"Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр золгож болно"

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

"Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр золгож болно"

"Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр золгож болно"

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр хаадаг зохицуулалтаас Засгийн газар татгалзаж хэд хэдэн шийдвэр гаргаж байгаа талаар танилцуулаа.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа. Тиймээс цаашид хүн, хуулийн этгээдийн дунд хэрэгжих журмыг шинэчлэн баталсан. Эхний ээлжид улбар шар түвшинд зайлшгүй ажиллах төрийн болон банк, бусад салбарт хэрэгжиж байгаа хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Дотоод орчинд үйл ажиллагаа явуулдаг 18 төрлийн үйл ажиллагааны заримыг нь хасч 15 төрлийн үйл ажиллагаа болгосон. Гэхдээ хөл хориог бууруулсан ч хариуцлагын гэрээг хэвийн үргэлжлүүлнэ.

Хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаандаа халдвараас хамгаалах хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх байдлаар журмыг Засгийн газраар батлуулсан.

Ирэх хоёрдугаар сард болох цагаан сарын баяраар төрийн байгууллага огт тэмдэглэхгүй. Харин ард иргэдийн цагаан сараар золголт хийж тэмдэглэх боломжтой. Гэхдээ өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх зохицуулалт, зөвлөгөөг өгнө.

ДӨРӨВДҮГЭЭР ТУНГ ДЭМБ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ Ч ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Вакцины нөөц хангалттай байна. Хугацааны хувьд ч асуудалгүй. Хамгийн наад тал нь зургадугаар сарын 30-нд дуусахаар байгаа. Тиймээс иргэд үүнд биш вакцинд идэвхтэй хамрагдахад анхаарах хэрэгтэй. Халдварын тархалт нэмэгдэж байгаа ч хөл хорио тогтоохгүй байхыг хичээнэ. Гуравдугаар давалгааны үед хорио тогтоогоогүйтэй адил энэ удаа ч хөл хорихгүй байхыг чухалчилж байна.

Дөрөвдүгээр тунгийн тухайд ДЭМБ зөвлөмж гаргаагүй. Учир нь дэлхийн бусад улс оронд идэвхжилт харилцан адилгүй байгаа юм. Одоогоор Израиль болон бусад зарим оронд дөрөвдүгээр тунг хийж эхэлсэн. Дархлаажуулалтад идэвх өндөр хамрагдвал халдвараар өвдсөн ч хүндрэх магадлал бага байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Тиймээс эхний ээлжид эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг дөрөвдүгээр тунд хамруулна.

ТЕНДЕРИЙГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ХҮРЭЭНД ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ, ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ТООЦНО

Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа болон ажил үүрэг явуулах, худалдан авах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Засгийн газарт танилцууллаа. Хуралдаанаас УИХ-д өргөн мэдүүлэх саналыг гаргаад байна. Ерөнхий сайдын зүгээс тендер шалгаруулалтыг хариуцлагатай, ил тод дүгнэхийг сайшаасан. Төсөлд, нэгдүгээрт тендерт оролцогчдыг бүрэн цахимжуулах, төр ямар нэгэн оролцоогүй зарлах, тендерт оролцогч шаардлагатай цөөн материалаар тендерт оролцох болж байгаа. Мөн бусад этгээд буюу танил талдаа давуу тал үүсгэдэг байдлыг халж байгаа.

Ингэснээр бүх мэдээлэл нээлттэй ил тод болох болно. Тендерийг хариуцлагажуулах хүрээнд бусдад давуу байдал үүсгэсэн бол Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр болсон зэрэг зохицуулалтыг тус хуулийн төсөлд тусгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж