “Pizza hut”, “Taco bell” сүлжээ ресторануудаар борлуулах юм.
Түргэн хоолны салбарын бусад томоохон өрсөлдөгчид ч өөрсдийн цэсэндээ веган бүтээгдэхүүн нэмэхийн тулд мах орлуулагч үйлдвэрлэдэг компаниудтай хамтран ажиллахаар хичээж байна. “Beyond meat”-ийн өрсөлдөгч “Impossible Foods” компани “Burger king”-тэй хамтран ажилладаг.
“KFC”-ийн мах орлуулагч ашигласан шарсан тахианы үнэ 6.99 ам.доллараас эхлэнэ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ