“Алтан од 2021” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

“Алтан од 2021” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

“Алтан од 2021” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Банк Бус Санхүүгийн Салбарын шилдгийг шалгаруулах "Алтан Од 2021" шагналын эздийг тодруулах үйл ажиллагаа шинэ оны босгоно дээр буюу 12 сарын 30-нд Blue Sky tower & hotel Crystal танхимд боллоо.

Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Банк Бус Санхүүгийн Байгууллагын Газрын дарга Б.Итгэлсүрэн, Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн эрхэм гишүүд, Шилдгээр шалгарсан ББСБ-н удирдлага, Шилдэг ажилтан албан хаагчид хүрэлцэн ирсэн.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо нь 2021 оныг нийт хамтран ажиллагч байгууллага, түүний харилцагчид хүргэх үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд  "Хүртээмжтэй Санхүүгийн жил" болгон зарласан билээ. Энэхүү аяны хүрээнд өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ ялгарч 2.8 сая харилцагч хэрэглэгчиддээ хүрч үйлчилсэн нийт 534 ББСБ-ын, 3400 ажилтанууд дундаас дараах Шилдэг Банк Бус Санхүүгийн Байгууллага, Шилдэг ажилтнуудыг шалгаруулж "АЛТАН ОД" цомоор шагналаа.

"АЛТАН ОД" ШАГНАЛЫН ЭЗДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Шилдгийн шилдэг 5 тэрбумаас дээш:

БИЧИЛ ГЛОБУС ФИНАНС ББСБ

Шилдгийн шилдэг 5 тэрбумаас доош:

ГЭРЭЛ ФИНАНС ББСБ

Оны шилдэг нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч:

ТРАНСКАПИТАЛ ББСБ

Оны шилдэг Санхүүгийн хүртээмжтэй 5 тэрбумаас дээш:

ИНВЕСКОР ХЭТЭВЧ ББСБ

Оны шилдэг Бүтээгдэхүүн үйлчилгээтэй 5 тэрбумаас дээш :

ИНВЕСКОР ХЭТЭВЧ ББСБ

Оны шилдэг Бүтээгдэхүүн үйлчилгээтэй 5 тэрбумаас доош :

СЭНД ЭМ ЭН ББСБ

Оны шилдэг Санхүүгийн хүртээмжтэй 5 тэрбумаас доош:

БОЛОРЗООС ББСБ

Оны онцлох хүн:

Д.БАЯРСАЙХАН Санхүүгийн зохицуулах хорооны дарга

Оны шилдэг нягтлан бодогч шагналын эзэд:

Бид ББСБ С.Дуламсүрэн

Централ Капитал ББСБ Г.Бямбадорж

Сэкюр Финанс ББСБ Г.Өлзийжаргал

Оны шилдэг эдийн засагч шагналын эзэд:

Сэнд МН ББСБ М.Зулаа

Их Гифт Финанс ББСБ С.Дагвасүмбэрэл

Газар Капитал Партнерс ББСБ Б.Эрдэнэжаргал

Оны шилдэг ажилтан шагналын эзэд:

Хас Хаан ББСБ Б.Цэцэгмаа

Бичил Глобус Финанс ББСБ Ж.Ганбаяр

Оны шилдэг салбарын захирал шагналын эзэд:

Бид ББСБ Э.Батсүх

Газар Капитал Партнерс ББСБ М.Алтансүх

               Транскапитал ББСБ Б.Нямхүү

Хүндэтгэлийн арга хэмжээний зургуудаас:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж