Цэцдийн зөвлөл Э.Оюунболдын шийтгэлийг зөөлрүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Цэцдийн зөвлөл Э.Оюунболдын шийтгэлийг зөөлрүүлэх үү?

Цэцдийн зөвлөл Э.Оюунболдын шийтгэлийг зөөлрүүлэх үү?

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал ирэх Бямба гаригт 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

  1. "Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн зарим заалтад өөрчлөлт оруулах,
  2. Бөхийн өмсгөлийн стандарт тогтоох,
  3. Бусад асуудал

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар бусад асуудлын хүрээнд улсын арслан Э.Оюунболдод оногдуулсан шийтгэлийн талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэх гэнэ. Залуу арслан допингийн шинжилгээнд давтан бүдэрснээр найман жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Энэхүү шийдвэрт "Ханхэнтий аварга" дэвжээнийхэн ихэд дургүйцэж байв. Тэгвэл Э.Оюунболдод оногдуулсан шийтгэлээ Цэцдийн зөвлөл эргэн харна гэх бор шувуу бөх сонирхогчдын дунд нисч байна.

Цэцдийн зөвлөл өнгөрсөн оны тавдугаар сард хуралдаж барилдааны дүрмээс “Барьц сонгох” заалтыг хасч, допингийн шинжилгээнд зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найман ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах гэх зэрэг дүрмийн өөрчлөлтүүдийг баталсан. Үүнийхээ хүрээнд ч арванхоёрдугаар сард болсон Цэцдийн зөвлөлийн хурлаараа улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр тус тус хассан.

Харин энэ удаад Цэцдийн зөвлөл бөхчүүдэд оногдуулсан "хатуу" шийтгэлээ зөөлрүүлж, барилдах эрхийг нь найман жилээр хассанаа багасгахаар ярилцаж байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдод оногдуулан шийтгэл нь залуу бөхийн хувьд хэтэрхий урт хугацаа хэмээн шүүмжлэх бөх сонирхогчид байгаа бөгөөд Хэнтий бөхчүүд, улстөрчид ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, уулзалт хийж байгаа сурагтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж