"Жи Тайм"-ын 11352 хохирогчдод 7 тэрбумыг хувааж өгнө | News.MN

"Жи Тайм"-ын 11352 хохирогчдод 7 тэрбумыг хувааж өгнө

"Жи Тайм"-ын 11352 хохирогчдод 7 тэрбумыг хувааж өгнө

"Жи Тайм"-ын 11352 хохирогчдод 7 тэрбумыг хувааж өгнө

Ашиг олохоор олон улсын сүлжээний бизнес эрхлэгчид Монголыг овоо хараандаа “онилох” болсон. Түүний бодит жишээ нь 2017 онд Казахстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ юм. Тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн хүсэл дээр дөрөөлөн өөрсдийнхөө халаасыг зузааруулсан гэхэд буруудахгүй.

“Жи тайм корпорейшн” ХХК нь 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.352 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус тоо бий. 

Хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа буюу 2020 оны  долдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс гадна:

  • Э.Оюунчимэгээс  11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах,
  • 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах,
  •  Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах,
  •  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус, тус шийдвэрлэсэн.

906 иргэний хариуцагчийн тухайд  “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж  сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд  тэднээс уг  6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.  

Тэгвэл Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан долоон тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг 11352 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа эхэлжээ. 

Дашрдамд дурдахад, тус хэрэгт  хууль хүчний байгууллагаас Казахстаны талаас ерөнхий захирлаар томилсон Маженов Марат, Монголын талаас гүйцэтгэх захирлаар ажилласан Э.Оюунчимэг нарыг голчлон мөрдөн байцаасан. Мөрдөн шалгах явцад Маженов Маратыг хоёр сар гаруй хугацаанд хорьсон ч эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болж, хилээр гарах эрхийг нь хязгаарлан сулласан. Маженов Марат түүнээс хойш одоог хүртэл олдохгүй байсан учраас энэ хэргийн олон хохирогчийн хохирлыг барагдуулах зайлшгүй шаардлагын улмаас Маженов Маратын хэргийг тусгаарласан байна. Хил гаалийн лавлагаа мэдээллээр Монголоос гарсан нь нотлогдоогүй учраас хууль бусаар хил давсан уу эсвэл Монголд байгаа юу гэдэг нь эргэлзээтэй байгаа гэх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-05 213.87.129.193

))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-05 202.179.24.125

КОЙН ЭНЭНИЙ АРААС ОРОХ ВИЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2022-01-05 202.126.90.17

Сэжигтэнд бугуйвч зүүлгэх асуудлыг Нямдорж жигтэйхэн эсэргүүцэж байсан.Дараахан нь энэ казакыг Дорнодын Эрээнцаваар хойшоо гарсан гэж шуугиад өнгөрсөн.

Avatar

d 2022-01-05 192.82.67.111

Ulaan tsaim huuliin salbariin tomoos tom nuhen "avilgalaar" garaad yavtsan huniig todorhoigui baigaa chihshig butehguieee !!!!!!

Avatar

Зочин 2022-01-05 192.82.64.153

Мөн ч их ярих юм дөө бүү мэд жи тайм гэж хичнээн ч их ярив хохиролгүй болгоно лгэх ярих нь их болжээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж