МАН-ын “мода”-наас гардаггүй хууччуул | News.MN

МАН-ын “мода”-наас гардаггүй хууччуул

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

МАН-ын “мода”-наас гардаггүй хууччуул

МАН-ын “мода”-наас гардаггүй хууччуул

Монгол Улсын тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 настайд тэтгэвэрт гарах хуультай. Гэтэл МАН-д тэтгэвэртээ суух цаг нь болсон ч төрийн албыг хашсаар байгаа хүмүүс цөөнгүй бий. Намын дарга, цэргээс эхлүүлээд насаараа улс төрийн алба хашсан тэднийг МАН хэзээ ажлаас нь чөлөөлөх вэ?


ЗГХЭГ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж улс төрийн арвин түүхтэй. Саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө шилжилтийн үеийн гол ачааг үүрэлцсэн хүний нэг гэдгээ тодотгожээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр 28 жил ажиллаж, долоон Засгийн газрын нүүр үзсэн. Түүнд С.Зоригийн хэрэг, Үндсэн хуулийн өөрчлөлт, шударга бусын хонгил гээд  яриагүй сэдэв үлдсэнгүй. Хоёр жилийн өмнө УИХ-д нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Энэ дагуу түүнийг олон хүн улс төрөөс явах нь гэж харж байсан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтсан нь олныг багагүй бухимдуулсан юм.  Тэрбээр 34 настайдаа тэргүүн дэд сайдаар сонгогдож, түүнээс хойш албан тушаалд "хадаатай" яваа Ардын намынхны нэг. Өдгөө 66 настай тэрбээр Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар солигдох дүйвээнд ажлаа өгөх эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Улс төрийн тавцанд “мэнгэт” хэмээн алдаршсан түүнийг улс төрөөс яваагүй цагт шударга ёс тогтох нь юу л бол.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ

“Титэм үг”-ээр алдаршсан тэрбээр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр ажилласныхаа дараа Оюутолгойтой нэр холбогдсон.  МАН засгийн эрх барих бүрийд "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гишүүнээр томилогдож ирсэн хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Тэрбээр 2009-2012 он хүртэл Засгийн газраас Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, Ардчилсан намын үед хэсэгхэн завсарлаад 2016 оноос "төрхөмдөө" буцсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн Монголы талын ТУЗ-ийн мөнхийн төлөөлөгч гэхэд ч буруудахгүй.  Энэ хугацаанд уг төсөлтэй холбоотой маргаан олон гарч, сайжруулах шаардлага тавьж ирсэн ч Н.Багабандийн ямар нэгэн үг хэлж байгаагүй.  Тэрбээр МАН-ын "чимээгүй нууц ноёнтон" гэгдэх нь бий.   2020 онд “Титэм үг” номын 1000 ширхгийг  “Эрдэнэт” үйлдвэрт 25 саяар шахсан нь ил болж "өсөхийн өлөн арилдаггүй" болохоо харуулсан.  Өдгөө 72 настай түүнийг МАН тэтгэвэрт нь суулгаж чадах нь юу л бол. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Н.Багабандийг "Оюутолгой"-н ТУЗ-аас солино гэж байсан ч одоо ч өөрчлөгдөөгүйг бодоход үнэхээр МАН-ын нууц ноёнтон мөн бололтой. Тэрбээр Ц.Нямдоржийг улс төрд хөтлөн оруулсан хүн гэгддэг.

УИХ-ЫН ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

УИХ-ын найм дахь сонгуульд өвдөг шороодсон МАН-ын ахмад гишүүдийн нэг Д.Лүндээжанцан. Өдгөө УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Түүний улс төр дэх түүх Ц.Нямдоржийнхтой төстэй. Ц.Нямдоржтой нэгэн үе тул тэрбээр долоон Засгийн газрын нүүр үзэж, 25 жил парламентад сонгогдон ажилласан.  Өнгөрсөн дөрвөн жил парламентад байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажилласан. Тэрбээр 2020 оны сонгуульд өрсөлдөх үеэр сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Би бол гадаадын парламентын насны дундаж насан дээр байгаа хүн. Одоо ирэх арваннэгдүгээр сарын 25-нд 63 нас хүрнэ. Энэ бол улстөрчийн дундаж нас” гэж өөрийгөө тодотгожээ. Өдгөө 65 настай тэрбээр УИХ-ын даргад зөвлөсөн шигээ сууж байна.

“ЭРДЭНЭТ”-ИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН

“Эрдэнэт”-ээр овоглодог Х.Бадамсүрэн өнгөрөгч сард болсон МАН-ын Их хуралд хүүтэйгээ оролцсон нь дараагийн үеэ бэлдэж буй гэх хардлагад өртсөн. Эргэн сануулбал, түүнийг МАН-ынхан 2016 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Төрийн албанд 32 жил ажиллахдаа дөрвөн жил улс төрийн албанд ажиллаж байжээ. Тухайлбал, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Өдгөө 67 настай түүнийг залуу үедээ халаагаа өгөх болсныг сануулах хүмүүсийн ихэнх нь намынхан нь бөгөөд ард нь "Эрдэнэт"-ийг авах амбиц нуугддаг. Тэрбээр Монголын хамгийн өндөр цалинтай захирлуудын нэгд тооцогддог.

ШАДАР САЙД АСАН Ө.ЭНХТҮВШИН

Шадар сайд асан Ө.Энхтүвшин өдгөө 64 настай. Тэрбээр УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдсон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай албыг хашиж байсан. 2012 оны долдугаар сараас 2013 оны арваннэгдүгээр сарын 21 хүртэл МАН-ын даргаар ажиллаж байв. Ийнхүү 2017 оны аравдугаар сарын 18-наас Шадар сайдаар ажилласан. Оны өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар явах итгэмжлэх жуух бичгийг нь өгсөн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-05 64.119.25.42

Mongol chig hulhi zaluuchuud turd garch uimuuldeg uls bn uu

Avatar

Зочин 2022-01-05 202.9.40.100

Америкийн ерөнхийлөгч Байден гээд өнгөрсөн зууны дунд үеэс моодноос гараагүй, өнөөдөр бүр ерөнхийлөгч болчихсон явж байгаа хүнийг юу гэх үү, оркуудаа! Нас бол хамаагүй. Насаар хүнийг ялгаварлахаа больчих хэрэгтэй. Ямар ч мэдрэмжгүй хөлдүүс бичжээ. Уг нь залуу хүн шиг харагдах юм. Жендерээр эмэгтэй хүнийг ингээд ялгачихсан бол яаж уурлаж байх бол доо.

Avatar

judit 2022-01-05 197.211.58.125

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-05 66.181.161.106

Buzartai garuud

Avatar

Зочин 2022-01-05 64.119.26.93

Модноос гардаггүй хүмүүс бол Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар л байх шив дээ

Avatar

Зочин 2022-01-05 66.181.161.75

Багабанди , Нямдорж монгол газар төрсөн , монгол нэртэй нь яах аргагүй үнэн байх – бусдыг нь цаг хугацаа харуулах байх , үр хойчис нь" өв хөрөнгийг " нь амтлах байх ….

Avatar

Зочин 2022-01-05 192.82.81.224

Эдгээр хүмүүсийг насаар нь биш хийж буй ажилдаа үзүүлж буй үр дүнгээр нь, улс төр нийгэмдээ үзүүлж буй нөлөөллөөр нь л ярих хэрэгтэй санагдаж байна. 65 гэдэг тийм ч өндөр нас биш. Харин ч хор нь гарсан, туршлагатай байх нас байж болно. Гэхдээ Мэнгэт мэтийн хорчидийг бол нас харгалзахгүй өндөр албан тушаалаас зайлуулж байх хэрэгтэй. Багабанди байна, хийсэн бүтээсэн юмгүй хүн.

Avatar

Зочин 2022-01-05 111.220.50.43

Энэ хүмүүс бүгдээрээ насны хувьд одоо дэлхийн бодлогыг ид залуурдаж байгаа америк Байдан , Трамп, англи Жонсон, герман Шольц, япон Кишида, солонгос Мун Жэ Ин, тайвань Цай авгай, хонконг Ли авгай, хитад Ши Жин Пин, филипин Дутертэ, вэтнам Донг, мянмар Су Чи, синга Ли, Малайз Сабах, индонез Видода, энэтхэг Моди, орос Путин, Лавров, Шойгу, Жириновский, австрали Моррисон, шинэ Зеланд Ардени, иран Рухайо, израйль Беннэт, египид Фатах, турк Эрдоган, сири Асад, итали Салливан, нараас дүү байх юм!

Avatar

Зочин 2022-01-05 192.82.85.217

Ene bagabandi gedeg huniig shivetsariin bankind 25saya dollortoi gej yarigdaad baisan tuuniig ni shalgadaggui yam uu yu bolson be

Avatar

Зочин 2022-01-05 192.82.70.122

Хамгийн нэр цэвэр нь Лүндээжанцан байна. Бусад нь ч дээ.

Avatar

Зочин 2022-01-05 213.87.129.193

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Монгол барархал 2022-01-05 192.82.70.247

Монгол хүний нас нэмэгдэж, ажиллах чадвар нэмэгдэж байгаад би баярладаг. Гэтэл алийн болгон нас, хүйсээр ялгаварлах чөтгөрийн тогоондоо хоргодоод байх нь монгол хүний санаа биш. Одоо болио, хэтэрч байна шүү. Энн Э.Ариунаа сэтгүүлч хар залуугаараа зөгөж дээ.хөөрхий

Avatar

Болдэрдэнэ 2022-01-05 84.71.37.196

Үнэхээр хохь нь Монголчууд. Та нар ингэж амьдрахдаа таарсан амьтад. Ийм хүмүүсээр 100 жил удирдуулж, долоож амьдардаг. Дахиад 100 жил эд нарыг сонгоод амьдраарай. Хохь нь

Avatar

Зочин 2022-01-05 1.230.76.219

МАН монголыг хятдынх болгож монголчуудыг ажлаас халж цомхотгол гэдгийг гэнэт хийж олон хүнийг халахдаа мөнгө өгөөгүй үнэхээр харгис

Avatar

Зочин 2022-01-05 66.181.161.25

Насны тоогоор төр засгын албанаас буулгах томилох гэсэн ойлголт байж таарахгүй Гол нь тухайн хүн үнэхээр төр засагт хэрэгтэй юу үгүй юу гэдэгт л байгаа юм Ж нь энэ хэдэн хүнээс үнэхээр төриин албанд өчнөөн жил суухдаа ажлаа шударгаар хииж чаддаггүй хувиинхаа талд илүү их ажилладаг бэртэгчин нөхдүүд гэвэл багабанди нямдорж хоёр. . Харин Лүндээжанцан бол жинхэнэ хуульч хүн энэ хүнии хичээл зүтгэл мэдлэг чадварын хүчинд маш олон хууль зөв зүйтэй болдогыг ард түмэн мэддэггүй Тэр УИХд байх ёстой

Avatar

Зочин 2022-01-05 150.129.143.112

Үхэж далд орвол таарсан үхдэл хүүрнүүд юмаа.

Avatar

Зочин 2022-01-05 66.181.161.25

Гадаадын хууль тогтоох байгууллагуудад харин ч бүр настай хүмүүс нь ихэнх нь байдаг Хятад Америк гэх мэтээр Мэдээж настай хүмүүст амьдралын туршлага гэж маш том давуу тал байдаг Тэр хүмүүсиин алсыг харсан зөв шиидвэрүүдиин хүчинд л энэ улс орнууд манай улсаас хамаагүй илүү зөв бодлогоор маш хурдан хөгжиж байна Ямарч хариуцлагатай ажилд настай хүн удирдан зохион байгуулах нь илүү зөв найдвартай байдаг Залуу хүнии хувьд туршлаггүйн улмаас алдаа гаргах нь хамаагүй илүү Тэр тусмаа төриин ажилд

Avatar

Зочин 2022-01-05 66.181.180.233

Танай BAT-ҮҮЛ, ЭЛБЭГДОРЖ, ЭРДЭНЭ, БАТТУЛГА, АЛТАНХУЯГ ЗЭРЭГ 10 гаруй зөнөгүүд моодноос гараад удаж байна. Улс, төр үймүүлсээр. Ардын намын хэд төрийн ажилд гаршсан өндөр ур чадвартай тул ашиглах ёстой. Арай Байден шиг 88 хүртлээ зүтгэхгүй л болов уу

Avatar

VIRUSTAI VAKTSINC,-ylcuun UBDULTUUR C EMNII MUNGU.,KAPT GALZ 2022-01-05 216.38.195.77

STAFILOKOK IDEET,XULRYY

Avatar

Зочин 2022-01-05 202.55.188.97

Иймэрхуу уганд нь байгаа идээлж бугласан яр шархыг авч хаяхгуй болохоор хичнээн енгелеед ч нэмэргуй уг нь ялзраад емхийрсен юм чинь. 30-аад жил енгелегее нь солигдоод л байдаг уг ундэснээс нь идээд бэтгэруулээд байгаам чинь яахым …

Avatar

Зочин 2022-01-05 66.181.161.33

Залуучууд засаг авсан гээд юугаараа илүү байгаа юм ? . Нас бол тоо ….

Avatar

Эд нар өөрсдөө Төрөөс хагартлаа баяжсан 2022-01-05 64.119.25.232

Улс нь хөгжилгүй, Ард түмэн нь ядуу. Та нарын нүгэл үхсэн ч багадана.

Avatar

Зочин 2022-01-05 202.9.40.60

Эдгээр ахмадууд өөрсдөө ухамсараараа албан тушаалаасаа татгалзах ёстой.

Avatar

Зочин 2022-01-05 202.126.90.158

Өөрсдөө өтлөхгүй юм шиг

Avatar

Зочин 2022-01-05 202.179.25.76

Хуулийг гууль болгож , ард түмний эсрэг насаараа нүгэл хийсэн хүн бол МЭНГЭТ болой. Соёлт ертөнцийн хуулиас жишээ авч хуулийг сайжруулах ёстой хүн байтал,аль баларсан өнгөрсөн оросоос хуулбарласан хуучин хуулийг хэвээр нь байлгахыг эрмэлзэж , орос шиг ард түмнээ дарангуйлах хэрэгслэл болгож , өөрийн талынхыг хаацайлах хуулийг гарамгай зохион байгуулж, хутган үймүүлэх зэрэгээр бусармаг үйлдлийг насаараа энэ хүн хийж ирэв ээ гэж .. Гэвч нүгэл хийсэн хүн нэг л өдөр хариуг нь амсдаг жамтай

Avatar

ind+@Y 2022-01-05 216.38.195.77

onarkomsyem

Avatar

Зочин 2022-01-05 216.38.195.77

10

Avatar

иргэн 2022-01-05 43.242.243.229

УЛСАА ХОРЛОСОН СҮГНҮҮД

Avatar

Зочин 2022-01-05 202.179.27.152

zuvluh tuvshind ajillah chadvartai humuusee

Avatar

Зочин 2022-01-05 66.181.161.4

Маш муу хүмүүс

Avatar

Очирсүх 2022-01-05 66.181.160.98

Тэдэнд даанчиг монголоо ард түмнээ гэсэн сэтгэл зүрх алга дандаа хувиа хичээсэн бэртэгчин хүний сүг вампир новшнууд

Avatar

Зочин 2022-01-05 64.119.16.164

Хэнд саад болоод байгаа юм эдгээр ВЕТЕРАН-ууд

Avatar

Зочин 2022-01-05 174.197.194.79

Mongold

Avatar

Зочин 2022-01-05 202.179.27.60

Nyamdorj, Jenko hoyor mongoliin toroos yavaagui tsagt mongol hogjihgui ee. Gadaadiin buunii nohoinuud.

Avatar

харх 2022-01-05 66.181.161.119

ЭДГЭЭР ӨВГӨД ТӨРИИН СЭНТИИД б**с НЬ ЦООРТОЛОО СУУХДАА ӨӨРСДИИН АМЬДРАЛЫГӨӨД ТАТСНААС ӨӨР УЛСЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛД ЯМАР ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЮМ ХИИСЭН ЮМ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ ГЭХДЭЭ ЭРГЭЭД ХАРЦГАА ГАМШИГ БОЛСОН ТҮГЖРЭЛ АГААРЫН БОХИРДОЛ ГАЗАРЫН НАЙМАА ТЕНДР ТОЙРСОН БУЛХАЙ ЛУЙВАР, ЦАДИГАА АЛДСАН ШАХААНЫ БИЗНЕС ТӨСӨВИИН ХУЛГАЙ, ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИСӨН АВИЛАГА ГЭЭД АРД ИРГЭДИИГ БУХИМДУУЛСАН ТЭДНИИ АЮУЛГҮЙ ОРЧИНД ЧӨЛӨӨТЭЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХАД СААД БОЛСОН ТООЧООД БАРШГҮЙ АСУУДЛЫН ХААГУУР НЬ ЯВЦГААВ . ИЧГҮҮРТЭЙ

Avatar

Зочин 2022-01-05 202.126.89.163

Монгол зүрх тархитай бол хөгшин байх нь ямар хамаа байх вэ хө

Avatar

zochin 2022-01-05 202.179.26.245

unen schuu ter allagiin zachialagchiig dandaa nuuj irsen Nymdorj chuudee !!! , ynz bureer yrij ooriigoo ich doviilgedeg ychir tolgoi. Ed nar bugd uls ornoo unaltand oruulsan luivarchid. Daraagiinchan tun udachgui ilrene

Avatar

Зочин 2022-01-05 66.181.187.103

33 с зайлуулаачээ

Avatar

Зочин 2022-01-05 192.82.75.206

Тэтгэвэрт гарах насыг хуульчилсан биз дээ. Хуулиа мөрд.

Avatar

Зочин 2022-01-05 202.9.46.76

Эр эм хүйс харгалзахгүй 60 насандаа тэтгэвэрт гардаг хуультай болоод олон жил болж байна даа. Дээд нас нь 65.

Avatar

Зочин 2022-01-05 103.57.95.116

ҮХЭДГҮЙ ЗАЙЛДГҮЙ ХУВАЛЗНУУД МОНГОЛЫГ МӨН Ч ОЛОН ЖИЛ БҮХЭЛ ҮТЭН ҮЕ УДМААРАА ХУЛГАЙ ХИЙЛЭЭ ТА ТАРЫГ ҮР ХҮҮХДИЙГ ЧИНЬ БУРХАН ГЭСГЭЭНЭЭ

Avatar

Зочин 2022-01-05 192.82.74.56

Одоо энэ ноходоос салах хэрэгтэй дээ уунээс гадна дэмбэрэл тлейхан содхуу гээд одоо хуртэл ажиллаж бгаа хогшид их бна шуу намын нэр унагаж бгаа энэ хумуусээсээ хурдан салах хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2022-01-05 66.181.178.107

ТАТМАЛ АРЬСНУУДЫГ ТӨРӨӨС ЦЭВЭРЛЭ.

Avatar

НАМ ДАГАЖ ЗАВШИЖ АМЬДРААД СУРЧИХСАН ХОГИЙН Л А Л А Р УУД. 2022-01-05 64.119.25.232

Эд нар Монгол улсад юу ч хийж бүтээгээгүй. Насаараа төсөвөөс хусаж, Төрөөс завшиж амьдарсан. Иймэрхүү юмнууд үхсэн хойноо үйлийн үрээ тамд л эдлэх нь тодорхой. Үлдсэн үр хүүхэд нь ч олигтой явахгүй дээ. Тийм л байдаг юм билээ. Тэгээд өөрсдийгөө мундаг гэж боддог бололтой. Дэндүү өрөвдлөтэй.

Avatar

Эрдэнэбаяр 2022-01-05 192.82.81.234

хөгшчүүл гээч

Avatar

Зочин 2022-01-05 103.26.195.44

ашгүй нэг нь авилгалын хэрэг нь оны өмнө илэрч жагсаалаас гарсан даа.тэтгвэртээ гарч өгөхүй үм даа

Avatar

Зочин 2022-01-05 202.126.89.140

битгий ийм муухай сэжгийн зураг тавьж бай дотор муухай оргиод огиудас хүрээд бна

Avatar

Зочин 2022-01-05 192.82.80.137

Энэ идээчин уугаачингууд зайлдаггүй цавуудсан юм шиг салахгүй хэзээ монгол улс нуруугаа амраах бол?!

Avatar

Зочин 2022-01-05 103.26.195.226

Энхтүвшин гэгч авилгачийг татан ирүүлэх цаг болжээ

Avatar

Зочин 2022-01-05 203.91.115.54

Багабандийн тал дээр халаагаа өгөх тухай яриа бодьтой байж болно. Гэхдээ энд дурьдсан шиг засгийн газрын өмнөөс дуугардаг байх ёстой мэтээр ТУЗ-н гишүүдийг үнэлж байгаа нь ерөөсөө асуудлыг огтхон ч ойлгохгүй байгааг илтгэнэ. Нийтлэлч хүн гэхэд харамсалтай. ТУЗ-н гишүүд гэдэг бол зөвхөн тухайн компанийн гэрээ, батлагдсан дүрэм, төсвийн дагуу ажил явагдаж буй эсэхэд хяналт тавьдаг хүмүүс. Харин хувьцаа эзэмшигч буюу эзэд гэрээгээ батлаж, төлөвлөгөөгөө гаргана. Хэрэв ТУЗ-н гишүүд ЗГ-с давж дуугарва

Avatar

Зочин 2022-01-05 203.91.115.54

л шууд гэрээгээ зөрчсөн болно шүү дээ. Үүнийг л ойлгохгүй сэтгүүлч байна гэхээр. ТУЗ-н гишүүд бол нэг ёсондоо страгечид, тагнуулчид гэсэн үг. Тэд өнгөн дээрээ компанийн ажил хэргийн төлөө дуугарах ёстой. Гэхдээ цаанаа нөхцөл байдлыг бодитоор дэргэдээс нь харж, цуглуулсан мэдээллээ хувьцаа эзэмшигч талд дамжуулна. Харин энд Монголын төрийн эмгэнэл болчихоод байгаа нэг хүн бол яалт ч байхгүй Нямка мөн. Ядаж энэ Исмэл ажлаа өгөөд хүүгээ ажиллуулбал хүний нүдэнд аятай харагдана.

Avatar

Зочин 2022-01-05 72.196.192.250

Vgvi ee, Nyamka bol MAN-iin ontsgoi nuts buyu Zorigiin allagiin hergiig buun daragduulah tusgai daalgavariig olon jil gvitsetgej baigaa hvn yum bishvv ?! MAN zasag barival mani hvn l HZ -iin said boldog ni iim uchirtai baihoo !!!

Avatar

yjesaar 2022-01-05 216.38.195.77

1J+10Urbagchid$

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж