Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 585 хүн Covid-19-ийн халдвар авсан нь батлагджээ. ЭМЯ-наас мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 385 нь Улаанбаатар хотод, 196 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 47 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд архаг хууч өвчтэй гурван энэ өвчнөөр нас барсан байна. Монголд нийт нас баралт 1992 боллоо.
Өнөөдрийн байдлаар халдвартай 2474 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 22 хүний биеийн байдал нэн хүнд байна. Харин хөнгөн хэлбэрийн оноштой 4046 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ