Хил хаагдаж, нэг куб ачаа 3000 юаньд хүрсэн гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Хил хаагдаж, нэг куб ачаа 3000 юаньд хүрсэн гэв

Хил хаагдаж, нэг куб ачаа 3000 юаньд хүрсэн гэв

Тээвэрчид болон худалдаа эрхлэгчид хилийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны гадна талбайд өнөөдөр /2021.01.05/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс хилийн нэвтрэх чадварыг нэмэх, бараа эргэлтийг сайжруулахыг шаардаж байгаа юм.

Энэ талаар тээвэрчдийн төлөөлөл ярихдаа “Хилийн нэвтрэх чадварыг сайжруулах талаар Засгийн газар, Сангийн яам амлалт өгдөг ч огт хэрэгждэггүй. Энэ асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Болно, бүтнэ” гэсэн тайлбар өгдөг. Мөн Сангийн сайд хилийн гацааг арилгах тухай өмнө нь мэдэгдсэн учраас итгэж хүлээж байсан. Гэтэл өчигдөр цэрэг арми гаргаж, Замын-Үүдийн асуудлыг шийдвэрлэхэд гурван тэрбум төгрөгийг зарцуулах тухай ярьж эхэллээ.

Энэ мөнгийг юунд зарцуулах вэ. Ажлын чиг үүргээ тодорхой гаргаж өгмөөр байна. Хилийн асуудлаас үүдэн нэг куб ачаа 3000 юаньд хүрч, наймаачид, жолооч нар сөхөрч байна. Ачааг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна. Төрийн гаргасан шийдвэрийг доод шатны байгууллага завчиж гуйвуулдаг асуудлаа болих хэрэгтэй” гэлээ.

Тээврийн зардалтай холбогдуулан тэдний зүгээс жолооч нар үнэ тогтоодоггүй болохыг хэлэв. Энэ тухай тээврийн жолооч нарын төлөөлөл ярихдаа “Тээврийн зардлын үнийг Эрээн, Өвөр Монголоос тогтоосон үнийг л бид дагаж байна. Өмнө нь тогтсон ханштай байсан бол өнөөдөр тогтсон ханшгүй. Бидний бухимдаж байгаа хамгийн гол асуудал бол, Тээвэр зуучлалын холбоо 100 жолоочийг дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэй хилийн тэг цэг хүртэл Тээвэр логистикийн талбай хүргэнэ. Ингээд 100 жолоочийг тусгаарлана гэж байгаа юм.

Гэтэл тээвэр хийдэг зургаан мянга гаруй жолоочоос сүүлийн хоёр жилийн хугацаанд Covid-19 илрээгүй. Яагаад гэвэл 24 цагт гурваас доошгүй PCR шинжилгээ өгдөг. Ийм байтал жолооч нарыг машинтай оруулахгүй, бэлтгэгдсэн жолооч нарыг оруулна гэж байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна. Жолооч нарын эрх ашигт нийцсэн зөв зохион байгуулалттай арга хэмжээ авах хэрэгтэй. Төр жолооч нарын ар амьдралд огт анхаарал хандуулаагүй атал хөндлөнгийн байгууллага оруулж ирсэнд эгдүүцэж байна” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас тээвэрчдийн асуудлаар одоогоор тайлбар өгөх мэргэжилтэн байхгүй гэдгийг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж