"Хэргийн бичлэгийг үзүүлбэл шоронд хийнэ гэсэн" | News.MN

"Хэргийн бичлэгийг үзүүлбэл шоронд хийнэ гэсэн"

"Хэргийн бичлэгийг үзүүлбэл шоронд хийнэ гэсэн"

"Хэргийн бичлэгийг үзүүлбэл шоронд хийнэ гэсэн"

Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар өөд болсон талаар түүний гэргий өнөөдөр /2022.1.5/ дахин мэдээлэл хийж байна. Тодруулбал, НОБГ-ын алба хаагчийг ээлжнээсээ буугаад харих гэж байхад нь дарга нар нь түүнийг зараалд явуулжээ. Үүнээс болоод осол гарч, тухайн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гарсан.

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл:

-Мэдээлэл хийснээс хойш надад маш олон дарамт шахалт ирсэн. Тиймээс баримт нотолгоотой зүйл хэлэхээр өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Миний хань гал унтраагчаар ажилладаг байсан. Хурган дарга нарын зараалд ажлын бус цагаар явж байгаад нас барсан. Энэ асуудалд удирдлагууд нь 100 хувь буруутай. Тухайн үеийн бичлэгээс харахад аюулгүй байдал алдагдаж, нөхөр минь тогонд цохиулж нас барсан. Талийгаач 24 цагийн жижүүрийн ажлаасаа буугаад харих гэж байхад нь Улиастай руу явуулж, самбар солих ажил даалгасан.

Ойролцоох камерыг шүүлгэж үзсэн. Цагдаагийн байгууллагад холын камерын бичлэг байгаа. Миний хувьд ойрын камерыг үзсэн. Гэтэл миний үзсэн камерын хар хайрцгийг салгаж, ажилладаггүй болгосон. Би утсан дээрээ тухайн үеийн бичлэгийг утсан дээрээ бичиж авсан. Хэрэв тэр бичлэгээ гаргавал хэргийн нууц задруулсан гэж шоронд хийнэ гэсэн. Гэхдээ би нөхрийнхөө амь үрэгдсэн шалтгааныг тогтоож, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцохыг хүсч байна.

Тухайн үед мэргэжлийн бус жолоочтой хамт явсан. Шатыг доош буулгах ёстой байтал туршлагагүй жолооч дээш өргөж, манай нөхөр тогонд хүчтэй цохиулж, газар дээрээ нас барсан. Үүнийг нь би өөрийн нүдээр бичлэгээс харсан. Талийгаач тогонд цохиулахаас 13 минутын өмнө надтай утсаар ярихад "Одоо харилаа" гэж байсан. Гэтэл нөхөр минь нас барснаас хойш гурван цагийн дараа "Танай нөхөр өөрийн буруугаас болж тогонд цохиулаад нас барлаа" гэж мэдэгдсэн. Тэд "Хөлстэй явж байгаад малгайгаа тайлж, тогтой утсанд хүрсэн" гэж тайлбарлаж байгаа юм. Харин миний үзсэн бичлэгт 100 хувь бусдаас хамааралтай осол байсан. Тиймээс энэ бичлэгийг олон нийтэд үзүүлж, нөхрийн минь нэр хүндийг сэргээхийг шаардаж байна.

Ар гэрээс нь хийсэн тайлбар мэдээллийг ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Намайг жирэмсэн биш, гэр бүл болоогүй гэх зүйлсийг ар гэрийнхэн нь хэлсэн. Энэ бол худал. Би нөхөртэйгөө хамтран амьдраад хоёр жил болсон. Үүнийг нотлох олон зүйл бий. Надад маш олон баримт нотолгоо болох бичлэг бий. Гэтэл тэр бүхнийг олон нийтэд үзүүлбэл хорино гэж сүрдүүлж байгааг мөн гайхаж байна. Уг нь тэр бичлэгийг нотлох баримтаар хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаандаа ашиглах ёстой. Гэвч эрх бүхий хүмүүс баримтыг устгаж, үгүйсгэж байна гэж хардаж байна.

Талийгаач жижүүрээс буугаад, "Цагдаагийн 100 жил" гэсэн самбар солих гэж байгаад жолоочийн буруугаас болоод нас барсан байна. Энэ асуудлыг санамсаргүй осол мэтээр гуйвуулж, баримтыг нь устгах гэж буйд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-05 213.87.129.193

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

иргэн 2022-01-05 108.162.190.109

ямарч тохиолдолд мэргэжилгүй УИХ-ын гишүүн мэргэжлийн сайдаас илүү ажиллана гэж байхгүй. Харин жинхэнэ мэргэжлийн хүнээ сонгож чадсан уу гэдэг асуудал. Зарим сайд нь салбартаа үнэлэгдэж чадаагүй, мэргэжлийн бус, ажлын туршлагагүй хүн байж магад даа.

Avatar

Зочин 2022-01-05 111.220.50.43

Энэ улс ийм галзуу солиотуудаар пиг дүүрлээ!! Яанаа?!

Avatar

Зочин 2022-01-05 202.55.188.44

Шуухийн шийдвэрээр DNА шинжилгээг хийлгээд хуухэд нь талийгаачын хуухэд мен эсэхийг тогтоолгох хэрэгтэй. Талийгаачын хуухэд мен бол талийгаачын урьд эхнэрийн хуухдуудтэй адил эрхтэйгээр телбер, нехен олговор, емч херенге, менгийг нь хувааж авна. Ингээд л дорхноо шийдчих юмыг дахин дахин хэл ам хийгээд л сунжруулаад явах хэрэггуй л юмсан

Avatar

Зочин 2022-01-05 203.98.76.103

Ийм мэдрэл муутай юмнуудыг нийгмээрээ л өөгшүүлэхээ больчихмоор байх юм. 2 жилийн өмнө нөхөртөө зодуулж зулбаад, дахиж хүүхэдтэй болох боломжгүй болсон гээд баахэн эмнэлгийн бичиг баримт үзүүлээд яваад байсан. Одоо тэгсэн чинь бас нэг сайхан залуугийн ар гэрийнхэнтэй муудалцаад л явах. Солиотой юм

Avatar

Иргэн 2022-01-05 202.179.15.130

Ардын хүүхэд амь үрэгдчээд байхад хэн ч дуугарахгүй байж. Дуугарсан энэ муу охиныг элдвээр хэлж гэнэ. Цаана нь төрийн хариуцлага Монгол иргэний амьны үнэ цэнэ заавал яригдах ёстой ХҮНИЙН ЭРХИЙН КОМИСС ОО

Avatar

РАВДАН 2022-01-05 66.181.161.10

НӨХӨР НЬ МӨН ГЭДГИЙГ ХЭН БАТЛАХ ЮМ?

Avatar

РАВДАН 2022-01-05 66.181.161.107

УНТСАН ХЭВТСЭН БОЛГОН ЭХНЭР НӨХӨР БОЛООД БАЙХ ЮМ БОЛ УЛС ГЭЖ БАЙХ ХЭРЭГ ЮУН? УЛС ГЭРИЙН ҮНДЭС НЬ АЙЛ БИЛЭЭ!

Avatar

Зочин 2022-01-05 202.126.89.132

Нөхрөө алуулчаад шоронд

Avatar

Зочин 2022-01-05 66.181.183.128

ХУРГАН ДАРГА% ХУВЦАСНЫ ГОЛ ГЭСЭН ЮМ ЯРЬЖ ХҮН ДОРОМЖЛОХ ХЭРЭГГҮЙ. ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААГАА ҮЗҮҮЛЭЭД НӨХӨРТЭЙ ГЭДГЭЭ БАТАЛЧИХ.

Avatar

РАВДАН 2022-01-05 66.181.161.10

ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ХҮҮХЭН. ШОРОНД ХИЙВЭЛ ТААРНА.

Avatar

Зочин 2022-01-05 72.196.192.250

Ravdan chi muu turiin zaraal, namiin troll oo bolimoor yumdoo!

Avatar

Зочин 2022-01-05 202.55.188.45

Ар гэр нь: "Хуугээ енгереед царай таниулах гээд очиход энэ хуухнийг анх удаа харсан" гэсэн. Тэр дуу нь: "Найз бусгуйтэй болоод 2, 3 сар болж байгаа гэж ах ярьж байсан" гээд байсан. Албан ёсоор батлуулаагуй дундаасаа хуухэд ч гуй, денгеж л уерхэж эхэлж байсан бололтой. Ухсэн хун уг хэлэхгуйм даа. Аль хэзээний эхнэр нехер болсым шиг ингэж ярих хэрэг байна уу даа, пр гэр нь хуртэл дургуйцээд байхад чинь

Avatar

Зочин 2022-01-05 112.72.7.25

Шоронд хийж болохгүй , нөхрөө алуулчаад шоронд

Avatar

Зочин 2022-01-05 66.181.161.26

нөхөр гээд солиороод л энийг ёсолж төрөлж албан ёсны эхнэр нөхөр болгож аваагүй байсан даа ар гэр нь

Avatar

ZOCHIN 2022-01-05 203.91.114.244

Гэтэл нөхөр минь нас барснаас хойш гурван цагийн дараа "Танай нөхөр өөрийн буруугаас болж тогонд цохиулаад нас барлаа" гэж мэдэгдсэн. Тэд "Хөлстэй явж байгаад малгайгаа тайлж, тогтой утсанд хүрсэн" ,,,XEN GEJ HUN INGEJ XELSNIIG NNER USTAI HELCHEECH UMNU N ARAI UUR L YARIAD BS ODO BAS UUR NER XUNDIIN YAAJ UNGAAD BGAM BOLOO ETSIIN SHIIDEVR N GARTSIIMUU YASIIM

Avatar

Зочин 2022-01-05 192.82.85.217

Ene ohiniig demjij bn es surtahuuntai,unench mundag ohin bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж