Covid-19-ийн вакцины дөрөвдүгээр тунг хийлгэх нь хүний бие дэх эсрэг биетийн хэмжээг тав дахин нэмэгдүүлнэ гэж Израилийн эрдэмтэд баталлаа. Эрдэмтдийн хийсэн судалгааны урьдчилсан үр дүн дээр тулгуурлан Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет ийн мэдэгдэв.
Израилийн “Sheba” эрүүл мэндийн төв нь омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор ажилтнуудынхаа дунд дөрөвдүгээр тунг хийж эхлээд байна. Тус ажилтнуудад вакцин хийгээд долоо хоноход эсрэг биетийн хэмжээ тав дахин нэмэгдсэн байгаа нь батлагджээ. Вакцинд хамрагдсан ажилтнууд нь 4-5 сарын өмнө гуравдугаар тунд хамрагдсан.
Израиль улсын хувьд Covid-19-ийн вакцины үр нөлөөг судлахад томоохон үүрэг гүйцэтгэж буй орон юм. Хүн амын ихэнх хувь нь хоёр тунт вакциндаа хамрагдсан төдийгүй гуравдугаар тунг анхлан хийсэн орнуудын нэг бол Израиль.
Одоогийн байдлаар 60-аас дээш насны иргэд, эрүүл мэндийн ажилтнууд болон дархлаа султай хүмүүст дөрөвдүгээр тунг хийхээр төлөвлөжээ.
Израиль ийнхүү иргэддээ дөрөвдүгээр тунгаа хийж эхлээд байгаа бол Герман улсын хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Дөрөвдүгээр тунг ард иргэддээ хийлгэх шаардлагатай” гэдгээ илэрхийлсэн билээ.
Харин Оксфордын эрдэмтэд “Зургаан сар тутамд бүх дэлхийг вакцинжуулах боломжгүй” гэж хэллээ. Оксфордын их сургуулийн вакцинжуулалтын группийн захирал, Их Британийн Вакцинжуулалт дархлаажуулалтын хорооны дарга Андрей Поллард энэ талаар мэдэгджээ. Түүнчлэн нэмэлт тунг бүх хүмүүст дахин хийх боломжгүй. Эхний ээлжинд зорилтот бүлгийнхэнд л хийх шаардлагатай гэв. Зарим буурай орнуудын хувьд хүн амын ердөө 10 хувь нь дөнгөж нэгдүгээр тундаа хамрагдаад байгааг мөн онцолжээ.
Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Нэмэлт тун хийхээс өмнө дэлхий даяар байгаа огт вакцинд хамрагдаагүй хүмүүсээ нэгдүгээр тунд хамруулах шаардлагатай" гэж анхаарууллаа.
Эх сурвалж: CNN, REUTERS
Zochin 2022-01-05 124.158.70.53
Eguur.mn deer uunii esreg ym bichsen bsanshdee. Ter ni hudal bolj bn uu?
Зочин 2022-01-05 66.181.161.31
Зорилтод бүлгийнхнийг түрүүлж вакцинжуулж нөгөө ертөнц рүү илгээж яахын зайлуул тэд чинь олон ч гэсэн дэлхийд хор хөнөөл бага бүх насаараа өмсөж идэх эдлэж хэрэглэх юмных нь үнийн дүн баян болоод дээдсийн аравхан хоногт хэрэглэх юмтай дүйцэнэ. Тэгэхээр аль ч оронд вакцинийг дээд талаас нь хиймээр байна
Зочин 2022-01-05 66.181.161.31
Энэ олон тун вакцин чинь яг юунд хэрэг болж байгаа юм бэ. Хүн амын дийлэнх массыг удаанаар тайван замаар үхүүлэхэд үү эсвэл улс орнуудын арай мөнгө эрх мэдэлтэйнүүдийг баяжихад уу.. Хэрэв вакцин хийлгээгүйгээс өвчлөл үхэл 2 ихэсдэг бол тэр 10хувьдаа хийлгэж байгаа орнууд чинь өдийд үхээд дуусах хугацаа боллоо шүү. Гэтэл улс орнууд яагаад заавал эхлээд зорилтод бүлэгтэй хийнэ гээд байгаа нь анхаарал татахгүй байна уу. Тэднийг ертөнцөөс түрүүлээд явуулах гээд байгаа юм шиг санагдаж байна.
Зочин 2022-01-05 213.87.129.193
) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
BAT 2022-01-05 59.153.115.221
mii duu meddeg yumaa buraa. huurkiin be chi ooson!!!
Зочин 2022-01-05 192.82.78.213
2 тун вакциндуулаад л корона нам…. гээд л хуцаад байцгаасан, одоо таг чиг нам гүм…. Бүүүр 3 дах, 4 дөх…. 40 дөх тун болоод… 6н сар тутам вакдуулаад л… Хүн, өөрөө дотроосоо дархлаа, эсрэг биет ээ ургуулж, өсгөж хүчирхэгжүүлж амьдардагсан уг нь. Ингээд нийтээрээ вакцинд донтож, хэдэн вакцины босс бүх дэлхийг засаглах нь л дээ… Вакцинаас өөр эрүүл зохистой эмчилгээний арга замуудыг анхнаасаа зөндөө эрдэмтэн мэргэд санал болгосон. Бүгдийнх нь амыг барьсан. Чамд юум бодогдохгүй байна уу?
Zochin 2022-01-05 202.55.191.130
Ene tarhi ugaalt chine yag hezee duusah ym be?