ЗГ: Вакцины IV тунгийн асуудлаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

ЗГ: Вакцины IV тунгийн асуудлаар хэлэлцэж байна

ЗГ: Вакцины IV тунгийн асуудлаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.01.05/ болно. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төр хариуцахаар шийдвэр гаргасан билээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  • Дарханы арьс ширний цогцолборын хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай,
  • Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Өнөөдрийн хуралдаанаар нийтийн өндөржүүлсэн байдлыг шинэчлэн баталжээ. Мөн гуравдугаар тун омикрон хувилбараас сайн хамгаалж байна гэсэн судалгаа гарсан тул вакциныг идэвхжүүлнэ гэдгээ албаныхан мэдээлэв. Мөн өнөөдрөөс вакцины дөрөвдүгээр тунг сайн дураар хийлгэж болох эсэх асуудлаар хуралдаан үргэлжилж байна.

Эргэн сануулахаа, өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж