Меланиа Трамп өөрийн NFT-г эхлүүлж, Bitcoin-ийг өсгөж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Меланиа Трамп өөрийн NFT-г эхлүүлж, Bitcoin-ийг өсгөж байна

Меланиа Трамп өөрийн NFT-г эхлүүлж, Bitcoin-ийг өсгөж байна

Мелания Трамп өөрийн бие даасан токен (NFT)-д  санаачилга гаргаснаас хойш долоо хоногийн дараа, Bitcoin-ийн 13 жилийн ойгоор дэмжиж явдгаа илэрхийлэв. Тэрбээр твиттер хуудаснаа  биткойны зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллар буюу 742.3 тэрбум фунт стерлинг давсан гэж тэмдэглэжээ.

“Биткойны зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллароос давсан гэж олон нийт мэдээлж байна. Өнөөдөр “Bitcoin Genesis Block”-ийн 13 жилийн ой тохиож байна. Ойн баярын мэнд хүргэе, #SatoshiNakamoto #MelaniaNFT "гэж тэрбээр твиттер хуудсандаа жиргэжээ.

Меланиа Трамп 13 жилийн ойн өмнө, амралтын өдрүүдэд биткойны олборлолтын хэшрейт буюу гүйлгээг боловсруулахад ашигладаг тооцооллын хүчийг хэмжих хэмжүүр нь бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн үеэр өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Биткойныг 2009 оны нэгдүгээр сарын 3-нд Сатоши Накамото гэх нэртэй бүтээгч нийтэд ил болгожээ. Хамгийн анх Биткойны эхний үүсэл буюу “Genesis Block”-ыг нэгэн үл мэдэгдэх хүн бүтээж, олборлосон бөгөөд одоо хүртэл тус нууцлаг хүн хэн болох талаар таамаглал дэвшигдсэн хэвээр.

Тэргүүн хатагтай асан арванхоёдугаар сарын 16-нд өөрийн нүдээ усан будгаар зурсан дижитал уран зургаа танилцуулсан. Үүний дараа өөрийн NFT платформыг эхлүүлж, дижитал урлаг, дурсгалын зүйлсийг санал болгодог алдартнуудын жагсаалтад нэгджээ.

 “Миний  урлагийн төлөөх хүсэл тэмүүллийг минь илэрхийлж,  хүүхдийн төлөө тууштай зүтгэхийг минь дэмжих NFT-ийн шинэ токеноо  зарлаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгджээ. Меланиагийн хувьд Цагаан ордноос гарсныхаа дараа анх удаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь энэ билээ.

Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж