Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатрагийн тухай шинэ киноны гол дүрд Гал Гадот тоглохоор болсон нь 2020 онд маргаан, шүүмжлэл дагуулсан. Учир нь Клеопатра хатны дүрд Араб эсвэл Африк гаралтай жүжигчнийг тоглуулах ёстой гэж шүүмжлэгчид маргасан юм. Харин Израиль гаралтай жүжигчин Гал Гадот шүүмжлэлийн хариуд Клеопатра хатан македони хүн байсныг онцолж, өөрөө түүний дүрийг тодотгож чадна гэдэгтээ итгэлтэй буйгаа мэдэгдсэнээр маргаан намжсан.
Тэгвэл өдгөө 36 настай Гал Гадот “InStyle” сэтгүүлийн ирэх хоёрдугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа киноныхоо тухай ярьжээ. Тэрбээр “Би киноны талаар олон зүйл ярьж болохгүй. Гэхдээ бид Клеопатрагийн ямар тачаангуй байснаас гадна ухаалаг, чадварлаг удирдагч байсныг нь онцлон харуулах болно. Тэр орчин цагт амьдарч байсан бол ямар нөлөө үзүүлэх байсныг ч дүрслэхийг хичээнэ” гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST
Холбоотой мэдээ