Вакцины 161 суурин цэг ажиллана | News.MN

Вакцины 161 суурин цэг ажиллана

COVID-19

Вакцины 161 суурин цэг ажиллана

Вакцины 161 суурин цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.01.05/ 161 суурин цэгт 162 багийн 760 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 42, хоёр дахь тунд 90, нэмэлт сэргээх тунд 1062, нийт 1194 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 75 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.5 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2990 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68334 (76.9 хувь), 16-17 насны 26929 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-05 64.119.19.139

4 дэх тун эхэлсэн үү? хийлгэж болох уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж