Нихон их сургуулийн захирал асан Хидэдоши Танака болон эхнэр Юуко нар улсад өгөх татвараас татгалзсан хэргээр хуулийн байгууллагад байцаагдаж байна. Мөн тэд сүмо клубийн хандивыг өөртөө болон холбогдох хүмүүстэй нууцаар, хуувилдан авсан хэргийг нь Токиогийн Прокурорын газар мөрдөж байгаа аж.
Шүүхийн сурвалжлагчийн мэдээлснээр 75 настай Танакагийн гэрээс 100 сая иен олдсон бөгөөд түүний эхнэр уг мөнгөтэй холбоогүй гэснээр, эхнэр Юукогийн хэрэг түр хойшлогдоод байгаа юм.
Японы прокурор Танакад хэргийн хүлээлгэн, татвараас чөлөөлөх явцыг болиулж, шоронд хийх зорилгоор мөрдлөгөө үргэлжлүүлсэн боловч нэмэлт нуусан хөрөнгө одоогийн байдлаар олдоогүй байна. Тиймээс түүний ойр дотны гэх найзууд, хамтран ажилладаг хүмүүсийг шалгаснаар Иногүчи Тадао гэх хүнийг илрүүлжээ. Тадао гэх хүн сүмо клубийн орлогыг захирал асан Танакад өгдөг байжээ.
Мөн Танака нь 2020 онд Осака дахь Киншукай эмнэлгийн корпорацийн захирал асан 61 настай Масами Ябумотогийн 75 сая иен ($659,000) зэрэг 118 сая иенийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Танака мөрдөн байцаагчид 2018 оны арванхоёрдугаар сард эхнэр нь Ябумотооос цаасан уут хүлээн авсан бөгөөд гэртээ буцаж ирээд уутыг нь шалгахад дотор нь их хэмжээний мөнгөн дэвсгэрт байсан гэжээ.
Прокурорын албан бичигт "Яллагдагчаар татагдсан захирал асан Тадао Иногучи наймаачдаас мөнгө цуглуулж, ноён Танакад хүргэсэн гэх мэдээлэл байна. Уг мөнгийг Нихон их сургуулийн бөхчүүд болон олимпийн медальтнуудаа баяр хүргэсэн мөнгө гэж нэрлээд байгаа. Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард Нихон их сургуульд элсэн орж, Токиогийн олимпийн жүдо бөхийн охидын алтан медаль хүртсэн Тэрү Сонэгийн баярыг хатагтай Юүкогийн удирддаг Чанкоя ордонд зохион байгуулж, барилгын засвар үйлчилгээний компаниуд болон бусад байгууллагатай хамтран баяр хүргэн мөнгө цуглуулж байсан” гэж дурджээ.
Танака нь 2008 оноос эхлэн Сүмо бөхийн холбооны даргаар ажиллаж байсан. Нийт 13 жилийн хугацаанд нууцаар хуримтлуулсан мөнгө нь өөр ямар нэгэн гадаад данс руу шилждэг байсан гэх мэдээллийг прокурор зарласан. Танака нь Монголтой гүн холбоотой. Түүний тэргүүлсэн “Нихон Дай” сүмо клуб Монголоос бөхчүүдийг хүлээн авдаг аж.
Японы прокурорын үзэж байгаагаар, Асашёорюү Д.Дагвадорж өдгөө орон нутгийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг удирдаж байгаа. Мөн прокурорын тайланд Д.Дагвадорж Токио хотноо төлөөлөгчийн газраа нээсэн Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Японы “Савада Холдингс” компанийн үүсгэн байгуулагч Хидэо Савада албан тушаалаа хүлээлгэн өгснөөс үл хамааран Хаан банкны хувьцааг Токиогийн хөрөнгө оруулалтын компанид худалдсан талаар мөн онцолжээ.
Тиймээс Монгол руу чиглэсэн ямар нэгэн нууцалсан их хэмжээний мөнгө олдвол Танакад нэмэлт хэрэг үүсгэн, хорих боломжтой болж байна. Танакагийн ойр дотны хүмүүст Асашёорюү Д.Дагвадорж орж байгаа бөгөөд тэдний дунд мөнгөний хэлхээ үүссэн байж болзошгүй гэж хуулийн байгууллага үзэж байна. Прокурорын байгууллага цаашид хэргийг мөрдөж, 13 жилийн хугацаанд нуусан байж болзошгүй хөрөнгийг олох хүртлээ мөрдлөгийг үргэлжлүүлэх гэнэ.
Эх сурвалж: Шуукан Буншун
Холбоотой мэдээ