Хил хаагдаж, нэг куб ачаа 3000 юаньд хүрсэн гэв | News.MN

Хил хаагдаж, нэг куб ачаа 3000 юаньд хүрсэн гэв

Хил хаагдаж, нэг куб ачаа 3000 юаньд хүрсэн гэв

Хил хаагдаж, нэг куб ачаа 3000 юаньд хүрсэн гэв

Тээвэрчид болон худалдаа эрхлэгчид хилийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны гадна талбайд өнөөдөр /2021.01.05/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс хилийн нэвтрэх чадварыг нэмэх, бараа эргэлтийг сайжруулахыг шаардаж байгаа юм.

Энэ талаар тээвэрчдийн төлөөлөл ярихдаа “Хилийн нэвтрэх чадварыг сайжруулах талаар Засгийн газар, Сангийн яам амлалт өгдөг ч огт хэрэгждэггүй. Энэ асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Болно, бүтнэ” гэсэн тайлбар өгдөг. Мөн Сангийн сайд хилийн гацааг арилгах тухай өмнө нь мэдэгдсэн учраас итгэж хүлээж байсан. Гэтэл өчигдөр цэрэг арми гаргаж, Замын-Үүдийн асуудлыг шийдвэрлэхэд гурван тэрбум төгрөгийг зарцуулах тухай ярьж эхэллээ.

Энэ мөнгийг юунд зарцуулах вэ. Ажлын чиг үүргээ тодорхой гаргаж өгмөөр байна. Хилийн асуудлаас үүдэн нэг куб ачаа 3000 юаньд хүрч, наймаачид, жолооч нар сөхөрч байна. Ачааг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна. Төрийн гаргасан шийдвэрийг доод шатны байгууллага завчиж гуйвуулдаг асуудлаа болих хэрэгтэй” гэлээ.

Тээврийн зардалтай холбогдуулан тэдний зүгээс жолооч нар үнэ тогтоодоггүй болохыг хэлэв. Энэ тухай тээврийн жолооч нарын төлөөлөл ярихдаа “Тээврийн зардлын үнийг Эрээн, Өвөр Монголоос тогтоосон үнийг л бид дагаж байна. Өмнө нь тогтсон ханштай байсан бол өнөөдөр тогтсон ханшгүй. Бидний бухимдаж байгаа хамгийн гол асуудал бол, Тээвэр зуучлалын холбоо 100 жолоочийг дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэй хилийн тэг цэг хүртэл Тээвэр логистикийн талбай хүргэнэ. Ингээд 100 жолоочийг тусгаарлана гэж байгаа юм.

Гэтэл тээвэр хийдэг зургаан мянга гаруй жолоочоос сүүлийн хоёр жилийн хугацаанд Covid-19 илрээгүй. Яагаад гэвэл 24 цагт гурваас доошгүй PCR шинжилгээ өгдөг. Ийм байтал жолооч нарыг машинтай оруулахгүй, бэлтгэгдсэн жолооч нарыг оруулна гэж байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна. Жолооч нарын эрх ашигт нийцсэн зөв зохион байгуулалттай арга хэмжээ авах хэрэгтэй. Төр жолооч нарын ар амьдралд огт анхаарал хандуулаагүй атал хөндлөнгийн байгууллага оруулж ирсэнд эгдүүцэж байна” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас тээвэрчдийн асуудлаар одоогоор тайлбар өгөх мэргэжилтэн байхгүй гэдгийг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-05 64.119.19.185

Үнийг зөвхөн хэдхэнТом машины жолооч нар л тогтоож байгаа ш дээ, худал шаахымаа.

Avatar

Зочин 2022-01-05 213.87.129.193

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-05 66.181.161.86

Халдвар хамгааллын дэглэм бариагүй, тусгаарлалтад байж байхдаа нууцааригарч орж халдвар авч Эрээн лүү халдаасан энэ хэдэн хөгийн жолооч нар Монглын эдийн засгийг сүйрүүлэх шахсан, бүгдийг нь барьж хорь

Avatar

Иргэн 2022-01-05 202.21.104.2

Та нар одоо боль доо. Олон жил даварлаа. Хятадууд манайхыг үнэндээ замбараагүй, бужигнасан, хариуцлагагүй, сахилга батгүй байна л гээд хэлээд байгаа. Урд тал харин ч бараагаа манай хил давуулаад орхиод байгаа гэж ойлгосон. Тэр барааг гүн рүү татах гэхээр та нар хоорондоо зохицож чадахгүй алалцаад бүр таг зогсоогоод байгаа гээ биз дээ. Одоо төр нэг хатуу гараар үзэхгүй бол болохгүй болж дээ.

Avatar

Зочин 2022-01-05 202.126.89.211

Хөгийн жолооч нар. Зуд болоход нохой таргална гэдэг шиг багахан бэрхшээл дээр баяжчих санаатай өддгүй новшнуудыг юуг нь сонсдог юм.

Avatar

mgl 2022-01-05 202.179.11.230

ZAm teevriin yam shiidej chadahgui baina geheer ari l archaagui baigaa yum bish uu?

Avatar

Иргэн 2022-01-05 202.21.117.194

Шунал нь хэтэрсэн жолооч нар одоо болио. Төрийг ажлыг нь хийлгэ. Та нар хангалттай их хэмжээний мөнгө олж, иргэдийг хохироосон. Одоо болно.

Avatar

Зочин 2022-01-05 82.165.23.186

ХАЛТАР САЙД ЧИНГЭЛЭГИЙН БИЗНЕСС ХИЙХ ГЭЖ ЭРЭЭН ГАРДАГ ЖОЛООЧ НАРЫН ДУНД ГАР ХӨЛҮҮД НЬ КОРОНА ТАРААЖ, ХИЛ ХААЛГАЖ, ХЯТАДУУДАД ЧИНГЭЛЭГЭЭР ТЭЭВЭРЛЭХ САНАЛ ТАВЬСАН. ҮҮНИЙГ НЬ ИЛ БОЛГООД БАЙХАД ЭНЭ ОЮУН-ЭРДЭНЭ ЯАГААД ТАГ ДУУГАЙ, ХАЛАМЖ НЭХЭЛГҮЙ, МӨРӨӨРӨӨ ЯВАА ХЭДЭН ЖОЛООЧ НАРЫГ ЧИЧИЛДЭГ БАЙНА АА. ЁСТОЙ БҮТЭХГҮЙ ГӨЛӨГ ЮМ АА.

Avatar

иогэн 2022-01-05 43.242.243.229

оЮУН ЭРДЭНЭ ГЭГЧ ЭТГЭЭД ес САНААТАЙ ЮМ БОЛ ҮГЭЭ ХЭЛЭЭЧ ЭЭ эНЭ ЧИНЬ ИРГЭДИЙН АМИН ЧУХАЛ АСУУДАЛ дУНД АНГИ РУУУ ТЭМҮҮЛЖ ЯВСАН ИРГЭД СҮЙРЧ ЯДУУРАЛ РУУ ЯВЖ БАЙНА иЙМ ЧУХАЛ АСУУДАЛ еРӨНХИЙЛӨГЧ еРӨНХИЙ САЙД НАРЫН АНХААРАЛД БАЙЖ ӨДӨР БОЛГОН МЭДЭЭЭЛЭХ ЁСТОЙ сҮР ГАРГАЖ зАМЫН ҮҮД ОЧСОНОС ӨӨР ЭНЭ ЭТГЭЭД ЮУ ХИЙВ

Avatar

Зочин 2022-01-05 66.181.189.254

Юу вэ? Эрээн-УБ хооронд 1 куб ачаа тээвэрлэхэд 3000 юань гэдэг чинь 40 футын контенер ачаа 210,000 юань болох нь байна штээ. 32 мянган доллар гэсэн үг. Америкаас 40 тоннын контейнер 10,000 доллар хавьцаа л ирдэг штээ. Арай шулж байнаа

Avatar

Зочин 2022-01-05 66.181.183.162

Энэ олон асуудлыг шийдэж чадах чадвартай ерөнхий сайдтай Монгол улс болмоор байна

Avatar

Зочин 2022-01-05 46.166.182.72

Тянжинд гацсан контейнерээ оруулж ирэхийн тулд төрийн нөхдүүдэд авилга өгч, арын хаалга ашигладаг гэсэн.

Avatar

Зочин 2022-01-05 202.131.240.147

Өмнө нь 70000 төгрөг өгөөд ачаагаа авдаг байсан бол одоо 400000 гаруй төгрөг төлж авдаг болсон сүүлийн үед үүнээс ч их болоод байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж