Эрх баригчид эрх мэдлийн төлөө “зодолдож” байна | News.MN

Эрх баригчид эрх мэдлийн төлөө “зодолдож” байна

Эрх баригчид эрх мэдлийн төлөө “зодолдож” байна

Эрх баригчид эрх мэдлийн төлөө “зодолдож” байна

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар “давхар дээл”-ийн асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь эрх баригч МАН-ын фракциуд хоорондоо “дайтахад” хүргэв. Угтаа бол шинэ оны босгон дээр Цэцийн хуралдааныг яаравчлан товлож, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна хэмээн тооцоолж, аль фракцын хэн сайд болох вэ гэх тохиролцоо улс төрийн хүрээнд сэм өрнөж байлаа. Гэтэл, гэнэт Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулснаас үүдэж, хэрүүл үүсэв, МАН дотор.

Найман жилийн хугацаанд Үндсэн хуульд гар дүрэхгүй хэмээн амлаж байгаад хоёр жилийн өмнө эрх баригчид эцэг хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд эрх баригч нам дотор “дан дээл”-тэй сайд нарыг сул байна хэмээн шүүмжилж, сөрөг хүчний гишүүдээр Цэцэд захиалга хүргүүлэхдээ тулсан.

Ингэхдээ зөвхөн Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах зорилгоор “давхар дээл”-тэй сайдын тоо заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж АН-ын хоёр гишүүн Цэцэд "авч очсон" гомдолдоо тодотгосон. Гэхдээ эрх баригч нам дотор энэ удаа Үндсэн хуульд гар дүрэхээр бол “давхар дээл”-ээс гадна Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх сонирхолтой хүн цөөнгүй бий.  Цэцийн хуралдааныг хойшлуулсан нь нэгд давхар дээлийн асуудлаар фракциуд тохиролцож чадаагүй, хоёрт, зөвхөн давхар дээлийг биш бусад асуудлуудыг тусгах ёстой гэсэн ойлголцлын зөрүү үүссэнтэй холбоотой.

МАН-ын жинхэнэ том дарга болоод удаагүй байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулахгүй бол сайд болох амбицаа дарж чадахгүй бүлэг, фракциуд өөр хоорондоо толхилцоод, муу сайнаа дэлгэлцээд эхэлснийг өчигдрийг Байнгын хороодын хурлын уур амьсгал нотлов.

Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан  байнгын хороо, чуулганы хуралдаан дээр нэгнийхээ асуудлыг гаргаж ирж тавиад, ил цагаан үзэлцэж эхэллээ. Хотын даргаас эхлээд сайд болох гэж байгаа нэгнээ ч намнаад эхэллээ. Хамгийн тод жишээ гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайдад яригдаж байгаа Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нар нэгнийхээ булхайг байнгын хороон дээр шүүмжилж, асуудлыг нь гаргаж байх жишээтэй. Шинэ оны өмнөхөн Б.Чойжилсүрэнгийн ахалдаг байнгын хороогоор “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол баталсан нь төмөр замын асуудалтай холбоотой байсан, энэ асуудал Ж.Ганбаатарын байнгын хороогоор орох байсан хэмээн шүүмжилж харагдана лээ.

Угтаа бол эрх баригчдын “зодоон” далд хэлбэрээр өрнөдөг байсан бол одоо бүр ил “зодолдож” байгаа нь сайдын суудлаа мөрөөдөн суугаа гишүүд хэр олон байгаа, хэр зэрэг их тачаадаж байгаагийн илрэл. Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнийн зурсан зурагт багтаагүй олон гишүүдийн хорсол удаан үргэлжилбэл Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэд өөрт нь хортой байх учраас энэ удаад тохиролцоогоо маш сайн хийж, Засгийн газрын бүтцээ зурах ёстой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар  намын удирдлагын түвшинд тохиролцоог эцэслэтэл энэ хэвээр гацаах, хойшлуулахаар тохиролцсон гэх ч албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 14-нд товлох сурагтай. Хэрэв товлосон хугацаандаа хурал болж, тохиролцоо хийж чадвал Цагаан сараас өмнө амжуулна гэх тооцоолол бий гэх.  Ямар ч гэсэн энэ асуудлыг намрын чуулганаар эцэслэнэ гэдэг дээр эрх баригчид нэгдсэн. Харин түүнээс урьтаад улс төрийн халуурлаа зөв тооцоолж, зөв хөдлөхгүй бол эрх мэдлийн төлөө юугаа ч зориулж мэдэхээр байна шүү, МАН-ынхан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-05 41.203.78.4

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

зочин 2022-01-05 202.55.188.88

Гишүүд нь сайд болчихоор Бас нэг сул тал байнаа. Пээдийгээд, том толгойлчихоод үгэнд орохгүй, засгийн ажил нь явдаггүй нэг ийм сөрөг тал нь байгаад байдгиймаа.

Avatar

зочин 2022-01-05 203.91.118.150

Данх ч явах шинжгүй болчихлоо доо

Avatar

Зочин 2022-01-05 213.87.129.193

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ЗОЧИН 2022-01-05 59.153.114.147

АН-ЫН АЦНУУД, ОДОО БҮҮҮР ЭХ БАРИГЧДЫН НОХОЙД БАРЬДАГ МОД БОЛЖЭЭ. ХӨГИЙН ШАВЬЖНУУД.

Avatar

Зочин 2022-01-05 111.220.50.43

Угаасаа худлаа ш дээ! Шүүмжлэхийн тулд л ийм юм ярьж байгаа ш дээ. Давхар дээлтэй муухай гээд байсан одоо яасан?! Дан дээлтэй гого гээл гуцалдаад байсан биз дээ? Одоо эргээд давхар дээл гоё гээд тэнэгтээд эхэлж гэнэлээ. Давхар болохоор нь дан дээлтэй хүн сайн ажил хийдэг гээд улилдаад эхлэнэ дээ! Солиотууд!

Avatar

Зочин 2022-01-05 122.201.31.72

МАН-ын даалгавраар АН, ХҮН-ий гишүүд ҮХЦ-д өргөдөл гаргаагүй. УИХ дахь МАН-ын зарим гишүүдийн өөрсдөө сайд болох хүсэл, мөн дараагийн сонгуульд энэ сайд нараас болоод ялагдах биш үү гэсэн айдсыг тэд мэдрээд ҮХЦ-ээр МАН-ын ЗГ-ыг БУЖИГНУУЛАХ мэх хийж байна л даа.Бөхөөр бол дайрсан бөхийг дагуулж тонгордог хариу мэх гэсэн үг. ИЙМ МЭХ Ч НИСЭЛТТЭЙ ЧАНГА УНАГААДАГ ХАРИУ МЭХДЭЭ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2022-01-05 122.201.31.72

Сайдыг 4 ангилвал: 1/Улс төрч, мэргэжлийн, 2/Улс төрч, мэргэжлийн биш, 3/Улс төрч биш, мэргэжлийн, 4/Улс төрч биш, мэргэжлийн биш.Хамгийн сайн нь 1, хамгийн муу нь 4. Улс төрч сайд нь салбарынхаа бодлогыг бусад салбаруудтай уялдуулан боловсруулж тодорхойлуулж хэрэгжүүлэх өргөн хүрээний мэдлэг чадвартай.Мэргэжлийн гэдэг нь тухайн салбарын чиглэлээр наанадаж бакалаврын боловсролтой, ажилласан туршлагатай.Сайд бүр энэ ангиллын алинд нь орохоо мэдээд, дутуугаа нөхөөд ажиллавал болно доо

Avatar

иргэн 2022-01-05 64.119.24.212

Мэргэжлийн сйд нарт зарим нөхөд нь тухайн салбарын бодлогын асуудалд туршлага дутах, үүнийг далимдуулж сайдын суудал горилсон гишүүдийн дунд өрсөлдөөн өрнөж байна. Энэ маш буруу үзэгдэл хуучин байсан . Одоо ч бүр гаарах бололтой. Үндсэн хуульд гар хүрэхдээ ч тулж байх шиг. Уг нь хуучин УИХ-ын гишүүн байсан, төрийн энэ албандаа олон жил ажилласан хүмүүсээ нөгөө яриад байгаа мерит зарчмаа тууштай барьж сайдуудаа томилох ёстой. Тэр сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүдийн хоншоорыг тас цохих хэрэгтэй.

Avatar

Эмгэн буурай нь 76-тай шүү 2022-01-05 66.181.182.243

Эд нар ард түмний төлөө бус өөрсдийн эрх мэдэл сандал суудлын төлөө, мөнгөний төлөө үхэлдэж байгаа юм. Ямартаа хөгшчүүлийн тэтгэврийг нэмэлгүй 3-4 жил болж байхав дээ. Тэр мөнгөөрөө өөрсөддөө 4 тэрбум ₮ хуваарилж аваад байгааг авилга гэж л харж бна. Энэ нь төр өөрөө авилгач гэдгээ харуулж байна, Данхар толгойт төр гэж үүнийг л хэлэх байх.

Avatar

Зочин 2022-01-05 203.150.155.8

Гадаадад ирээд байхдаа энэ мэдээг уншаад үнэхээр гутрах сэтгэл төрж байнаа!!! Ялангуяа гаднаас харахад манай төр засгийн хүмүүс яасан өчүүхэн амьтас болох нь илүү мэдрэгддэг юм байна!!!

Avatar

Зочин 2022-01-05 59.153.114.188

Чи АНУ-аас ирсэн үү. Тэнд яагаад 5 сая хүн, орон гэргүй өвлийн хүйтэнд гадаа ил задгай , хоолгүй шахуу зовж амьдардаг , яагаад 50 сая хүн хоолны мөнгөө ч олж дийлэхгүй тэтгэлгийн байгууллагын хоолоор гэдсээ аргалдаг.яагаад үй олон ядуус үнэ ихтэй эмнэлгийн үйлчилээ дийлэхгүй хаягдаж гэртээ үхэж үрэгдэж байгаа ,яагаад баян хоосны ялгаа энгэтлээ дэвэрч ядуус зовох болов, яагаад хүүхдүүд бүр 13 наснаас хар тамхи хэрэглээд эхлэв гэх мэт капиталйзмын ялзарлыг иргэд, хэл,сэрэмжлүүл

Avatar

Саятан 2022-01-05 192.82.75.156

Одоо ажиллаж байгаа дан дээлтэй сайд нар үнэхээр чадваргүй, туршлагагүй, онолын ямар ч мэдлэггүй, бодлогыэ баримт бичиг уншаад ч ойлгодоггүй тийм л хүмүүс байна.
Гадаадад төгссөн өндөр боловсролтой залуучуудаар тавиа. Цэдэнбал дарга 25 настайдаа сайд болсон ш лээ

Avatar

Зочин 2022-01-05 59.153.114.188

Засгийн газрыг тогтвортой ажиллуул. Өмнөх засгийн газрууд, юугаараа одооноос илүү байсан юм. Хэвийн ажиллаж ковидын аюулыг давах,эдийн засаг бизнесээ сэргээх ард иргэдийн амьдралыг хэвийн төвшинд оруулах, бас бололцоогоороо бүтээн байгуулалтаа урагшлуулах гэж чадлаараа зүтгэж бололцоот бүхнээ хийж байна. Хаана ч ажил төрлийн шүүмжлэл шаардлага байдаг. Эрх мэдлийн зодоон гэж дэвэргэх нь сөрөг хүчний хорлон сүйтгэх ажиллагааны нэг хэсэг бусдыг гүжирдэж гүтгэх оролдлого л байна.

Avatar

Зочин 2022-01-05 202.131.238.114

Дан дээлтэй сайд нарыг бушуухан соль ямар ч чадваргүй, чадамжгүй гарууд Номин, Энхболд Мөнхбаатар, Уртнасан, Халтар ….. гээд л ……..

Avatar

иргэн 2022-01-05 139.5.217.175

Сайдын суудлаа зараад л эхэлсэн засаг ш дээ! Хулгай бол дээр дооргүй аймаар бна! Хүүк !хэлсэндээ байж намаа цэвэрлэн хулгайч нараа зайлуулсангүй! Одоо өнгөрсөн !!!

Avatar

Зочин 2022-01-05 43.242.243.183

ЦАгаан сараа больсон ньзөв шүү. Эртхэн шийдвэрээ гаргаж настангуудыг эзрүүл мэндээ бод гэдгийг хэлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-01-05 66.181.180.233

Арай дайчин ажил хэрэгч, дээр нь троллуудад шууд няцаалт өгдөг хэд рүү нь дайраад байгааг харж байна

Avatar

Чойжилсүрэн сайд болж яах юм 2022-01-05 64.119.25.232

Нарийндаа хатсан но в ш ийн гар

Avatar

Зочин 2022-01-05 66.181.183.162

х** сайд болно сайд болно. Хамгийн их хандивлагч

Avatar

Зочин 2022-01-05 66.181.180.233

Шум дэгдээх гэж ядмаг үлгэр тэрлэдэг болж троллууд. Уг нь намыг зохиомлоор задлах санаархал байхоо

Avatar

Зочин 2022-01-05 139.5.216.169

Шадар шулам я н к ан чинь арай дэндэж байнаа, бузарын шуналын тудам мэдлэггүй гөлгийг тэр нүх болгонд шургадаг гөлчгий сумьайбузартайгаа зайлуул тэгж байж асуупал чинь наашлана, эс тэгвээс казакстанд юу болж байгааг харж байгаа биз наашилж байна шүү данкан толгойтнуудаа

Avatar

Зочин 2022-01-05 192.82.85.217

MAN garuud uursdiin zurchil temtseldee busdiig tatan oroltsuulj mongol ulsiig hevregshuulehee bolioroi ta nar dotroo l uchraa ol uursdiin uchuuhen huviin erih ashgiig uls orond nyalzaagaad uimeen samuun bitgii bolgood bai,huuli huchnii baiguullaguudiin humuusch gesen uursdiin huviin erih ashgaa bish gagtshuu huulind zahiragdaj ajillah estoi shuu

Avatar

Л.ЛХАГВА 2022-01-05 103.26.193.9

АЖИЛ ХЭРЭГЧ ШҮҮМЖЛЭЛ БОЛ УЛАЙРСАН ЗОДООН БИШ. ТРОЛЛУУД Л ҮҮНИЙГ ЗОДООН ГЭЖ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ХАРДАГ.

Avatar

Халх 2022-01-05 202.9.47.8

Энэ УВС ын дөрвөдүүд албан тушаалд улайрахаа боль!!!! Нямдорж, Алтанхуяг гээд дөрвөдүүд чинь улс төрд байгаа биздээ!!!! Бас Чойжилсүрэн гэх дөрвөд бас сайд авах гээд улайраад байх юм. Монгол улсыг УВС улс болгох гээд байгаа юмуу.

Avatar

Зочин 2022-01-05 203.91.115.54

Чойжоо бол торгууд байдаг байгаа шүү үхэр халхаа

Avatar

Зочин 2022-01-05 64.119.23.173

Парламентийн хоёр танхимтай больёоо. Аймаг нийслэл дүүрэг сумын ИТХ энэ тэр гээд балиар юмаа болий. Эсвэл ИТХ аа намаас нэр дэвшүүлдэгээ болиод жинхэн сонгодог утгаар нь иргэдээсээ сонгоод тэр нь улсын их хурлыг бүрэлдүүлдэг харин их хурлын чөлөөт цагт орон нутгийн ИТхуралдаа ажилладаг байхаар зохион байгуулж одоогийн их хурлаа бага хурал болгож болно шүү дээ. Гол нь их хурлын гишүүдээ намаас сонгодоггүй харин бага хурлын гишүүнд намаас нэр дэвшүүлдэг байхаар зохион байгуулж болно шүү дээ.

Avatar

Зочин 2022-01-05 66.181.183.162

Сул сайд нар байгаадаа гол бишээ. Хамгийн гол нь ерөнхий сайд нь мэддэггүй мэргэжилгүй боловсролгүй манлайлах чадвар байхгүйд л бүх юм байгаа юм шдэ. Энэ чигээрээ байвал МАН доторхи фракцууд тэсэрвэл АН-ын хагарал бутрал юу ч биш санагдах бөлгөө.Оюуэрдэнийг яаралтай солихгүй бол атомын бөмбөг дэлбэрэхэд ОЙРХОН болчлор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж