Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов болон өрсөлдөгч тодорхой болжээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр Америк тулаанч Монтел Жексон тодорсон бөгөөд хоёр тулаанч ирэх гуравдугаар сарын 26-ны өдөр " UFC FIGHT NIGHT: BLACHOWICZ VS. RAKIC" өдөрлөгийн хүрээнд тулалдах аж.
Д.Батгэрэл болон Монтел Жексон нар өнгөрсөн оны есдүгээр сард тулалдах хуваарьтай байсан ч Д.Батгэрэлийн АНУ-ын виз авах хугацаа нь хойшилж, улмаар тулаан цуцлагдсан билээ.
Монтел Жексоны харьяалагддаг “Iridium Sports Agency”-ийн өнөөдөр/2021.01.05/ гаргасан мэдэгдэлд “Манай залуу Монтел Жексон UFC-ийн гурав дараалсан ялалтынхаа төлөө Д.Батгэрэлтэй гуравдугаар сарын 26-ны өдөр тулалдана” гэжээ.
Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байгаа бол түүний өрсөлдөгч UFC-д долоон тулаан хийж, тав ялаад байна. “Талын шуурга” хамгийн сүүлд 2021 оны аравдугаар сард Брэндон Дэвистэй тулалдаж, ялсан билээ.
Холбоотой мэдээ