Хойд Солонгос өнөөдөр баллистик пуужин харвана

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос өнөөдөр баллистик пуужин харвана

Хойд Солонгос өнөөдөр баллистик пуужин харвана

Хойд Солонгос өнөөдөр зүүн эргийн ойролцоо баллистик пуужин харвана гэж Японы эрх баригчид мэдэгдэв. Удирдагч Ким Жон Ун олон улсын тогтворгүй байдалтай холбоотойгоор цэрэг армийн хүчээ үргэлжлүүлэн зузаатгана гэж мэдэгдсэнээс хэдэн өдрийн дараа ийнхүү 2022 оны анхны пуужингаа харвах гэж байна.

Хойд Солонгос пуужин харвах тухай Японы эргийн хамгаалалтын алба анх мэдээлсэн бөгөөд баллистик пуужин гэж таамаглахаас өөр зүйл одоогоор мэдэгдээгүй байна. Харин Өмнөд Солонгос энэ тухайд “Тэд нарийн бодож төлөвлөлгүйгээр баллистик пуужин харвах нь” гэсэн байр суурьтай байна.

Хятад, АНУ, Орос, Их Британи, Франц улсууд цөмийн зэвсгийн тархалт хийгээд цөмийн дайнаас зайлсхийх хэрэгтэй гэж тохиролцсоны дараа энэ мэдээлэл гарлаа. Тодруулбал, цөмийн зэвсэгтэй таван гүрэн Даваа гаригт хуралдаж, уг хамтарсан мэдэгдэлээ гаргасан билээ.

Цөмийн таван гүрэн нь дэлхий дахины аюулгүй байдлын төлөө бүх улс орнууд хамтран ажиллаж, цөмийн зэвсэгтэй орнуудын хооронд дайн гарахаас сэргийлэн, стратегийн эрсдэлийг бууруулах үүрэгтэй гэж уг мэдэгдлийнхээ үеэр зарласан.

Түүнчлэн цөмийн дайнд ялагч гэж байхгүй, хэзээ ч ийм зүйл болох ёсгүй гэж тэд анхааруулжээ.

Эх сурвалж: NEWSHUB

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж