IV тун эсрэг биетийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

IV тун эсрэг биетийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлнэ

IV тун эсрэг биетийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлнэ

Covid-19-ийн вакцины дөрөвдүгээр тунг хийлгэх нь хүний бие дэх эсрэг биетийн хэмжээг тав дахин нэмэгдүүлнэ гэж Израилийн эрдэмтэд баталлаа. Эрдэмтдийн хийсэн судалгааны урьдчилсан үр дүн дээр тулгуурлан Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет ийн мэдэгдэв.

Израилийн “Sheba” эрүүл мэндийн төв нь омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор ажилтнуудынхаа дунд дөрөвдүгээр тунг хийж эхлээд байна. Тус ажилтнуудад вакцин хийгээд долоо хоноход эсрэг биетийн хэмжээ тав дахин нэмэгдсэн байгаа нь батлагджээ. Вакцинд хамрагдсан ажилтнууд нь 4-5 сарын өмнө гуравдугаар тунд хамрагдсан.

Израиль улсын хувьд Covid-19-ийн вакцины үр нөлөөг судлахад томоохон үүрэг гүйцэтгэж буй орон юм. Хүн амын ихэнх хувь нь хоёр тунт вакциндаа хамрагдсан төдийгүй гуравдугаар тунг анхлан хийсэн орнуудын нэг бол Израиль.

Одоогийн байдлаар 60-аас дээш насны иргэд, эрүүл мэндийн ажилтнууд болон дархлаа султай хүмүүст дөрөвдүгээр тунг хийхээр төлөвлөжээ.

Израиль ийнхүү иргэддээ дөрөвдүгээр тунгаа хийж эхлээд байгаа бол Герман улсын хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Дөрөвдүгээр тунг ард иргэддээ хийлгэх шаардлагатай” гэдгээ илэрхийлсэн билээ.

Харин Оксфордын эрдэмтэд “Зургаан сар тутамд бүх дэлхийг вакцинжуулах боломжгүй” гэж хэллээ. Оксфордын их сургуулийн вакцинжуулалтын группийн захирал, Их Британийн Вакцинжуулалт дархлаажуулалтын хорооны дарга Андрей Поллард энэ талаар мэдэгджээ. Түүнчлэн нэмэлт тунг бүх хүмүүст дахин хийх боломжгүй. Эхний ээлжинд зорилтот бүлгийнхэнд л хийх шаардлагатай гэв. Зарим буурай орнуудын хувьд хүн амын ердөө 10 хувь нь дөнгөж нэгдүгээр тундаа хамрагдаад байгааг мөн онцолжээ.

Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Нэмэлт тун хийхээс өмнө дэлхий даяар байгаа огт вакцинд хамрагдаагүй хүмүүсээ нэгдүгээр тунд хамруулах шаардлагатай" гэж анхаарууллаа.

Эх сурвалж: CNN, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж