"Тусгаарлалтад орсон иргэдээс 48 цагийн дараа шинжилгээ авдаг"

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

"Тусгаарлалтад орсон иргэдээс 48 цагийн дараа шинжилгээ авдаг"

"Тусгаарлалтад орсон иргэдээс 48 цагийн дараа шинжилгээ авдаг"

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тусгаарлах байрны талаар тодрууллаа. 


-Гадаадаас ирсэн бүх иргэнийг тусгаарлаж буй. Иргэдээс тусгаарлах байртай холбоотой гомдол тасрахгүй байгаа. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Тусгаарлан ажиглах үйл ажиллагааны тухайд иргэд Монгол Улсын хилээр нэвтрэхээс өмнө 72 цагийн хугацаанд PCR шинжилгээ хийлгэсэн сөрөг гэсэн хариу байх шаардлагатай гэдэг шаардлага тавьж байгаа. Гадаадаас ирж буй иргэнийг нисэх буудалд буух үед нь дахин шинжилгээнд хамруулж байгаа. Шинжилгээний хариу буудалд байх хугацаанд гарна. Буудалд орсноос хойш 48 цаг өнгөрсний дараа гурав дахь шинжилгээг авч байгаа. Гурав дахь шинжилгээний хариу 72 цагт багтаж тухайн иргэнд очиж буй учраас шинжилгээний хариу сөрөг гарвал тухайн иргэнийг гэрт нь шилжүүлж, эерэг гарвал ХӨСҮТ рүү шилжүүлэн эмчлүүлж байна.

-Гадаадаас ирж буй иргэдэд яагаад буудлынх нь сонголтыг өгөхгүй байгаа юм бэ. Тусгаарлах байрны хүрэлцээ хэр байна вэ?

-Цаг үеийн нөхцөл байдал, шинэ жилийн баяр, олон нийтийн арга хэмжээ гэх мэтийн нөхцөл байдалтай уялдуулан зочид буудлыг тусгаарлалтын байраар ажиллахаас татгалзсан нөхцөл байдалтай байсан бол одоо харьцангуй нээлттэй, сонголттой болж байгаа. Иргэдээс авч буй зуун мянган төгрөгийн тухайд тусгаарлалтын явцад ажиллаж байсан буудлууд зах зээлийн дундаж үнэлгээг тогтоосон.

Үүнд УОК ямар нэгэн байдлаар оролцохгүй, тухайн тусгаарлагдсан иргэн буудалд тусгаарлалтын төлбөрөө төлж байгааг хэлье. Нэмэлт төлбөртэй буудлуудын тухайд иргэд өөрсдийн хүсэлтээр шаардлагатай утсаар нь холбогдож захиалга нислэгийнхээ мэдээллийг өгч нэмэлт төлбөртэй буудалд тусгаарлагдах бололцоо бүрэн нээлттэй.

-Тусгаарлагдсан иргэдийн мөнгөний зарцуулалтын талаар асууя. Иргэдээс авсан мөнгийг хэрхэн зарцуулж байна. Иргэдийн төлсөн мөнгөний 60 хувийг буудалд, үлдсэн 40 хувийг нь УОК авч байгаа гэсэн үнэн үү?

-Тийм мэдээлэл байхгүй. Ерөөсөө ор үндэсгүй худал мэдээлэл. Иргэдийн төлж буй мөнгө тухайн буудлын захиргаатай шууд харьцаж төлбөрөө төлж байгаа. Үүнд төрийн болон УОК-ын оролцоо байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж