Цагаан сараар хөл хорио тогтоох уу? | News.MN

Цагаан сараар хөл хорио тогтоох уу?

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Цагаан сараар хөл хорио тогтоох уу?

Цагаан сараар хөл хорио тогтоох уу?

Covid-19-ийн тархалтаас шалтгаалж, цагаан сарын баярыг иргэд өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалсан. Мөн албаны хүмүүс халдварын омикрон хувилбар нэгдүгээр сарын сүүлчээр тархах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Тэгвэл цагаан сарын өдрүүдэд хөл хорио тогтоох эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

УОК: ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙГЭЭР ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ЧАНГАТГАНА

Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өчигдөр /2022.1.4/ Эрүүл мэндийн яам болоод бусад холбогдох газрын хүмүүстэй халдварын тархалтын талаар ярилцжээ. Уулзалтаас ямар шийдвэр гарсан болон омикрон хувилбар дотоодод бүртгэгдвэл хөл хорио тогтоох эсэхийг асуулаа. Улсын онцгой комиссын зүгээс Covid-19 халдварын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаар уулзалт зохион байгуулсан.

Хариу арга хэмжээний төлөвлөгөөнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа холбогдох байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулахаар болсон.

Мөн Covid-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээний арга зүйг боловсруулах зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон гэсэн юм. Харин хөл хорио тогтоох талаар яриагүй бөгөөд халдварын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг чангатгах талаар судалж байгаа аж.

БШУЯ: ЗАЙНААС СУРАЛЦАХ БОЛОМЖГҮЙ СУРАГЧДЫН ЭРХ ДАХИН ЗӨРЧИГДӨХ ЭРСДЭЛТЭЙ

Салбар яамнаас цар тахлын нөхцөл байдалд тохирсон арга хувилбаруудыг санал болгож, хэрэгжүүлж байгаа. Одоогоор яаманд хөл хорио тогтоох болон сурагчдын амралтыг сунгах талаар яриагүй. Эрсдэлтэй гэж үзэж холбогдох газруудаас журам гаргавал шийдвэрийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, сурагчдын хичээл хоцрогдлыг ирэх улиралд хэрхэн нөхөх талаар анхаарч байна. Хэрэв дотоодод омикрон хувилбар бүртгэгдлээ гэхэд танхимын сургалтыг тасалдуулахгүй хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг мөн судалж байгаа. Танхимын сургалтыг нөхөхөд хүндрэлтэй байгаа учир сурагчдын амралтыг аль болох сунгахгүй байхад анхаарч ажиллаж байна.

Цар тахлын онцгой үед дэлхий нийтээр дасан зохицож байгаа учраас их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болоод цэцэрлэгийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нь угтаа зөв.

ЭМЯ: ХӨЛ ХОРИО ТОГТООХ ЭСЭХ ТАЛААР СУДЛААГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас халдварын дараагийн давалгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй хэдий ч халдварын оргил үе дахин гарахаас сэргийлж бэлэн байдалд ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн. Эм, эмнэлгийн хэрэгсэл, яаралтай хүлээн авах орны нөөц болоод эмч, ажилчдын халдвараас урьдчилан сэргийлэх гээд олон зүйл дээр ач холбогдол өгч байгаа гэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч олон оронд бүртгэгдээд байгаа омикрон хувилбараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж буй. Одоогоор Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох талаар албан мэдээлэл, шийдвэр огт гараагүй гэх тайлбарыг өглөө.

Мөн улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд Covid-19-өөс гадна томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байгаа аж.

Орон нутгийн тухайд Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгууд идэвхжлийн түвшинд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Төв аймгууд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа учир томуу томуу төст өвчин болоод бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарч байгаа гэсэн юм.

ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс сар шинийн баяраар халдварын тархалт ихэсч, шинэ хувилбар тархах эрсдэлтэй байгаа энэ үед бэлэн байдлыг хэрхэн хангасныг тодруулахад холбогдох судалгаа, шинжилгээг хийж байна. Цар тахлын дельта, альфа хувилбар тархахад хариу арга хэмжээ, зохицуулалтыг хийж байсантай адил халдварын эрсдэлийн үнэлгээ, тусгаарлах болоод эмчилгээг хийнэ. Мөн ойрын болон дундын хугацааны төлөвлөгөө, яамнаас ирсэн чиглэлийн дагуу ажиллана гэх тайлбаруудыг тус тус өглөө.

Ямартай ч халдварын шинэ хувилбар Монгол Улсад тархах эрсдэл өндөр бөгөөд хөл хорио тогтоох нь нийгэм, эдийн засгийн амьдралд сөргөөр нөлөөлөх учир одоогоор холбогдох аль ч газар судалгааны шатанд ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-05 192.82.81.101

Гуйя хөл хорио хийгээсэй ялангуяа сургуулийг хаагаад өгөөсэй

Avatar

Л.Түдэв 2022-01-05 45.86.203.236

"Төрд шижигнэсэн мэргэжлийн хүн ажиллахаас биш зах зухаас нь гадарладаг хүн шагайх ч газар биш"

Avatar

judit 2022-01-05 197.211.58.125

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

иргэн 2022-01-05 66.181.184.15

цагаан сарын өдрүүдэд хөл хорио тогтоох нь дээр болно.

Avatar

Зочин 2022-01-05 213.87.129.193

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

mgl 2022-01-05 202.179.11.230

Zuvhun uuriin gertee shineleh ni zuv. Tegehgui ail heseed ehelbel COVID gaarna. Shine jil temdeglej huurtsuglusnuus bolj COVID 2 dahin nemegdchihlee.

Avatar

Зочин 2022-01-05 66.181.189.254

Цагаан сараар угаасаа 5 хоног амрана. 5 хоног айл хэсэж ковид тараах аюултай учраас энэ 5 хоногт хөл хорио тогтоогоод гэртээ шинэлээд зурагтаар бөх, кино нтрийн хангалттай гаргаа

Avatar

Зочин 2022-01-05 202.126.89.199

ЦАГААН САР ХИЙХГҮЙ

Avatar

Зочин 2022-01-05 202.131.242.154

ард түмний амьдрал ахуй шалдаа бууж, эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд байхад элэнцэгийн чинь хөл хорио

Avatar

Зочин 2022-01-05 202.126.88.68

Хоногийн хоолоо яая даа гэсэн айлууд олон болж байхад юун цагаан сар

Avatar

Зочин 2022-01-05 202.55.188.44

500 k uguud horioroi

Avatar

Зочин 2022-01-05 202.55.188.44

500k uguud hori

Avatar

Зочин 2022-01-05 180.149.93.98

ТОГТООЁ

Avatar

Зочин 2022-01-05 139.5.218.25

Олон хоногоор бишцагаан сарын өдрүүдээр л хорио тогтоочихооч

Avatar

Зочин 2022-01-05 103.80.210.183

хорио сулраад сад тавьна шүү дээ. садарлаад сурчихсан ИХ гишүүд дарга нар бүүр дэлбэлнэ.

Avatar

Зочин 2022-01-05 103.80.210.183

УОК-с болж олон хүн үхлээ одоо хариуцлага тооцох цаг болсон_ одоо яаран хариуцлагаа тооц

Avatar

УОК ОГЦОР 2022-01-05 64.119.25.232

Шинэ жил хийлгэж халдвар нэмсэн УОК огцор

Avatar

мм 2022-01-05 183.177.98.106

юм болгоны эсрэг байна гэдэг сэтгэцийн өвчин шүү

Avatar

Зочин 2022-01-05 192.82.67.14

гэр гэртээ л тэмдэглээч дээ. Хөл хорио тогтоочихоор төрийн үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс хохироод байнаа. Энэ жилдээ заавал хөл хориулалгүй гэр гэртээ л 3 хоног өнжсөн нь дээр. Гэхдээ өвчин ихсээд байвал хөл хорихоос өөр аргагүй ээ

Avatar

Зочин 2022-01-05 203.217.139.240

Ger gertee temdeglene gj Mongolchuudin huvid bolomjgui l dee. Tiim uhamsartai ard tumen bish l dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж