Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
ДЭЛХИЙН 31 ОРОНД 438 ЦӨМИЙН РЕАКТОР АЖИЛЛАЖ БАЙНА
-Хүн төрөлхтөн цөмийг илрүүлж, цөмийн эрчим хүч ашиглаж эхэлсэн түүхээр энэ удаагийн ярилцлагаа эхлүүлэх үү?
-Одоогоос 100 гаруй жилийн өмнө хүн төрөлхтөн цөм гэгч зүйлийг анх шинээр нээн илрүүлж, судалж эхэлсэн байдаг. Тодруулбал, анх 1896 онд Францын физикч А.Беккрель ураны давснаас нүдэнд үл үзэгдэх цацраг ялгарч буйг санамсаргүй тохиолдлоор олж нээжээ. Удалгүй Францын физикч Пери Кюри Польш гаралтай эхнэр Мари Кюригийн хамтаар цацраг идэвхийг нээж, уг нүдэнд үл үзэгдэх цацраг гурван янзын өөр шинж чанартайг илрүүлж, латин цагаан толгойн эхний гурван үсгээр Альфа, Бета, Гамма цацраг гэж нэрлэсэн байна. Харин 1911 онд Английн физикч Эрнист Резерфорд /Ernest Rutherford/ алтны нимгэн ялтсаас альфа бөөм сарниж байгааг илрүүлснээр атомын цөмийг анх илрүүлсэн түүхтэй. Ингээд энэ төрлийн судалгаа, шинжилгээ цааш үргэлжилж, Итали гаралтай, Америкийн физикч Энрико Ферми өөрийн багийн хамт цөмийн хуваагдлын явцад их хэмжээний энерги ялгарч, түүнийг удирдлагатайгаар явуулж болохыг анх туршсанаар хүн төрөлхтөн цөмийн эрчим хүч хэрэглэж эхлэх үндэс суурь тавигджээ.
-Хамгийн анхны цөмийн эрчим хүчний реактор хаана бүтээгдэж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Зөвлөлт Холбоот Улс буюу одоогийн ОХУ-ын Обинскт анхны цөмийн реактор ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Цөмийн эрчим хүчний станц гэдэг нь цөмийн хуваагдах гинжин урвалыг удирдлагатайгаар явуулж, эрчим хүч гарган авдаг төхөөрөмж юм.
-Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн оронд нийт хэчнээн цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байна вэ?
-2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага”-аас гаргасан. Үүний ихэнх нь Зүүн Азийн орнууд, Хятад зэрэг улсад байх төлөвтэй байна.
2030 он гэхэд дэлхийн 48 орон цөмийн эрчим хүч ашигладаг болно. Түүнчлэн 55 оронд 250 гаруй судалгааны реакторыг судалгаа, шинжилгээний зориулалтаар, 180 орчим шумбагч хөлөг, мөс зүсэгч онгоцуудад ашиглаж байна.
-Цөмийн эрчим хүч ашиглаж эхэлснээс хойш цөмийн эрчим хүчний салбар тасралтгүй хөгжиж, дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувь нь нэмэгдсээр иржээ. Тэр хэрээр хүрээлэн буй орчны бохирдол, ялангуяа хүлэмжийн хийн асуудал бодитоор тулгарч байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-НҮБ-аас гаргасан судалгаагаар ирэх 50 жилд эрчим хүч, ундны ус, хоол, хүнс, хүрээлэн буй орчин, ядуурал, терроризм болон дайн, өвчин эмгэгүүд, боловсрол, ардчилал, хүн амын өсөлт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдах томоохон 10 асуудлыг жагсаасан байна. Цөмийн эрчим хүчний бодлогоор уг томоохон асуудлуудаас эрчим хүч, ундны цэвэр ус, хүрээлэн буй орчны бохирдлын асуудлуудыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулж чадах юм.
Дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын гол асуудал нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал байдаг. Дэлхийн хүн амын өсөлт, орлогын хэмжээ эрчим хүчний эрэлтийг тодорхойлох хүчин зүйл болдог. Дэлхийн хүн ам сүүлийн 100 жилд 4 дахин, эрчим хүчний хэрэглээ 22 дахин өсчээ. Дараагийн 20 жилд хүн ам дахин 1.4 тэрбумаар өсч, орлого нь 100 хувь нэмэгдэх тооцоо гарсан байна.
-Дэлхийн хэчнээн хүн эрчим хүчний хомсдолтой аж төрж байна вэ?
-Дэлхийн эрчим хүчний агентлагийн гаргасан судалгаагаар, өнөөдөр дэлхий дээр 1.6 тэрбум хүн эрчим хүчний хомсдолтой буюу эрчим хүчээр хангагдаагүй байна. Эндээс үүдэн эрчим хүчний хэрэгцээ шаардлага асар ихээр нэмэгдэнэ. Энэ их өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг тогтвортой, найдвартай эх үүсвэрээр хангах асуудал зүйн хэрэг болоод байна. Цөмийн эрчим хүч үүнд голлох байр суурь эзлэх нь дамжиггүй юм. Шатдаг түлшний нөөц хязгаарлагдмал ба эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад ноцтой асуудал тулгарах юм. Хүлэмжийн хийнээс үүдэлтэй цаг уурын өөрчлөлтийг хүн төрөлхтөн сүүлийн 200 жилийн туршид бий болгоод байна. Түүхий эдийн хязгаарлагдмал нөөц, экологийн бохирдол нь дэлхийн эрчим хүчний салбарын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал болсон.
Хүний үйл ажиллагаанаас дэлхийн дулаарал нэмэгдэж, тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шаардлага хурцаар тавигдаж байна. Тиймээс дэлхий даяараа энэ асуудалд анхаарал хандуулан, хүлэмжийн хийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээнүүдийг авах шаардлага бодитойгоор бий болоод байна. Энэ үед улс орнууд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд хүлэмжийн хий ялгаруулахгүй, байгальд ээлтэй, цэвэр технологи хэдий ч эдийн засгийн үр өгөөж муутай, өртөг өндөр, хязгаарлагдмал зэрэг нь сул тал болдог.
1 КГ ЦЭВЭР УРАН ОЙРОЛЦООГООР 1 САЯ КГ НҮҮРСТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАДАГ
-Том гүрнүүд аль болох цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалж, нар, салхи бусад эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авах талаар ухуулдаг. Гэвч хөгжингүй орон ч, хөгжиж буй нь ч цөмийн эрчим хүч ашиглах өндөр сонирхол нь буурдаггүйн гол шалтгаан юунд байна вэ?
-Цөмийн эрчим хүчний хувьд Цөмийн цахилгаан станцын түлш 1 кг цэвэр уран ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ хэмжээгээр эдийн засаг, байгаль орчинд өндөр өгөөжтэй. Эндээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах өндөр сонирхолтой байдгийн гол шалтгаан харагдаж байна. Агаарын бохирдол үүсгэхгүй давуу талтай. Цөмийн эрчим хүчний хувьд яригддаг сул тал нь цацраг идэвхит хаягдлын асуудал юм. Гэхдээ эргээд энэ гарч буй хаягдал эрчим хүчний шинэ эх үүсвэр бөгөөд түлш үйлдвэрлэх бүрэн боломжтой. Мөн улс орнуудад цацраг идэвхт хаягдлыг өндөр энергитэй бөөмөөр бөмбөгдөж, цацраг идэвхгүй болгох чиглэлийн судалгаа, шинжилгээ хийгдсээр, ойрын ирээдүйд дэвшил гарах боломж өндөр юм.
Фукушимагийн ослын дараагаар олон орон цөмийн хөтөлбөрөө эргэн харж, зарим улсууд бодлогоо өөрчлөн, сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэртэй болохоор зорьсон. Гэвч өсөн нэмэгдэж буй хүн ам, байгалийн дулаарал, экологийн доройтол, эрдэс баялгийн хомсдол хурцаар тавигдаж байна. Үүнтэй холбоотойгоор дийлэнх орнууд цөмийн эрчим хүчний бодлогоо зогсоохоос илүү түүний аюулгүй байдал, түлшний менежментийг сайжруулах замаар мухардлаас гарч болно гэж үзэж байна.
-Цөмийн эрчим хүчнээс татгалзвал эргээд нүүрсний цахилгаан станц барих шаардлагатай болох болов уу?
-Цөмийн эрчим хүчээс хамааралтай Канад, Франц, Япон, Энэтхэг зэрэг орнууд, ялангуяа Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзаж чадахгүй байна. Эдгээр улсын өөрийн уламжлалт эрчим хүчний түүхийн эдийн нөөц хомс байдаг. Цөмийн эрчим хүчний хэрэглэгээнээс татгалзвал уламжлалт эрчим хүчний түүхий эд болон эрчим хүчний үнэ огцом өснө. Эдийн засгийн хүчин зүйлээс гадна нэн чухал хүчин зүйл бол байгаль орчин юм. Цөмийн цахилгаан станцаас татгалзвал гол төлөв нүүрсний цахилгаан станц барих болно. Энэ нь эргээд байгаль орчинд хор нөлөө үзүүлж байгаа юм.
Европын холбооны улсууд 2020 он гэхэд 1990 онд агаарт гаргасан нүүрсхүчлийн хийг 20 хувь бууруулах үүрэг авсан. Байгалийн хийгээр цахилгаан станц гаргах эх үүсвэрийг байршуулах хувилбарыг харахад ОХУ-ын түүхий эдийн нийлүүлэлтээс бүрэн хамааралтай болохоор байна. Цөмийн эрчим хүчний салбар нь өндөр технологи, стратегийн салбар тул төрийн оролцоо ихтэй. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд төрийн өмчит байх нь түгээмэл.
-Гаднын хэвлэлүүдээс харахад цаашид дэлхийн цөмийн эрчим хүчний нийт үйлдвэрлэл улам өсөх хандлага ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн хичнээн орон цөмийн эрчим хүний технологи эзэмшиж байна вэ?
-Цөмийн технологи нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болох технологи учир цөмийн эрчим хүчний циклийн баяжуулалт, дахин боловсруулалт зэрэг шат дамжлага нь өнөө үед ч өндөр технологид тооцогдож, улс орнууд шинээр эзэмших нь олон улсад маргаантай асуудал хэвээр байна. Цөмийн эрчим хүчний технологийн томоохон экспортлогч болохоор зэхэж буй ОХУ болон хурдацтай өсч буй хүн ам ихтэй БНХАУ, Энэтхэг зэрэг улсын эрчим хүчний салбарт баримталж буй бодлогын улмаас цаашид дэлхийн цөмийн эрчим хүчний нийт үйлдвэрлэл улам өсөх хандлагатай байна. АНУ, Япон, Франц, Солонгос, ОХУ зэрэг улсууд цөмийн эрчим хүчний технологи экспортлогч гол томоохон тоглогчид. Эдгээр улсууд цөмийн салбараа хөгжүүлэх бодлого баримталж байгаа бол ХБНГУ зэрэг зарим улс орон цөмийн эрчим хүчээс татгалзахаа зарласан байдалтай байна. Цөмийн эрчим хүчний технологийг дэлхийн 31 улс эзэмшиж, эрчим хүч гаргах замаар ашиглаж байна.
Цөмийн реакторын технологи хурдацтай хөгжиж байгаа бөгөөд томоохон АЦС-аас гадна жижиг төрлийн цөмийн реакторууд бүтээж эхэлжээ. АЦС-ын реакторуудыг PWR-даралтат усны реактор, BWR-халуун усны реактор, PHWR-даралтат хүнд усны реактор, LWR-хөнгөн усны реактор зэргээр ангилдаг.
-Жижиг реакторын онцлогийн талаар тодруулъя?
-Олон улсын атомын энергийн агентлагийн тодорхойлсноор 300 Мваттаас бага хүчин чадалтай реакторыг жижиг реактор хэмээн үздэг. Жижиг реакторыг цөмийн технологийн салбарт тэргүүлэгч АНУ, Япон, Франц, ОХУ зэрэг улс орнууд эрчимтэй хөгжүүлж байна. Жижиг реактор нь шинэ үеийн реакторын технологи бөгөөд олон жилийн турш цэнэглэх шаардлагагүй, алслагдмал газар ашиглах боломжтой зэрэг онцлогтой.
-Цөмийн зэвсэг хийх түүхий эд гарган авахад ямар “шалгуур” давах шаардлагатай байдаг вэ?
-Цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураныг олборлож, боловсруулан шар нунтаг (U3O8) болгохоос цөмийн цикл эхэлдэг. Шар нунтгийг хөрвүүлэн UF6 болгодог бөгөөд үүнийг баяжуулан дахин хөрвүүлж UO2 болгон түлш хийдэг. Түлшийг АЦС-д ашиглана. Ашигласан түлш хаягдал болно, үүнийг дахин боловсруулж болно. Дахин боловсруулахад плутоний гарах бөгөөд үүнийг дахин түлшний циклд оруулан түлш гарган авдаг. Цөмийн циклийн хамгийн их анхаарал татсан хоёр үе шат нь ураныг баяжуулах, хаягдал түлшийг дахин боловсруулах шат юм. Учир нь эдгээр үе шатын технологийг эзэмшсэн улс цөмийн зэвсэг хийх түүхий эд гарган авах боломжтой юм.
-Азийн хувьд ирэх жилүүдэд цөмийн эрчим хүчний хэрэглээнд ямар төлөв ажиглагдаж байна вэ?
-Зүүн Азийн орнууд, Энэтхэг, Хятад зэрэг улсад цөмийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөх хандлагатай байна. Энэтхэг улсын хувьд нийт 22 реактортой, нийт эрчим хүчнийхээ 3 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс хангаж байна. 2022 онд ашиглалтад орох 4.3ГВт хүчин чадалтай 6 ширхэг реактор баригдаж байна. 2050 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 25 хувийг цөмийн эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Энэ хүрээнд 17 ГВт хүчин чадалтай нийт 19 реактор баригдахаар төлөвлөгдсөн. Түүнчлэн ойролцоогоор 65ГВт чадалтай 58 реакторыг алсдаа нэмж барихаар төлөвлөжээ.
Харин БНХАУ-ын хувьд одоогийн байдлаар 38 цөмийн эрчим хүчний реактор үйл ажиллагаа явуулж, нийт эрчим хүчний 3.56 хувийг үйлдвэрлэж байна. Шинээр 19 реактор баригдаж байна. Цаашдаа цөмийн эрчим хүчний чадлыг дөрөв дахин нэмэгдүүлж, 2030 онд 200ГВт, 2050 онд 400ГВт-д хүргэхээр төлөвлөж байна. Хятад Улс одоо ч эрчим хүчний асар их дутагдалтай байгаа бөгөөд Эрчим хүчний төрийн бодлогодоо 120 ба түүнээс дээш цөмийн эрчим хүчний реактор барьж, эрчим хүч үйлдвэрлэхээр тусгажээ.
-Япон улсын хувьд?
-Япон улс дотоодын эрчим хүчний нөөцийн хомсдолтой байдлаас үүдэн 1970-аад онд эдийн засаг, стратегийн хамгийн гол салбар болох цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх үндэс болж байсан бол энэ асуудал цөмийн эрчим хүчний станцуудаа урт хугацаагаар хааснаас болж дахин хөндөгдөж эхэлсэн. Фукушимагийн ослын дараа Япон улс дүрэм журмаа чангатган, реакторуудаа унтрааж, нарийвчилсан хяналтын үзлэгт оруулсан. 50 гаруй реактороос эрчим хүчнийхээ 30 орчим хувийг хангадаг байсан тус улс маш хүнд байдалд орж, эдийн засгийн алдагдал хүлээх болсон.
Тус улсын засгийн газар цөмийн эрчим хүчний хяналт шалгалтаа сайжруулж, эрчим хүчний хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Одоогийн байдлаар 42 реактор ажиллах боломжтой хүлээгдэж байгаагаас 5 реактор эргэн ажиллаж эхэлсэн байна. Дараагийн 21 реактороо ажиллуулж эхлүүлэхээр байна. 2700 МВт хүчин чадалтай 2 ширхэг реактор одоогоор баригдаж, 17000 МВт хүчин чадалтай 12 реактор барихаар төлөвлөсөн хойшилжээ.
ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ, АШИГЛАХАД ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ МАШ ЧУХАЛ
-Өмнөд Солонгост цөмийн энергийн салбар тэргүүлэх ач холбогдол бүхий стратегийн салбарт тооцогддог. 2017 онд тус улсын ерөнхийлөгч цөмийн эрчим хүчний хэрэглээг бууруулна гэж гэж мэдэгдээд, нэлээн шүүмжлэлд өртсөн санагдаж байна?
-Өмнөд Солонгос технологи экспортлогч дэлхийн цөмийн эрчим хүчний томоохон төлөөлөгч улс. Арабын Нэгдсэн Эмират улсад, өөрийн загварын 20 тэрбум долларын 4 реактор барих гэрээ байгуулан барьж байна. 24 реактор 22.5 ГВт эрчим хүч үйлдвэрлэж, Өмнөд Солонгосын цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг хангадаг. Шинээр 6600Мвт хүчин чадалтай 4 ширхэг реактор баригдаж байна.
Солонгос улс судалгааны анхны реактор ХАНАРО-гоо 1995 бүтээсэн. 2010 онд Йордан улсад уг судалгааны реактор барих гэрээг KAERI хийсэн. 2017 онд сонгогдсон шинэ ерөнхийлөгч цөмийн эрчим хүчнээс Өмнөд Солонгосын хамаарлыг багасгах талаар бодлого явуулна гэж мэдэгдсэн нь багагүй шуугиан дагуулж, мэргэжилтнүүд ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
-Казахстан ураны асар их нөөцтэй ч цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэггүй. Гэхдээ бага оврын хоёр ч реактор барихаар ОХУ-тай тохиролцсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-ОХУ, Япон улсууд цөмийн эрчим хүчний станц барих тал дээр яриа хэлэлцээр хийж, ойрын 10 жилд эрчим хүчний станцтай болохоор зорьж байна. Тус улс Оросын VBER-300 маркийн бага оврын 2 реактор барихаар төлөвлөж, 2025 онд ашиглалтад оруулахаар тооцсон байна.
-Манай хойд хөрш ОХУ-д өнөөдрийн байдлаар хэчнээн реактор ажиллаж, хэдэн ГВт цаг эрчим хүч үйлдвэрлэж байна вэ?
-1990 оны дунд үеэс Оросын цөмийн эрчим хүчний үр ашиг эрс нэмэгдсэн. Цөмийн бараа, үйлчилгээний экспорт нь Оросын гол бодлого, эдийн засгийн зорилт юм. ОХУ хурдан нейтроны реакторын технологиор дэлхийд тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар 35 цөмийн реактор ажиллаж, 179723.85 ГВтцаг (нийт эрчим хүчний 17.14 хувь) эрчим хүч үйлдвэрлэж буй. Нийт 5520 МВт чадалтай 7 ширхэг реактор шинээр баригдаж байна.
-Ойрхи Дорнодын хувьд?
-Арабын Нэгдсэн Эмират Улс олон улсын атомын энергийн агентлагтай нягт хамтран ажиллаж, олон нийтийн дэмжлэгээр цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө эхлүүлсэн. Өмнөд Солонгосын консорциумын 20 тэрбум ам.долларын өртөгтэй нийт 5.6 ГВт хүчин чадалтай 4 ширхэг APR1400 загварын станц барихаар гэрээлсэн. Иран хамгийн анхны эрчим хүчний реактороо ашиглалтад оруулсан, дахин илүү олныг барихаар төлөвлөсөн байна.
Египет 1000МВт 4 тэрбум ам.долларын өртөгтэй АРЕВА болон Вестингхаусын технологийг сонирхсон хэвээр байна. Түүнчлэн Саудын Араб, Йордан, зэрэг орнууд эрчим хүч гарган авах, ус цэвэршүүлэх зорилгоор цөмийн эрчим хүчний реактор барихаар ажиллаж эхэлсэн. Саудын Араб дараагийн 25 жилд 16 цөмийн эрчим хүчний реактор барихаар төлөвлөж байна. 2040 он гэхэд нийт эрчим хүчний 15 хувь буюу 17 ГВт эрчим хүчийг цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
-Цөмийн салбарт тэргүүлэгч АНУ дотоодын цахилгааны хэрэгцээний хэдэн хувийг хангаж байна вэ?
-100 орчим эрчим хүчний реактор дотоодын цахилгааны хэрэгцээний 19 хувь буюу 102.136 мегаваттыг хангадаг. Тус улс дэлхийд ажиллаж буй реакторын тоогоороо тэргүүлдэг. АНУ-д AP1000 шинэ загварын 4 реактор, баригдаж байсан боловч тэдгээрийн хоёр нь түр хугацаагаар зогссон. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд 1000 МВт-ийн 19 шинэ станц ашиглалтад оржээ.
-Цөмийн эрчим хүч, технологи бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Covid-19 цар тахлын үед хүчтэй “зэвсэг” болж байгаа болов уу?
-Монгол Улсад цөмийн технологийг олон салбарт хэрэглэдэг. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн халдварт өвчнийг эрт үед нь шууд оношлох, хавдрын үе шатыг тодорхойлох зэрэгт ашигладаг. Харин хүнс, хөдөө аж ахуйн салбарт ургамлын шинэ сорт гарган авах, малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх, хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах, төрөл бүрийн бордоо гарган авах, хортон шавж устгах зэргээр бүх салбарт өргөн хэрэглэж байна. Дэлхийн хэмжээнд Covid-19-ийн шинэ вакцин гаргаж авахтай холбоотой тоног төхөөрөмжүүд цөмийн өндөр технологиуд дээр суурилж хийгдэж байна. Ер нь цөмийн технологи нэвтрүүлж, ашиглахад цөмийн болон цацрагийн хяналт маш чухал.
ХӨГЖИНГҮЙ ОРНУУД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦААР БҮХ АСУУДЛАА ШИЙДЭЖ БАЙНА
-Дэлхийн улсуудын ураны нөөц тийм ч тодорхой байдаггүй. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?
-Уран нь газрын хэвлий болон далай гүнд тархсан харьцангуй олдоц ихтэй байгалийн түүхий эд юм. Ураныг агууламжаар нь ураны агууламж ихтэй хүдэр, ураны агууламж багатай хүдэр, гранит гэх зэргээр ангилдаг. Дэлхийн нийт тогтоогдоод байгаа ураны нөөцийн 29 хувь Австрали улсад, 12 хувь нь Казахстанд, Канад, ОХУ-д тус бүр 9 хувь байна. Ураны нөөцийг тогтоогдсон, боломжит, өсөх магадлалтай нөөц гэх зэргээр ангилдаг.
Уран нь иргэний болон цэргийн технологид ашиглагддаг стратегийн чухал түүхий эд учраас улс орнууд өөрийн нөөцийг бүрэн хэмжээгээр мэдээлдэггүй байх магадлалтай. Жишээлбэл, ОХУ өөрийн газар нутгийн хэмжээнээс хамаарч Австрали улсаас ч их ураны нөөцтэй байх боломжтой юм. Улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс улбаалан цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх тутам ураны хэрэгцээ шаардлага өсч байна.
-Судалгаанаас харахад, дэлхийн ураны нөөц 5.9 сая.тонн гэж тогтоогджээ. Монголын хувьд ураны батлагдсан нөөц хэдэн тонн байдаг вэ?
-Монгол орон ураны арвин нөөцтэй. Нийт 141.500 тонн буюу дэлхийн нийт нөөцийн 2 хувийг эзэлдэг. Манай орны хувьд таамаг нөөцөөр 1.5 сая тонн гэж үздэг. Цөмийн эрчим хүчний станцуудад жилд ашиглагдах ураны хэрэгцээ 67 мянган тонн байдаг байна. Уран нь нэг талаас химийн хувьд хоруу чанартай.
Нөгөө талаас цацрагийн хувьд их эрсдэлтэй учраас хоруу чанараас нь сэргийлж байх учиртай. Эрдэм мэдлэгээр ураны хоруу чанараас өөрсдийгөө хамгаалах ёстой. Дээрээс нь ураныг хэн нэгэн авчраад тарьчихаагүй юм. Дэлхий үүсэхэд байсан учраас ураныг ашиглаж, олборлох нь хүн төрөлхтний өдөр тутам хийдэг ажлуудын нэг болсон.
-Хөгжингүй орнууд атомын цахилгаан станцаар бүх асуудлаа шийдэж иржээ. Зарим хүмүүс Монгол Улс атомын цахилгаан станц барих шаардлагатай гэдэг бол зарим нь үгүйсгэдэг. Атомын цахилгаан станц баривал ямар ашигтай вэ?
-Бид 300мгв-ын жижиг оврын реактор нэг аймагт нэгийг тавихад л хангалттай. Улаанбаатарт хоёр, гурвыг тавьчихаад, бүх зүйлийг цахилгаанаар шийдэх боломжтой. Ашиглалтад оруулж эхэлбэл утаанаас бүрэн салах боломжтой. Дээрээс нь цахилгаан гаргана гэхээр үйлдврлэлийн ач холбогдолтой, бага өртгөөр цахилгаан нийлүүлэх боломжтой. Хөгжингүй бүх орон атомын цахилгаан станцаар асуудлыг шийдэж байна. Улаанбаатар хотын утааг арилгахын тулд хийн дэд бүтцийг шийдэх ёстой.
Жижиг оврын атомын цахилгаан станцтай болох ёстой. Эрчим хүчний түгээлтийн дэд бүтцийн чадавхийг сайжруулж, хүчирхэг Монголыг бүтээхийн тулд авлигагүй болох ёстой. Атомын цахилгаан станцтай, иргэд өндөр боловсролтой болох ёстой. Хоёрдугаарт, эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү. Намайг Цөмийн энергийн агентлагийн дарга байхад компьютер томографын аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт авчирч суурилуулсан. Дараа нь 2020 онд Манлайжав даргын үед Улсын төв хоёрдугаар эмнэлэгт суурилуулсан. Ингэж байж Монгол Улс эрхтэн шилжүүлэх бүрэн чадамжтай болсон шүү.
Зочин 2022-01-05 103.57.92.246
Тэгшбаяраа битгий үлгэр яри. атомын станц үнэгүй байсан ч утааг шийдэж чадахгүй хэдхэн өгүүлбэрээр тайлбарлаад өгч болно. сэтгүүлчид нь ярилцлага өгсөн ч болж байна
Иргэн 2022-01-05 203.91.118.53
Тэр их хог хаягдал энтрийг нь яах юм бол? Тэрний оронд ямар ч үлдэгдэл үлддэггүй Хийгээр халаалтаа шийдэхэд яадаг байнаа. Хий бол хамгийн боломжтой, хялбар, сайн шийдэл шүү. Сая манайх 2 давхар хаустаа Хийгээр халаадаг зуух тавиулсан. Паар, халуун хүйтэн ус, хэрэглээний газ, шалаа хүртэл хийгээр халааж болж байна.
Зочин 2022-01-05 211.246.68.102
Жижиг оврын атомын цахилгаан станцтай болох ёстой. Эрчим хүчний түгээлтийн дэд бүтцийн чадавхийг сайжруулж, хүчирхэг Монголыг бүтээхийн тулд авлигагүй болох ёстой. Атомын цахилгаан станцтай, иргэд өндөр боловсролтой болох ёстой. Хоёрдугаарт, эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү. Намайг Цөмийн энергийн агентлагийн дарга байхад компьютер томографын аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт авчирч суурилуулса
Zob 2022-01-05 211.246.68.31
2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байг
Хүү 2022-01-05 139.5.217.104
с** ингэж попрох ямар хэрэг бн аа. Монголчууд АЦС ажиллуулах байтугай салан задгай эргүү хэнэггүй бгааг мэдэж л бж
Зочин 2022-01-05 202.179.25.69
АЦС барихад байршил их чухал. Ханаа баршихаа г ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Үндсэн технологид нь биш гэлээ ус ихээхэн хэрэгтэй шүү дээ. Хэнтийн Баянмөнх сумын нутаг Малхын талд Ххэрлэн голын урьд хөвөөнд барихаар газар сонгож байсныг тань санаж байна. Та хойч үе ард түмнээ бодож энэ талаар дахин дуугараахаа болино уу. Ундраа та хоёр Француудтай нийлж уран олборлохыг ихээхэн дэмжиж байгаа төдийгүй боловсруулах үеийн хог хаягдлыг хэрхэн булшлах талаар юу ч дуугарахгүй байгааг гайхдаг.
Зочин 2022-01-05 202.179.25.69
Та энэ чиглэл ажиллаж үзээгүй, маруухан мэдлэгтэй онолын цизикч гэдгийг хүн бүхэн мэднэ. Та бас л хахуул, авч баяжих гээд нойр хүрэхгүй байн даа. Их буруу байдлаар мөнөг олох арга олжээ. АЦС ашиглаж э эхсэн мөчөөс цаашдаа юаул эрслэд нь ойртсоор байдаг гэж дуулсан. Та их дэмжээд байгаа Франц улс 15 жилийн дараа АЦС- с бүрэн татгалзахаа дэлхийн улс орнуудад илэрхийлсэн. Танд мөнгө олон баяжих асуудал их чухал байна даа. Та эх орноосоо зайлбал яасан юм бэ.
Зочин 2022-01-05 147.161.192.92
Ядаж 30 сая хүнтэй бол атомын цахилгаан станц барья гэхсэн. Нүүрсээр ажилладаг хамгийн орчин үеийн станц барих хэрэгтэй. Япон, Солонгосуудаас туршлага судлах хэрэгтэй.
Зөв ярьжээ 2022-01-05 211.246.68.102
2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байг
zochin 2022-01-05 98.215.126.149
Neg od boloh gesen galzuu shizo n hudluh tsagaar mongolchuud dagaj sevdeg huuch uvchtei humuus.Atomiin stants gedeg Hun amiin nygtshil ihtei, baga gazar nutagtai , erdes bayalag homs ornuud bolon het tom ediin zasagtai uls ornuudad zonildog.Mongol shig hun am siireg baga ediin zasagtai koksjson nuursnii nuutstei orond bol shaardlagagui.Ulaanbaatariin utaanaas salahad neg tomhon dulaanii stantsiig UB aas zuun uragshaa 50 km t baiguulahad l hangalttai.Hujaad tom nuursnii stantsi barisaar l bna
Зочин 2022-01-05 64.119.16.221
Нэг их эсэргүүцсэн хүмүүс дэлхий сөнөтөл үүрд нүүрсээ түлээд сууж байх юм байхдаа. Салхи,Нарны станц үнтэй өртөгөө удаан нөхдөг гээд дэлхийн улс орнууд ашиглахгүй бнаа малнуудаа. Орос, Франц 2 той нийлээд барихад болохгүй гэх газаргүй. ( Монгол улс Орос болон Францтай хамтарч уран олборлож бгааг харгалзан Нүүрсний утаандаа удахгүй хордож үхэх гэж байж Уран хортой Монголд хаягдлаа хаяна нтр гээд их солиорч бнаа бас. Дэлхий дахинтай хөл нийлүүлэж хөгжиж дэвшие гэвэл АТОМ тай нөхөрлөж л таарна даа.
Зочин 2022-01-05 103.80.210.183
нар салхи гэж нэг юм байгаад байхад чинь хэдэн жил хуцаж баахан мөнгө үрэх гэж л байна даа.
Dorjoo 2022-01-05 211.246.68.31
2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байг
Зочин 2022-01-05 14.39.25.207
Жижиг оврын атомын цахилгаан станцтай болох ёстой. Эрчим хүчний түгээлтийн дэд бүтцийн чадавхийг сайжруулж, хүчирхэг Монголыг бүтээхийн тулд авлигагүй болох ёстой. Атомын цахилгаан станцтай, иргэд өндөр боловсролтой болох ёстой. Хоёрдугаарт, эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү. Намайг Цөмийн энергийн агентлагийн дарга байхад компьютер томографын аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт авчирч суурилуулса
Зочин 2022-01-05 203.91.115.55
Хамгийн гол нь хариуцлагын асуудал. Манай АЦС барихаар хамгийн аюулгүй гэж төлөвлөж байсан газарт газар хөдлөлт болж байна гэж сонсогдож байсан. Хоосон мэдэмхийрэх нь бас их аюултай шүү гэдгийг хэлээд байгаа хэрэг
эх оронч 2022-01-05 202.55.188.82
Монголчуудад гэж хэлхэд энэ ЦАС гэж сүржин сүржин юм яриад байгаа ямар ч эх оронч биш худалч хулгайч алуурчдийн мөнгө угааж бусад орны Атомын хаягдалыг эх оронд минь бушлах гэсэн ээлжит арга буюу хууран мэхлэлт гэсэн үг юм . консервныхаа лааз үйлдвэрлэх үйлдвэр бүрэн хэмжээгээр нь бариулж чадахгуй байж юун Атомын цахилгаан станц вэ …
эх оронч 2022-01-05 202.55.188.82
энэ бол худлаа ард түмний тархи угаасан хууран бэхлэлт гэж бодож байна… үүний цаад утга нь өндөр хөгжсөн Атомын цахилгаан станцтай улс орнуудын Атомын хаягдал Монгол улсад булгилах гэсэн увайгүй эх оронч биш мөнгөний төлөө явж байгаа монголын хогын шаарнуудын худлаа далд бодлого худал яриа гэж бодож байна .. АЦС аар Монгол улс хөгжих үү үгүй болов уу гэж бодож байна. тэрнийхээ оронд Узбек улс шиг байгалийн хийгээр гаргаж байгаа цахилгаан станц бариулбал арайл аюул багатай гэж бодож байна .
эх оронч 2022-01-05 202.55.188.82
Монгол шиг хариуцлага султай хэнэггүй оронд тэр тусмаа атом цөмийн инжинер техникийн ажилтан байхгуй эрдэмтэн байхгуй оронд атомын цахилгаан станц аюулгүй бүрэн утгаараа ажиллаж чадах уу . оросын атомын цахилгаан станц 1980 аад онд яаж дэлбэрч ямар сүйрэл авчирч одоо ямар байгаа билээ дээ 30 гаран жил цацраг идэвхт бодис байж л байна шүү дээ…орос шиг биш хариуцлагатай байж чадвал ашигтай байх нь ч байх байх л даа… гэтэл орос улс тэр үед маш хариуцлагатай нийгэмд амьдарч байсан улс орон шүү
Зочин 2022-01-05 73.246.129.109
Манайх шиг салх. Ихтэй улс яагаад байгаль орчинд ээлтэй,сорог нолоо,хоруу чанар багатай свлхин ЦС барьж болдоггуй юм бэ?Японд АЦС дэлбэрснээс хойш барууны гэлтгуй Америкт ч АЦС с татгалзаж зарим станц хаагдсан..
Зочин 2022-01-05 213.87.129.193
* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Eng.dipl.Ya. Lhagvasuren. Ulaanbaatar 2022-01-05 202.9.46.121
АЦС-ын түлш болдог түүхий эдийнхээ эрдсийн бүрэлдэхүүн, эрдсийнхээ химийн найрлага болон нарийн зүйлүүдийг хээрийн болон суурин судалгааны мэргэжилтэнүүдээ сайн бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд энэ судалгаа, шинжилгээний ажлуудаа хэрэгжүүлдэг үйлдвэрийн барилгаа дэлхийн төвшинд барьж ашиглалтанд оруулах нь нэгдүгээрт шийдэх асуудал мөн болуу.
Зочин 2022-01-05 202.179.25.206
Цөмийн хөдөлгүүрт байдаг цацраг идэвхт бодис агаарт алдагдахын бол Хирошима хот шиг аюулд автана. Хирээ мэдэхгүй байж бүү мөрөөд Тэгшбаяраа
Зочин 2022-01-05 202.179.25.206
Атомын цахилгаан станцын тоог дэлхий даяар бууруулахаар зорьж байхад монгол бий болгох юмсан гэж байгаа нь арай л дэндүү юмаа. Тийм юм мөрөадөх хөрөнгө ч байхгүй, манайхан шиг архинд донтсон ард түмэнтэй улс хариуцлага сахилга бат гэж огт мэдэхгүй, AЦС тай боллоо гэж бодоход буруу товчлуур дарж дэлбэрэлт үүсгээд 3хан сая хүнээс юу ч үлдэхгүй
Зочин 2022-01-05 202.55.191.42
Хөгжсөн орнууд хамтарч fusion reactor буюу цөмийн нэгдэх урвалын реактор хөгжүүлж байгаа. 2025 оноос эхний реактор нь бэлэн болно. Уг реакторт устөрөгчийн хүнд изотопуудыг ашиглана. Цацраг идэвхит хаягдал маш бага гарна, богино хугацаанд задарна. Манай улсад ирээдүйд ийм станц нэвтрээсэй. Цөмийн эрчим хүч Утаанаас салах ганц найдвар шүү.
АЦС хэрэгтэй 2022-01-05 211.246.68.31
Худоаа шаагаарай.. АС НЭМЭГЛЭЖ БНАЙГАА ШҮҮ. 2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Э
Зочин 2022-01-05 66.181.161.33
Уг нь зөв л дөө ……Гэхдээ харанхуй Монголчууд дэмжихгүй шдээ …хоёр хөршүүд бүүрч дэмжихгүй …
Зочин 2022-01-05 202.55.188.40
Ямар 70-80 оны чернобыль байгаа бишдээ, далайн цунамитай япон бишдээ, айсан хүнд аргал хөдлөнө гэж, хятадын хорт химийн бодис шингэсэн түлшнийхээ утаанд хордож хавдрын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, гэр хорооллыхоо нүхэн жорлон дунд насыг барах тавилантай үхэр монголчууд минь ээ, бид хасагуудаас юугаараа дутах юм, атомын цахилгаан станцтай утаагүй, хямд цахилгаанаар дулааны хангамжаа шийдэж хүн шиг амьдрахад хувийн сургууль хулхидаж төгссөн хар массын заяа дутнаа. Заяа муут үхэрүүд минь ээ
Зочин 2022-01-05 202.55.188.40
Ямар 70-80 оны чернобыль байгаа бишдээ, далайн цунамитай япон бишдээ, айсан хүнд аргал хөдлөнө гэж, хятадын хорт химийн бодис шингэсэн түлшнийхээ утаанд хордож хавдрын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, гэр хорооллыхоо нүхэн жорлон дунд насыг барах тавилантай үхэр монголчууд минь ээ, би хасагуудаас юугаараа дутах юм, атомын цахилгаан станцтай утаагүй, хямд цахилгаанаар дулааны хангамжаа шийдэж хүн шиг амьдрахад хувийн сургууль хулхидаж төгссөн хар массын заяа дутнаа. Заяа муут үхэрүүд минь ээ
Ахмад уурхайчин 2022-01-05 64.119.24.212
Тэгшээг муулж, шүүмжилж, доромжлох хэрэг байна уу. Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын дулааралын хамгийн эмзэг асуудал нь нүүрсээр ажилладаг станцууд. Байгальдэлхийгээ ариун байлгаж, өөрсдөө эрүүл байя гэвэл цэвэр эрчим хүчнийнэг төрөл атомын цахилгаан станцыг л улс орнууд хөгжүүлж байна. Бидэнд жижиг оврын атомын эрчим хүч хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжиж, түүнийг аюулгүй ажиллагаа улам бүр төгөлдөржиж байгааг ойлгох хэрэгтэй .
Зочин 2022-01-05 103.26.194.217
Цэвэр эрчим хүчний төслүүдээ дэмжие. Нар, салхи, уснаас байгальд ээлтэй, аюулгүй эрчим хүч гарган авч болдог.
Зочин 2022-01-05 66.181.161.33
Хөрөнгө оруулалт их шаардагднаа ,ашиглалтын зардалч өндөр …
zochin 2022-01-05 98.215.126.149
iimerhuu dundaas n tsavchdag garuudaas bolj oyu tolgoi yalaadaa. Tegeed mongolchuud shig hariutslaga sahilga batgui zambaraagui bolovson huchin muu arhichin har tamhichin bolson ulsad atomiin stants unendee ahadna.Deer n hujaa oros 2 haraat bailgah geed il dald gemtel uchiruulna.Shireenii ard suugaad pan guruh amarhan.Gadaad dotood olon huchin zuil bii.Tegeed ch gantshan tom hottoi hun am siireg mongol ulsad atomiin stans bol ayul n ih iveel n baga
зочин 2022-01-05 202.9.46.17
Атомын цахилгаан станц дэлбэрэх юм бол утаанд угаартаж байгаа улс чинь цөмын цацрагт хордож хэдэн үе дамжин өвчинд нэрвэгдэх аюул нүүрлэнэ шүү Ойрын хэдэн жилдээ Дулааны станц нар салхи усны сэргээдэх эрчим хүч ашиглах хэрэгтэй
Byambajav 2022-01-05 66.181.190.58
МУИС-ийн ФЭС-т нэг архичин байсан юм. Одоо тэгээд цөмийн физикч гэж ша@лд@а бадмаа . Чи фикик "мэдэхгүйштээ." Үхсэн хатсаны атомын цахилгаан станц. Пяхлуу. Ингэж худлаа бурж байхаар ядаж дунд сургуульд багшлаад үзээч Тэгшээ бацаанаа
Зочин 2022-01-05 14.39.25.207
тэгшээ ах МУИС- т байхдаа архи уудагшшй байсааан. Харлуудах юмаа буруу олжэээ
Долгор 2022-01-05 211.246.68.31
Одоо ч Тэгшээ дарга архи уудаггүй
Byambajav 2022-01-05 66.181.190.58
МУИС-ийн ФЭС-т нэг архичин байсан юм. Одоо тэгээд цөмийн физикч гэж ша@лд@а бадмаа . Чи фикик "мэдэхгүйштээ." Үхсэн хатсаны атомын цахилгаан станц. Пяхлуу
Б 2022-01-05 103.10.23.123
Бидэнд атомын цах станц хэрэгтэй. Уран аюултай гэж дуугарч байгаа хүмүүс бүгд нэг жаахан ШУ-ны үнэн мэдээлэл олоод уншчихаж чаддагүй, дандаа хов жив, фейсбүүк цуурхалд автсан, боловсролгүй хүмүүс байдаг. Яг тийм улсууд өнөөдөр вакцин эсэргүүцээд байж байдаг юм. Хов живэнд сэргэлэнтдэг толгойгоо үнэн бодит мэдээлэл олж авахад ашиглаж байгаасай билээ
Ок 2022-01-05 14.39.25.207
Ангийнх нь хүүхэд бнаа. Опутан байхдаа Тэгшээ архи уудаггүй байсаан
Зочин 2022-01-05 203.217.139.240
Hahahahaha, shaaana biz….. V stantsaa ch barichij chadahgui hevtej
ТЭГШБАЯРАА!!! ЧАМД БУРХАН 1 САНУУЛСАН!!! 2022-01-05 64.119.19.121
ТЭГШБАЯРАА!!! ЧАМД БУРХАН 1 САНУУЛСАН!!! ХОРД ХАВДАР ТУСЛАА. ЧИ ЯАСАН УХААРДАГГҮЙ н**ш ВЭ? ТЭГШБАЯРАА!!! ЧАМД БУРХАН 1 САНУУЛСАН!!! ХОРД ХАВДАР ТУСЛАА. ЧИ ЯАСАН УХААРДАГГҮЙ н**ш ВЭ? ТЭГШБАЯРАА!!! ЧАМД БУРХАН 1 САНУУЛСАН!!! ХОРД ХАВДАР ТУСЛАА. ЧИ ЯАСАН УХААРДАГГҮЙ н**ш ВЭ? ТЭГШБАЯРАА!!! ЧАМД БУРХАН 1 САНУУЛСАН!!! ХОРД ХАВДАР ТУСЛАА. ЧИ ЯАСАН УХААРДАГГҮЙ н**ш ВЭ? ТЭГШБАЯРАА!!! ЧАМД БУРХАН 1 САНУУЛСАН!!! ХОРД ХАВДАР ТУСЛАА. ЧИ ЯАСАН УХААРДАГГҮЙ н**ш ВЭ? ТЭГШБАЯРАА!!!
Зөндөө оррн АЦТ ТАЙ ПМ БНАА 2022-01-05 14.39.25.207
Н.Тэгшбаяр: Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн оронд нийт хэчнээн цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байна вэ?
-2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний
Ёндонг 2022-01-05 64.119.19.12
үрч, цэвэрхэн байж, эрчим хүчээр дутагдахгүй байя гэвэл атомын цахилгаан станц яах аргагүй хэрэгтэй.Нийгэм боловсронгуй болж
шинжлэх ухаан улам хөгжиж боловсон хүчин сайжирч байгаа үед ураныг ашиглах явдал маш чухал. Гадаадын улсууд ашиглаад байхад манайх яагаад болохгүй гэж. Харин аюул ослыг нь сайтар сэрэмжилж, хариуцлагатай ажиллах л хэрэгтэй дээ.
Зочин 2022-01-05 124.158.67.35
Зүгээр л, Эгийн голын УЦС -аа барь. Усны сангаа бүрдүүл. Нүүрсээр ажилдаг станцаа барь. Монгол усгүй газар юм. Туул голоос усны сан бүрдүүлж хүүхэд залуусаа, хөгшчүүлээ амраагаачээ.
иогэн 2022-01-05 43.242.243.229
энэ нөхөрт нэг сэдэв олдож АТС ямар орнууд барьдаг вэ Энэ бол нүүрсний болон бусад нөөц бага үйлдвэржилтийг голлосон хүн ам харьцангуй их л байгаль орчны асуудал нэг их анхаардаггүй орнууд орно Хятад Энэтхэг Турк Бразил Вьетнам Египт гэх мэт Европын орнууд татгалзсан Япон татгалзсан Манайд нүүрс ус салх нар гээд боломж их Нүүрсээсс дэлхий татгалзаж байгаа ч Монгол шиг жижиг орон бол нүүрсний хэроэглээ нь бусад оронтой харьцуулахад 4р станцын хажууд нарийхан янжуур зуусан нэгэн залуу лгэсэн үг
Зочин 2022-01-05 192.82.67.14
газар доргионо ш дээ. дэлбэрвэл яана
Зочин 2022-01-05 202.9.40.163
Эхлээд хөгжилтэй орон болооч. Бүх юм аа гадаадаас авч атомын цахилгаан станц барина гэж юу байх вээ дээ. Дэндүү попрол яриад, нөгөө хэдэн учраа мэдэхгүй юмнууд нь дагаж хөөрцөглөх юм. Эхлээд ядаж зэсээ боловсруулах, ган хайлуулах үйлдвэр бариач.
Зочин 2022-01-05 202.21.116.66
Атомын цахилгаан станцын сүйрэл олон зуун жилээр үргэлжилдэг. Иймээс болгоомжлоход илүүдэхгүй.
иргэн залуу 2022-01-05 66.181.182.240
Франц улсад уранаа ашиглуулахаасаа өмнө монголд атомын цахилгаан станц барьж өгөх асуудлаар болзол тавих хэрэгтэй. Санхүүжилтийн хувьд Европын холбооний хөрөнгө оруудадтын банктай 3 талын зээлийн гэрээ хийж болох юм.
Оноч 2022-01-05 119.40.98.106
Атомын технологийг хуваалцах бүс нутаг дэлхий дээр хуваагдсан байдаг гэж хэлээд бна шүү дээ. Энэ технологийг эзэмшдэг улсууд товчдоо дэлхийг хуваагаад авчихсан байдаг. Тэр биднээс хамаарахгүй. Хятад монголд Атомын технологио өгөхгүй. Ер нь хятад өөр улсад өгсөн тохиолдлыг бол мэдэхгүй бна. Оросын хамаарал бүхий бүсийн орнуудад орос технологио өгнө. Гэхдээ, баахан нууцлал болно, тэрийгээ хянаж чаддаг байх тухай асуудал. Францууд манайтай нууцлалын гэрээ хийлээ ч нууцаа алдахгүй гэх баталгаа бхгүй
Зочин 2022-01-05 203.150.155.8
Орос, Хятадаас дахин нэг юмаар хараат болсноос Францыг түшсэн нь дээр дээ?!! Монгол урааны нөөцтэй, соц. үед оросууд судалсан, харин судалгааны материалаа бидэнд өгөөгүй. Бага оврын АЦС манайд байх боломжтой, боловсон хүчнээ бэтгэх хэрэгтэй. Хариуцлага маш чухал!!
Onoch 2022-01-05 202.126.90.127
Заза хэлээд нэмэргүй юм. Франц нь яг өгч харагдаач. Тэнэг улс гэж бодох юм. Оросуудад бүх юмаа өгсөнтэй адил болно биздээ. Эргүүтэхэд хязгаар бхгүй.
Зочин 2022-01-05 198.16.66.197
За Тэгшээ урагшаа, You can do that, keep pushing maann
иргэн 2022-01-05 66.181.161.80
Докьор Тэгшбаяр мэргэжлийн хүний хувьд маш чухал мэдээлэл өгсөн байна. Манайх уранаа эрчим хүчний зориулалтаар ашиглаж эхлэх талаар одооноос шуурхай, тууштай ажиллах шаардлагатай. Аль ч улс орон эрчим хүчний үйлдвэрлэлээ хэрхэн шийдсэн бэ гэдгээс хамаарч хөгжлийн түвшин нь тодорхойлогдоно шүү дээ.
Энэ улс орон үеийн үед хоцрогдсон байдлаар ингээд өөр зуураа шалихгүй хэрүүл хийгээ л яваад байх уу гэдгээ бодох цаг болсон.
Эрчим хүчний мэргэжилтнүүд л гэхэд АЦС-ыг дэмждэг ш дээ.
Зочин 2022-01-05 202.9.47.52
Тэр ч үнэн шүү. Одоо байгаа технологиуд дотроо хамгийн цэвэрхэнд нь орно. Эрчим хүчний хүчин чадлын тухайд ярих юм байхгүй, манай жаахан хэрэглээг ядах юмгүй хангаад бүр илүү гараад, экспортлох боломж бүрдэнэ.
Зочин 2022-01-05 202.131.240.147
Монгол шиг ахуйн хэрэглээнээсээ үүдээд ачаалал нь оройн цагаар огцом нэмэгдэж хэлбэлздэг буюу өдөр шөнийн ачааллын зөрүү нь 300МВт-аас давсан өвөл зуны ачаалал нь 2 дахин ялгаатай газарт ингэж өөрчлөгддөг хэрэглээ нь өрөө атомын цахилгаан станцын хэвийн тогтвортой ажиллагааг хангаж чадахгүй аюул эрсдэл болно. дээрээс нь хуучирсан хэдэн шугам дэд станцад нь тасралт гараад атомын станц нь ямар ч ачаалалгүй болвол Японд дэлбэрдэг станц шиг л юм болно. Хүн амыг тэр чигээр асар их эрсдэл оруулна.
Станцын дулаан үүсгэх, цахилгаан үүсгэх нь тусдаа...ачааллаас хамаарахгүй... 2022-01-05 119.40.98.106
Яг юу мэдэж ингэж бичиж чаддаг байнаа. Атомын станцын дулааны станцаас ялгагдах гол ялгаа нь нүүрсний оронд уран хэрэглэдэгт л байгаа. ө.х. дулаан гаргах процесс-д өөр түлш хэрэглэдэг. Хамгийн гол юм нь ураны гинжин урвалыг удирдлагатай явуулах нь хамгийн хэцүү зүйл бөгөөд гаргаж буй дулааныг тохируулах болон хөргөлтийн асуудал нь гол ялгаа. Тэрнээс цахилгаан үйлдвэрлэх генератор нь адилхан л эргэлдээд цахилгааныг үйлдвэрлэнэ. Тэнд өөр зарчмын ялгаа байхгүй. Тиймээс, ачааллаас хамаарахгүй.
ВАНГА 2022-01-05 119.40.98.106
Ачааллаас хамаарах, тохируулга энэ тэр бол дулаан үүсгэх зуухны хэсгээс тусдаа зохицуулгатай тусдаа ШУ-тай асуудал гэж ойлго. Атомын түлш шатаагаад ажиллаж буй зуухны хэсэг бол зогсохгүй, гол юм хөргөлтийн систем нь ажиллаад дулаангы тогтмол барих, хэрэв генераторын эргэлтийг багасгах шаардлагатай бол зуухнаас гарч буй өндөр даралттай уурыг өөр тийш нь гаргачих л асуудал. Цахилгаан станцын гадна бүдүүн бүдүүн том амсартай яндан гэхэд арай бүдүүн юмнууд нь уурыг гадагшлуулаад конденсацлуулна.
тохируулга 2022-01-05 202.126.89.161
цөмийн реактор тасралтгүй ажиллана, тэгэхээр цахилгаан үйлдвэрлэл тасралтгүй өрнөж байж үр ашигтай байна, харин цахилгааны хэрэглээг усан цахилгаан станц эсвэл агуу багтамжтай аккуумулятороор тохируулдаг – тэгэхээр АЦС-г дээрхи хоёр тохируулгатай хоршуулж ажиллуулдаг, тиймээс ч /бас бусад шалтганы улмаас/ улс орнууд цахилгааны хэрэглээнийхээ ихдээ 30 хүртэл хувийг АЦС-с гаргаж авдаг, нэг зүйл: зохиогч Германд АЦС-с татгалзаж буйг яагаад дурдсангүй вэ
иргэн залуу 2022-01-05 66.181.182.240
Хэрэв Атомын цахилгаан станц маш ашигтай, амар хялбар байсан бол одоогийн Европ, Америк, Хятад ер нь дэлхий дахин ийм эрчим хүчний хямралд орохгүй л байсан. Хэдий анхны хөрөнгө оруулалт өндөр, нарий төвөгтөй аюулгүй байдлын асуудалтай ч гэсэн та нар ард олондоо энэ атомын станцын талаар таних мэдэх талаар гэгээрүүлж байгаа нь тун их талархууштай.
Зочин 2022-01-05 198.16.66.197
За Тэгшээ минь ухарч буцаж болохгүй шүү, бидний монголчуудын ганц аврал л ЦЦС буюу атомын цахилгаан станц болно. Утаа, үйлдвэржилт, орчны бохирдол гээд бүгдийг шийдвэрлэх ганц түлхүүр нь болно. Хүүк бензин хийгээд баатар болох гээд байхад атомын станцтай болгосон хүн домог болно доо
Оноч 2022-01-05 119.40.98.106
Хэлээд юүкэв. Ер нь яагаад юм бүтээе хийе гэж ярихаар ингэж их эсэргүүцдэгийг ойлгодоггүй. Яг хийчих гээд байгаа биш зүгээр санал дэвшүүлээл ярьсан төдийд л үхэх гэж байгаа юм шиг эсэргүүцдэгийн. Монгол битгий хэл шигүү хүн амтай орнууд атомын станц өч төчнөөнөөр нь ашигладаг. Хариуцлагын тухайд монгол хүн чадахгүй гэх мэт тэнэг юм ярьдагийн. Тогтолцоондоо л байдаг гэдгийг яаж ч хэлээд ойлгохгүй. Фукушима бол газар хөдлөлтөд тэссэн, гэтэл цунами тэр хүртэл орж ирэхийг л тооцоогүй байсан. Гэх мэт
Оноч 2022-01-05 119.40.98.106
2-т Монгол бол хуучин ЗХУ-ийн бүс-д харъяалагддаг. Тийм учраас өнөөдөртөө атомын технологийг зөвхөн Оросоос авах боломжтой. Орос зөвшөөрвөл шүү дээ. Бусад улсууд монголд атомын технологио өгөхгүй. Яагаад гэвэл Оросын нөлөөнд байдаг тул технологио алдана гэж айна. Орос зөвхөн нууцлалын гэрээ хийсэн тохиолдолд манайтай хийнэ. Угаасаа бид аюулгүй байдлын гэрээтэй тул ер нь асуудалгүй. Өөр вариант бхгүй.
ВАНГА 2022-01-05 119.40.98.106
Оросуудын мета-технологи буюу технологийг нь судлаад түрүүлж хөгжүүлдэг хэдхэн цөөхөн салбар байдгийн нэг нь атом, цөмийн салбар. Сансар, з****г гэх мэт 4-5 салбар байдаг. Мета шүү. Бусад үй түмэн технологиудаас ШУ-ны судалгааг нь хийгээд технологийг нь дэлхийд анх хийдэг технологийг мета гэж хэлдэг.
Н.Тэгшбаяр: Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна 2022-01-05 14.39.25.207
Н.Тэгшбаяр: Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна
Уран нь нэг талаас химийн хувьд хоруу чанартай.
Нөгөө талаас цацрагийн хувьд их эрсдэлтэй учраас хоруу чанараас нь сэргийлж байх учиртай. Эрдэм мэдлэгээр ураны хоруу чанараас өөрсдийгөө хамгаалах ёстой. Дээрээс нь ураныг хэн нэгэн авчраад тарьчихаагүй юм. Дэлхий үүсэхэд байсан учраас ураныг ашиглаж, олборлох нь хүн төрөлхтний өдөр тутам хийдэг ажлуудын нэг болсон.
Заагч 2022-01-05 59.153.85.125
Хог вирус хужаануудын Монголын эсрэг пиар уу лалрын вирус хятад Монголыг цемийн станцтай болоход дургvйцэх нь тодорхой.
Банзар Дорж 2022-01-05 14.39.25.207
эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү.. энэ залуугийн ярилцлага бүрэн уншиж үзэх ёстой юм байна
Цөмийн эрчим хүчний хувьд Цөмийн цахилгаан станцын түлш 1 кг цэвэр уран ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ хэмжээгээр эдийн засаг, байгаль орчинд өндөр өгөөжтэй. Эндээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах өндөр сонирхолтой байдгийн гол
Банзар дорж. 2022-01-05 14.39.25.207
эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү.. энэ залуугийн ярилцлага бүрэн уншиж үзэх ёстой юм байна
Цөмийн эрчим хүчний хувьд Цөмийн цахилгаан станцын түлш 1 кг цэвэр уран ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ хэмжээгээр эдийн засаг, байгаль орчинд өндөр өгөөжтэй. Эндээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах өндөр сонирхолтой байдгийн гол
saraa 2022-01-05 59.153.115.21
Энэ нэг хөгийн нөхөр нэг гарч ирэхээрээ солиороод унах юм аа, эргүү юм уу, манайхан шиг хариуцлаггүй хүмүүс юун атомын станц вэ,
Дорж 2022-01-05 14.39.25.207
эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү. Монголчууд дангаараа биш пэлхий мэргэжилтнүүдтэй хамтарч хийнэ шүү пээ.
Зочин 2022-01-05 202.126.89.132
УТААНДАА УГААРТААД ҮХВЭЛ ТААРНА ҮХЭРНҮҮД
иргэн 2022-01-05 76.123.139.230
Аан мэдэхгүй, монголчууд бид аятайхан аюулгүй ажиллуулж чадах уу? Хариуцлагатай япончууд хүртэл осол гаргаад байхад. Дэмий байхаа.
Банзар Дорж 2022-01-05 14.39.25.207
эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү.. энэ залуугийн ярилцлага бүрэн уншиж үзэх ёстой юм байна
Цөмийн эрчим хүчний хувьд Цөмийн цахилгаан станцын түлш 1 кг цэвэр уран ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ хэмжээгээр эдийн засаг, байгаль орчинд өндөр өгөөжтэй. Эндээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах өндөр сонирхолтой байдгийн гол
Зочин 2022-01-05 202.126.89.132
Орос, Хятад хоёр зөвшөөрөхгүй
Зочин 2022-01-05 66.181.189.254
Хүн амьтанаас хол хөдөө говьд нэг сайн станц бариад ажиллуулахад юун муу байхав
Атомын технологи нь өөрөө нууц учир дэлхий хуваагдсан байдаг... 2022-01-05 119.40.98.106
Атом, цөмийн технологийн хувьд дэлхий хуваагдсан байдаг гэдгийг санах хэрэгтэй. ө.х. Өмнөд со нь Америкийн бүсэд. Монгол нь Оросын бүсэд хамаарна. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Өмнөд Со-д оросууд атомын цахилгаан станц барьж чадахгүй. Үүнийг аль аль нь зөвшөөрөхгүй. Монголд Оросоос өөр орон атомын цахилгаан станц барьж чадахгүй. Оросууд зөвшөөрөхгүй. Зөвхөн оросууд л монголлд атомын цахилгаан станц барьж болно. Дэлхий угаасаа ингээд хуваагдсан. Үүнийг хамаагүй өөрчилж чадахгүй.
Зочин 2022-01-05 192.82.90.36
Энэ муухай Ю.Цэдэнбалын дарангуйлалаас хэзээ салах вэ? Увсын тэнэг хар усан толгойнууд хэзээ болтол монголыг дарлаж, хоосон бурж суух ёстой вэ?
Зочин 2022-01-05 66.181.189.202
Үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд дор хаяж 13-15 н жил хэрэгтэй байдаг гэдэг. Хол байна даа
Mongol uls 50 garui jil beldej bna 2022-01-05 14.39.25.207
Mongol uls 50 garui jil beldej bna
Б 2022-01-05 202.131.225.197
АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. МОНГОЛЧУУД БИД ЗӨВХӨН ГЭРТ АМЬДРАХ ЁСТОЙ. БҮХ БАЙРЫГ ХУРААЖ, ОРОН СУУЦАНД БАЙСАН АЙЛУУДЫГ ХӨДӨӨ ЦӨЛ. ГЭР ХОРООЛОЛЫГ ХОТООС ГАРГА. ХӨХ МӨНХ ТЭНГЭРТЭЙГЭЭ ЧИНГИС ХААНТАЙГАА БАЙХАД МОНГОЛ СӨНӨШГҮЙ…
ҮНЭНДЭЭ ОРОС МАНГАД ЗӨВШӨӨРӨХГҮЙ Ш ДЭЭ
Зочин 2022-01-05 103.142.76.41
Ингээд л эдийн засгийн томоохон ямар ч бүтээн байгуулалт хийлгэхгүй хуцалдаад эхэлж байгаа юм даа.
Зочин 2022-01-05 14.39.25.207
Ийм хэдэн тэнэг гарууд байн. эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү.. энэ залуугийн ярилцлага бүрэн уншиж үзэх ёстой юм байна
Цөмийн эрчим хүчний хувьд Цөмийн цахилгаан станцын түлш 1 кг цэвэр уран ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ хэмжээгээр эдийн засаг, байгаль орчинд өндөр өгөөжтэй. Эндээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах өндөр
Зочин 2022-01-05 14.39.25.207
Н.Тэгшбаяр: Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн оронд нийт хэчнээн цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байна вэ?
-2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний
Зочин 2022-01-05 202.131.225.197
Ulaan chuluutiin hogoo aytaiha utgaj chadahgui bj Tsumiin station-iin hogoo ustgaj chadlaa yu? Suuldee bugd hordood uhej duusah biz