"Хэргийн бичлэгийг үзүүлбэл шоронд хийнэ гэсэн"

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

"Хэргийн бичлэгийг үзүүлбэл шоронд хийнэ гэсэн"

"Хэргийн бичлэгийг үзүүлбэл шоронд хийнэ гэсэн"

Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар өөд болсон талаар түүний гэргий өнөөдөр /2022.1.5/ дахин мэдээлэл хийж байна. Тодруулбал, НОБГ-ын алба хаагчийг ээлжнээсээ буугаад харих гэж байхад нь дарга нар нь түүнийг зараалд явуулжээ. Үүнээс болоод осол гарч, тухайн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гарсан.

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл:

-Мэдээлэл хийснээс хойш надад маш олон дарамт шахалт ирсэн. Тиймээс баримт нотолгоотой зүйл хэлэхээр өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Миний хань гал унтраагчаар ажилладаг байсан. Хурган дарга нарын зараалд ажлын бус цагаар явж байгаад нас барсан. Энэ асуудалд удирдлагууд нь 100 хувь буруутай. Тухайн үеийн бичлэгээс харахад аюулгүй байдал алдагдаж, нөхөр минь тогонд цохиулж нас барсан. Талийгаач 24 цагийн жижүүрийн ажлаасаа буугаад харих гэж байхад нь Улиастай руу явуулж, самбар солих ажил даалгасан.

Ойролцоох камерыг шүүлгэж үзсэн. Цагдаагийн байгууллагад холын камерын бичлэг байгаа. Миний хувьд ойрын камерыг үзсэн. Гэтэл миний үзсэн камерын хар хайрцгийг салгаж, ажилладаггүй болгосон. Би утсан дээрээ тухайн үеийн бичлэгийг утсан дээрээ бичиж авсан. Хэрэв тэр бичлэгээ гаргавал хэргийн нууц задруулсан гэж шоронд хийнэ гэсэн. Гэхдээ би нөхрийнхөө амь үрэгдсэн шалтгааныг тогтоож, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцохыг хүсч байна.

Тухайн үед мэргэжлийн бус жолоочтой хамт явсан. Шатыг доош буулгах ёстой байтал туршлагагүй жолооч дээш өргөж, манай нөхөр тогонд хүчтэй цохиулж, газар дээрээ нас барсан. Үүнийг нь би өөрийн нүдээр бичлэгээс харсан. Талийгаач тогонд цохиулахаас 13 минутын өмнө надтай утсаар ярихад "Одоо харилаа" гэж байсан. Гэтэл нөхөр минь нас барснаас хойш гурван цагийн дараа "Танай нөхөр өөрийн буруугаас болж тогонд цохиулаад нас барлаа" гэж мэдэгдсэн. Тэд "Хөлстэй явж байгаад малгайгаа тайлж, тогтой утсанд хүрсэн" гэж тайлбарлаж байгаа юм. Харин миний үзсэн бичлэгт 100 хувь бусдаас хамааралтай осол байсан. Тиймээс энэ бичлэгийг олон нийтэд үзүүлж, нөхрийн минь нэр хүндийг сэргээхийг шаардаж байна.

Ар гэрээс нь хийсэн тайлбар мэдээллийг ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Намайг жирэмсэн биш, гэр бүл болоогүй гэх зүйлсийг ар гэрийнхэн нь хэлсэн. Энэ бол худал. Би нөхөртэйгөө хамтран амьдраад хоёр жил болсон. Үүнийг нотлох олон зүйл бий. Надад маш олон баримт нотолгоо болох бичлэг бий. Гэтэл тэр бүхнийг олон нийтэд үзүүлбэл хорино гэж сүрдүүлж байгааг мөн гайхаж байна. Уг нь тэр бичлэгийг нотлох баримтаар хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаандаа ашиглах ёстой. Гэвч эрх бүхий хүмүүс баримтыг устгаж, үгүйсгэж байна гэж хардаж байна.

Талийгаач жижүүрээс буугаад, "Цагдаагийн 100 жил" гэсэн самбар солих гэж байгаад жолоочийн буруугаас болоод нас барсан байна. Энэ асуудлыг санамсаргүй осол мэтээр гуйвуулж, баримтыг нь устгах гэж буйд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж